ЛХАГВА
2025.12.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Орхон АЗЗА”-гийн даргын “өвчин” халдвартай болжээ
“Орхон АЗЗА”-гийн даргын “өвчин” халдвартай болжээ
Аймгийн Засаг даргын шуурхай түүхэндээ анх удаа байгууллагын дарга нараас болоод хэсэг хугацаанд тасалдахад хүрлээ. Засаг дарга Д.Батлут шуурхайн ирцийг бүртгэхэд “Орхон АЗЗА”-гийн дарга Ц.Батболд, Ус цаг уур, орчны шинжилгээний албаны дарга Я.Тунгалаг, “Эрдэнэтийн дулааны станц”-ын дарга Л.Эрхбаатар, “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит компанийн захирал Г.Эрдэнэбат, Шүүхийн шинжилгээний албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Оюунбат, Тагнуулын газрын дарга нар энэ удаад ирээгүй, хуралдааныг ямар ч шалтгаангүй тасалсан байсан. Мөн аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Бямбацэцэг чөлөөтэй гэсэн юм. Иймээс Засаг даргын зүгээс шуурхайн ирц бүртгэгчид “Энэ том толгойтой дарга нарыг даруйхан дууд. Эднийг ирсэний дараа хурлаа хийнэ” хэмээгээд шуурхайг орхин гарав. Ийнхүү аймгийн Засаг даргын шуурхай том толгойтой дарга нараас болоод түүхэндээ анх удаа ирц дутуу гэсэн шалтгаанаар тасалдах дөхлөө. Барагцаалбал, 15 минутын дараа шуурхай хуралдаан эхлэхэд, Шүүхийн шинжилгээний албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Оюунбаяр хүрэлцэн ирсэн юм. Харин үлдсэн нөхөд утсаа салгасан, утсаа аваагүй учраас аргагүйн эрхэнд шуурхай хуралдааныг үргэлжлүүлэв. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батлут дараахь даалгаврыг өглөө.                                                                                УРА!!!! Шуурхай завсарлалаа Д.Батлут: Долоо хоногт ганц удаа болдог шуурхайд ирэх хүн олдохоо байлаа Шуурхайд оролцох хүн олдохоо болилоо. Энэ танхимын хойд талын хоёр жигүүр онгойгоод, юу болж байна вэ. Өнөөдөр Эрдэнэтийн дулааны цахилгаан станц хэдэн өдрийн нүүрсний нөөцтэй байгаа юм бэ, Орхон АЗЗА-гийн хариуцдаг замын цас мөсний асуудал ямар байна, ойрд хүйтрэх төлөвтэй байгаа. Цаг уурын төлөвийн мэдээг тодруулах хэрэгтэй байна, хэн Бямбацэцэгт чөлөө өгсөн юм бэ. Дур зоргоороо юм болж байна. Ийм байдалтай би эвлэрэхгүй. Би тэр даргын хүн, ийм талын хүн гэж та нар хэлдэг. Уучлаарай, би та нарын хэн байсан, хэний хүн байсан ч шуурхайд суухгүй байхыг хүлээж авахгүй. Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд та маргааш гэхэд энэ нэр бүхий хүмүүст арга хэмжээ ав. Хоёрын хооронд сануулах арга хэмжээ авахгүй шүү. Босоо удирдлагатай байгууллагын дээд даргад нь арга хэмжээ авахуулах тухай албан тоот явуул. Маргааш гэхэд эдгээр хүмүүст цалингийн хариуцлага тооц” гэлээ.                                                          Засаг дарга хэзээ орж ирэх бол........ Ш.Ганболд: Арга хэмжээ тооцъё “Долоо хоногт ганцхан удаа, тодорхой нэг цагт болдог хуралдаанд ирж оролцохгүй байгаа нь энэ дарга нарын өөрсдийнх нь хариуцлагын асуудал. Арга хэмжээ тооцъё” гэж Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд илэрхийллээ. “Эрдэнэтийн дулааны станц” ТӨХК, Мэдээлэл, холбооны сүлжээ компанийн захирал Л.Эрхбаатар, Г.Эрдэнэбат нар аймгийн ИТХ-ын төлөөлөгчид. Тэд сонгуулийн үеэр сонгогчдынхоо төлөө морь, нохой мэт зүтгэхээ амлаж байсан бол төд удалгүй сайд дарга нар, УИХ-ын гишүүдийн дэмжлэг туслалцаатайгаар ТӨХК-ийн захирлын суудалд тухалсан эрхмүүд. Өөрөөр хэлбэл, давхар дээлэндээ багтаж ядан халууцаж яваа энэ дарга нар өнөөдрөөс эхлэн аймгийн Засаг даргын шуурхайд албан хүчээр суухгүй, тааллаараа оролцохоор болж байх шиг. Дээр нь манай аймагт дуртай үедээ шуурхайг пялдаг, дургүй үедээ сууж тасалдаг нэгэн эрхэм байдаг нь Орхон АЗЗА-гийн захирал Ц.Батболд. Өөрийгөө УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн хүн хэмээдэг тэрбээр аймгийн удирдлагуудыг нэг их ойшоодоггүй болов уу. Булганы “сахал” хэмээх Ж.Бат-Эрдэнэ гишүүний дэмжлэгээр “Орхон АЗЗА”-гийн захирал болсон түүний хувьд мэдлэг, боловсролоор овойж товойсон юмгүй гэдгийг МАН-ын залуу гишүүд жиг жуг хийдэг. Дуртай үедээ шуурхай “пялчихдаг” түүний арга барил өнөөдөр гоц халдварт “Өвчин”-ий хэмжээнд хүрсэн болоод бусад нөхдүүд түүнийг даган шуурхайг тасалдаг боллоо. [sgmb id="1"] Сүүлийн үед том толгойлж байгаа дараагийн нэгэн эрхэм бол Ус цаг уур, орчны шинжилгээний албаны дарга Я.Тунгалаг гэнэ. Засаг даргын шуурхайд тааллаараа оролцож байгаа түүний хувьд намын нэр сүр, найз нөхдийн дэмжлэгээр энэ албан тушаалд суусан атлаа аймгийн Засаг дарга, МАН-ын даргынхаа тавьж буй шаардлагыг үл ойшоож байгаа аж. Энэ байгууллагын дарга болохын тулд хазахаас бусдыг хийж байсан Я.Тунгалаг албан тушаалдаа ханаад том, толгойлж шуурхай тасалдаг болсныг Засаг дарга Д.Батлут ч шүүмжилж байна.
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ