ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ГОК-ын 51 хувийг гадныханд алдчихаад уурандаа 49 хувийг “дээрэмдэж байгаа юм уу”
ГОК-ын 51 хувийг гадныханд алдчихаад уурандаа 49 хувийг “дээрэмдэж байгаа юм уу”
АН-ын дарга С.Эрдэнэ саяхан “Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь чинь хаана байна вэ” хэмээн эрх баригчдаас асууж байсан. Үнэхээр бодит байдал дээр ГОК-ын 51 хувь буюу Монголын талын хувь нь Засгийн газрын мэдэлд байгаа юу гэдэг бүрхэг байгаа. “Жаст” группын захирал хэмээгдэх Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийн Монголын талын 51 хувийг барьцаалаад Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын “Стандарт” банкнаас 109 сая ам.доллар авсан. Өнгөрөгч оны 10 дугаар сард болсон анхан шатны шүүхээс Монголын Засгийн газрыг “Стандарт” банкинд 51 сая ам.доллар төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан. Манай Засгийн газар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдана гэж байсан ч өнөөдөр гарсан үр дүнгийн талаарх мэдээлэл алга байна. Ямар ч байсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор “Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ач холбогдол бүхий ордоос 10 хувийг Монгол улсын иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэсэн заалт байдаг. Дээрх заалтыг үндэслэн Эрдэнэт үйлдвэрээс ард иргэдэд хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гаргалаа. Хувьцааг ард иргэдэд үнэ төлбөргүй олгоно. Олон улсын аудитын байгууллагаар “Эрдэнэт” үйлдвэрт үнэлгээ хийлгэсний дараа хэдий хэмжээний хувьцаа эзэмших вэ гэдэг тодорхой болно” хэмээн мэдэгдлээ. Түүний “Иргэдэд үнэгүй хувьцаа олгоно” гэдэг мэдэгдэл нь “Монголын зэс” корпорацийн буюу хувийн хэвшлийн 49 хувийг Монголын төр “дээрэмдсэн” гэнэтийн шийдвэрээ олны анхаарлаас холдуулах гэсэн ядмаг арга л болох шиг. Ингэж хэлээд иргэдийн толгойг нааш нь эргүүлнэ гэдэг юу л бол. Эхлээд “Стандарт” банкинд шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 51 сая ам.долларыг хэрхэн шийдсэнээ иргэддээ мэдээлэх ёстой болов уу. Иргэдэд “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 10 хувийг үнэгүй олгоно” гэдэг үгээр хуурч “Монголын зэс” корпорацийн 49 хувийг дээрэмдсэн дээрмээ мартагнуулна гэвэл мордохын хазгай болно. Нөгөө талдаа тун удахгүй У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоног болох гэж байгаа. Тэд Засгийн газрынхаа 100 хоногт өөрсөддөө барьж байгаа бэлэг болох “Эрдэнэт үйлдвэрийн 10 хувийг үнэгүй олгоно” гэдэг шийдвэр ард түмэнд бол ойрын хэдэн жилдээ гар дээрээ барьж чадахгүй “ам.хувьцаа” л болох төлөвтэй. Ард түмэнд ”хувьцаа үнэгүй өгнө” гэхлээр алгаа ташаад дагаад гүйдэг хүүхэд гэж ойлгосон бололтой. Монголын төр ард түмэндээ өгсөн гэх нэртэй “Эрдэнэс таван толгой”-н 1072 хувьцааны үр жимсийг хүртэлгүй таван жил өнгөрч байхад дахиад дээрээс нь нэмээд “Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг үнэгүй авч ногдол ашиг хүртэнэ” гэдэг бухын доодохыг харж үнэг турж үхэхийн үлгэр гэлтэй. Зарим нэг албан бус мэдээллээс харвал манай төр, засаг Жастын Ш.Батхүүгийн балгаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн төрийн 51 хувийг “Стандарт” банкинд алдчихаад аргагүйдэхдээ “Монголын зэс корпораци” буюу хувийн хэвшлийн 49 хувийг дээрэмдэж байна уу.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН