ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
МАН-ынхан АН-аас өшөөгөө авахын тулд 104 хүнийг ажлаас халжээ
МАН-ынхан АН-аас өшөөгөө авахын тулд 104 хүнийг ажлаас халжээ
Энэ удаагийн хуралдаан эхний асуудлаасаа л халуухан болж эхэлсэн. Сумын Засаг дарга С.Ганцогт 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүний хэрэгжилтийн биелэлтийн тайланг төлөөлөгчид 81.1 хувиар “хангалттай” гэж дүгнэлээ. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хэрэгжилтийн дагуу төлөөлөгчид асуулт асууж, саналаа илэрхийлсэн. Тухайлбал, сумын ИТХ-ын Тэргүүлэгч, АН-ын бүлгийн гишүүн Г.Ганзориг “Зарим нэг зүйл ойлгомжгүй байна. Тухайлбал, 21 багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нарыг улс төрийн албан тушаалтан болгож байна. Улмаар тэдэнд цалин хөлс олгосон. Гэхдээ тэдний цалин хөлсийг 2017 оныхоо төсөвт суулгаагүй. Энэ нь Сангийн сайдын тушаалыг, зааврыг зөрчсөн үйлдэл болсон. Дээр нь Засаг даргын мэдээллээс харвал 2017 онд 42 хүнийг ажлаас халсан байна. Гэтэл сумын Хуулийн мэргэжилтнээс 104 хүн халсан гэж мэдээллээ. Халагдсан хүмүүсийн хууль ёсны дагуу олгогдох тэтгэмжийн мөнгө тодорхойгүй байна” гэсэн юм. АН-ын бүлгийн дарга Н.Мэндбаяр “Баян-Өндөр сумын ИТХын төлөөлөгчид сумын Засаг даргын төсвийн мөнгөнд багтчихжээ. Үүнээсээ гарч чадахгүй байна. Өнөөдөр та нар төрийн албанд байгаа хүнийхээ тоог ч албан ёсоор гаргачихаж чадахгүй байна. 2017 онд ажлаас халагдсан хүмүүст өгөх нөхөн олговор, тэтгэвэр тэтгэмж олгогдсон эсэх нь тодорхойгүй байна. Үүнийгээ шийдэх ёстой” хэмээн санал гаргав. Үүний хариуд сумын ИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ам амандаа уралдан “Та нар 2013 онд яаж манайхныг ажлаас халж байлаа. Хариугаа авч байгаа юм” хэмээн хашхиралдав. Энэ нь сумын ИТХ-ын хуралдаан биш яг л “Нохойн орон” шиг харагдсаныг нуух юун. Хурлын дарга Б.Баасансүрэн “2013 онд та нар манайхныг ажлаас халаад оронд нь компьютерийн гар дээрх товчлуурыг ч зөв дарж чадахгүй хүнийг 100 оноо өгч тэнцүүлээд ажилд авч байсан шүү. Юу ярих гээд байна. Би хариутай, баримттай юм гаргаж чадна шүү” хэмээн аархаж, АН-ынхныг дарамтлав. Энэ бүхнээс харвал 2016 оны орон нутгийн сонгуульд эрдэнэтчүүдийн олонхийн саналыг авч гарч ирсэн сумын ИТХ дахь МАН-ын бүлгийнхэн, Сумын Засаг дарга С.Ганцогт нар 2013 онд ажлаас халагдсан МАН-ын гишүүдийн өшөө хорслыг авч 2017 онд 104 хүнийг ажлаас халсан болж таарлаа. Ер нь цаашдаа сонгуулиас сонгуулийн хооронд ээлжлээд эрх барихдаа бие биенээсээ ийнхүү өшөөгөө авна гэдгээ бүр зарим нэг нь улаан цайм хэлж байна. МАН-ын бүлгийн гишүүн н.Батмөнх “Та нар 2013 онд баахан хүн халаад өөрсдийнхөө хүнээ авсан. 2017 онд тэд чинь төрийн мэргэшсэн албан хаагч болох уу. Бидний 2017 онд авсан хүмүүс 2020 онд мэргэшсэн төрийн албан хаагч болно. Тэгээд та нар дараа нь халаад л явна шүү дээ” хэмээн ярьж байна. Энэ бүхнээс харвал Баян-Өндөр сумын ИТХ дахь МАН-ын бүлгийнхэн 2020 оны сонгуульд бид ялагдана гэдгээ эртнээс мэдэрч түүнийгээ ойлгоод буухаасаа өмнө жаал юм амжуулах гэсэн сонирхолтой юм болов уу гэсэн хардлагыг төрүүлж байлаа.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН