БААСАН
2026.10.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Батлут: Сонгууль болохгүй ээ, ялж чадаагүй бол гараа өргөж сур АН-ынхаан
Д.Батлут: Сонгууль болохгүй ээ, ялж чадаагүй бол гараа өргөж сур АН-ынхаан
Аймгийн Засаг дарга Д.Батлут хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийсэн юм. Тэрбээр энэ үеэр  дахин сонгуулийн талаар байр сууриа илэрхийллээ. -Энэ онд сонгууль болно гэсэн мэдээлэл яваад байгаа. Манай АН-ынхан бүр илүүтэйгээр сошиал орчинд сонгууль болно гэж бичиж байгаа. 2016 оны зургаадугаар сарын 26-нд сонгууль болоод өнгөрчихсөн шүү дээ. Тэр сонгуульд аймгийн хэмжээнд 6 намын 128 нэр дэвшигч, 15 бие даагч оролцсон. Энэ сонгуульд аймгийн хэмжээний сонгуулийн насны 68 мянга шахам иргэний 48 мянга гаруй нь сонгуульдаа оролцож саналаа өгсөн. Яагаад дахин сонгууль болно гээд байгааг ойлгохгүй байна. Өнгөрсөн оны сонгуульд хуулийн дагуу улс төрийн намууд нэг тойрог дээр нэг нэр дэвшигчээ дэвшүүлсэн. Ийм хуультай. АН-аас бусад намууд энэ хуулийн дагуу тойргуудад нэг нэг нэр дэвшигчээ дэвшүүлсэн. Харин АН-ын нөхдүүд маань нэг тойрог дээр хоёр хүний нэр дэвшүүлсэн. Нийтдээ 66 хүнийг нэр дэвшүүлсэн байдаг. 2016 оны зургаадугаар сарын 5-нд нэр дэвшигчийг тодруулах сүүлчийн өдөр байсан. Харин ч манай аймгийн Сонгуулийн хороо хууль, дүрмийнх нь дагуу ажилласан гэж би боддог. Зарим тохиолдолд хууль дүрмэнд зааснаас ч илүүтэй ажилласан. Уг нь АН-ын 66 хүний нэгийг нь ч бүртгэхгүй байх боломжтой, хуулиараа. Сонгуулийн хорооныхон 66 хүний нэр дэвшүүлсэн асуудалд СЕХ-ны өгсөн зөвлөмжийн дагуу тухайн үеийн АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболдод хандсан байдаг. АН-аас аймгийн намын даргын итгэмжлэгдсэн хүний оруулж ирсэн 33 нэр дэвшигчийг бүртгэх ёстой гэсэн зөвлөмжийнх нь дагуу бүртгээд л явсан. Нэр дэвшигч бүртгэгдсэний дараа АН-ын 33 хүний 15-ынх нь материал дутуу бүрдэлттэй гэдэг шалтгаанаар хасагдсан. Үлдсэн 18 нэр дэвшигч сонгуульд өрсөлдсөнөөс гурав нь ялаад өнөөдөр аймгийн ИТХ-ын төлөөлөгч болсон. Үлдсэн 15 нь ялагдсан. Ийм л юм болж өнгөрсөн. Эндээс харвал сонгууль болчихсон шүү дээ, найзууд аа. Ингээд сонгуультай зэрэгцээд 33 хүн шүүхэд гомдол гаргасан. Бид ч асуудалд анхаарлаа хандуулж “Биднийг гуравдагч этгээдээр шүүхийнхээ асуудалд оролцуулаач” гэсэн шаардлага тавьсан. Та нарын эрх ашиг хөндөгдөөгүй, гуравдагч этгээдээр оролцуулах боломжгүй  учраас та нарт хамаагүй гээд шүүхийн танхимаас манайхан хөөгдөөд гарч байсан. Ажиглагчаар оролцъё гэж гуйсан, хүлээж аваагүй. Ингээд шүүхийн процесс явагдсан. Анхан болон давах шатны шүүх дээр асуудал манай талд шийдэгдсэн. Сонгууль хуулийн дагуу явагджээ гэдгийг тогтоосон гэсэн үг. 2016 оны долоодугаар сарын 18-нд МАН-ын 30, АН-ын 3 төлөөлөгч бүхий аймгийн ИТХ анхны хуралдаанаа хийж 33 төлөөлөгч бүрэн эрхээ хүлээн зөвшөөрсөн. Түүнээс хойш  жил гаруйн хугацаа өнгөрлөө. Гэтэл өнгөрсөн оны эцсээр Улсын дээд шүүх дээр асуудал АН-ын талд гарсан. Шүүх гэж бүр гууль болж дээ. Хэлэх ч үг олдохгүй байна. Бид үүний дараа Ерөнхий шүүгчид нь хандсан. Ерөнхий шүүгч бидний асуудлыг хүлээж аваагүй. Гэхдээ би ганцхан үг хэлчихье. Бүрэн эрхээ хүлээн зөвшөөрсөн 33 төлөөлөгчийн бүрэн эрхийг хэн ч түдгэлзүүлж чадахгүй. Энэ 33 төлөөлөгч өөрсдөө л бүрэн эрхээсээ татгалзах шийдвэр гаргах эрхтэй. Ямар шүүх байх нь хамаагүй. АН яг үнэндээ дотоод зөрчлөөсөө болж сонгуульд амжилттай оролцож чадаагүй. Энэ буруугаа аймгийн Сонгуулийн хороо руу бухаж болохгүй. Тэдний энэхүү дахин сонгууль явуулах гэж зүтгэж байгаа нь 2016 оны зургаадугаар сард болсон орон нутгийн сонгуульд саналаа өгсөн 48 мянган иргэний эрх ашгийг зөрчиж байгаа юм. Хөөрхийлөлтэй санагдаж байна. Сонгуульд ялж чадаагүй бол гараа өргөж сураа гэж би АН-ынханд хэлмээр байна. Эр хүн шиг байцгаасан нь дээр ш дээ. Улс төрийн карьерт нь ч нэмэртэй шүү гэж хэлье. Нийгэмд буруу мэдээлэл түгээгээд. Ийм байхад яаж орон нутаг хөгжих вэ. Ийм зүйл хийдэг нь бусармаг, буруу гэдгийг иргэд маань ойлгож байгаа. АН-ын дотоод зөрчлөөс болж аймгийн 60 гаруй мянган сонгогчийн эрх ашиг, цаашлаад 102 мянган иргэний эрх ашиг зөрчигдөхийг МАН хүлээн зөвшөөрөхгүй. Иргэдийн эрх ашгийнхаа төлөө МАН ёстой тууштай тэмцэнэ шүү. Хамгийн сүүлд хэлье, Сонгууль болохгүй гэдгийг албан ёсоор хэлчихье. Иргэд маань ч гэсэн битгий төөрөлдөөсэй. Иргэдийнхээ төлөө бол бид тэмцэнэ шүү.   [sgmb id="1"]
ЦААСАН ДЭЭРХ ЦҮНХНИЙ КОМПАНИУДАД АНХААРАХ ЦАГ БОЛЛОО
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ХУВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ
МЭДЭЭЛЛИЙГ ХУРДТАЙ ДАМЖУУЛАХ ТУСАМ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭРХ АЛДАГДАЖ БАЙДАГ
ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ЗӨВХӨН ДҮНГЭЭР ХЭМЖИГДЭХГҮЙ
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮГ ШИЙДНЭ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ӨӨРЧИЛНӨ
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ