ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ц.Алтанхуяг: Шилэн дансаа “Шивээгүй” бол ийш нь хандаарай
Ц.Алтанхуяг: Шилэн дансаа “Шивээгүй” бол ийш нь хандаарай
[sgmb id="1"] Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар аймгийн ЗДТГ-ын Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга Ц.Алтанхуягаас зарим зүйлийг тодрууллаа. -Шилэн дансны хуулийн хэрэгжилт манай аймагт ямаршуу хэмжээнд байна. Төрийн байгууллагууд эхний ээлжинд 5 сая төгрөгнөөс дээш бараа, ажил үйлчилгээ худалдан авалтаа мэдээлдэг болсон. Үр дүн нь ямар байна? -Шилэн дансны хуулийн хэрэгжилт манай аймгийн хувьд бусдаас хол илүү байгаа гэдгийг нүүр бардам хэлж чадна. Төрийн байгууллагууд 5 сая төгрөгнөөс дээш үнийн дүнтэй бараа, ажил үйлчилгээ, гэрээг шилэн дансандаа байршуулж мэдээлдэг болсон. Энэ нь мэдээллийн чанартай гэхээсээ илүүтэй тухайн ажил гүйцэтгэгч хэдийд эхний санхүүжилтээ авсан бэ. Үүнээс үүдэн ажил нь ямар төвшинд явааг гүйцэтгэлээр нь шалгах боломж бүрдэнэ. Зарим тохиолдолд өмнө нь мөнгөө авчихаад явдаг. Хэн, хэзээ, хэдэн төгрөг авсаныг нь захиалагч нь ч мэдэхгүй ажлаа хүлээгээд суудаг байсан нь үнэн. Тухайн бараа, ажил үйлчилгээнд төрийн нэрийн өмнөөс хяналт тавих байгууллагууд гэрээт ажлынх нь хугацаа, үр дүнг санхүүжилттэй холбон тулгаж шаардах боломж бүрдэж байгаа. - Аймгийн ЗДТГ-аас гарч байгаа мөнгөн гйүлгээ тэр дороо л Шилэн дансанд байршдаг гэсэн. Босоо удирдлагатай болон нутгийн удирдлагын ордноос хол байршилтай газрууд мэдээллээ оруулаагүй байх юм уу, энэ талын мэдээлэл өгөхгүй бултаад байвал хаана, хэнд хандах вэ? -Өнөөдөр нийгэмд мэдээлэл маш хурдан тархдаг. Энэ газарт тийм өртөгтэй засварыг тэдэн төгрөгөөр тийм компани хийх гэж байна гэдгийг тухайн байгууллагын ажилтнаас ч бараг түрүүлж мэддэг. Тэр нь үнэн байгаад тухайн мэдээлэл нь Шилэн дансан дээр байхгүй бол хэвлэл мэдээллийн та бүхэн, уншигч ч гэсэн аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэгийн 70359864, Төсвийн ерөнхий нягтлан бодогч С.Энхтүвшингийн 70352118, төрийн сангийн мэргэжилтнүүдийн 70353017 тоот утсанд хандаж болно. Мөн манай байгууллагын 70359856, болон ахлах мэргэжилтэн, улсын байцаагчдын 70359855 тоот утсанд хандаж болно. -Шилэн дансы зорилгыг ганц өгүүлбэрээр илэрхийлбэл? -Төрийн төсөь татвар төлөгчдийн төлсөн татвараас бүрддэг. Татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулсан нь нийтэд ил тод, нээлттэй шилэн байх ёстой. Ингэснээр тухайн байгууллага ч шилэн болох боломж бүрдэнэ.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН