ЛХАГВА
2025.12.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Лифт ашигласны төлбөрийг 10 мянган төгрөг болгоно
Лифт ашигласны төлбөрийг 10 мянган төгрөг болгоно
               “Эрдэнэт ус” ДТС ОНӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бүүвэйбаатар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд “Эрдэнэт хотын дөрөв, тавдугаар хорооллын 9 давхруудын лифтний үйлчилгээнийй хөлсийг 10 мянган төгрөг болгох” саналыг оруулсан юм. Энэ байгууллага өнгөрөгч 2017 онд дээрх хоёр хорооллын 9 давхруудын лифтний үйлчилгээг хэрэглэгчдийн хүсэлтээр 24 цагаар ажиллуулжээ. Үүний зардалд тус байгууллагаас өнгөрсөн онд 24.5 сая төгрөг гарсан байна. Энэ онд дахин ийм зардал гарах болсон тул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс өнөөгийн мөрдөж байгаа тариф 6500 төгрөгийг нэмж 10 мянган төгрөг болгож өгнө үү гэсэн шийдвэр гаргуулахаар хандсан нь энэ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга П.Пүрэвлхагва: Энэ асуудлыг шийдэх газар нь бид биш. Энэ байгууллагын ТУЗ шийднэ.  9 давхруудын лифт бол Орон нутгийн өмч биш. СӨХ-той манай Орон нутгийн өмчийн газар хамтын гэрээ байгуулж ажилладаг. Нийтийн эрх ашгийг хамарсан үйлчилгээнд ИТХ-аас үнэ тогтооно. Тухайлбал, гэр хороолын иргэдийн ундны усны үнэ нэмэх бол бид асуудлыг шийднэ. 9 давхруудын хэдэн байрны хичнээн иргэн үнэ нэмэхийг зөвшөөрсөн юм бэ? -Д.Бүүвэйбаатар: Дөрөв, тавдугаар хорооллын 9 давхар байрнуудын гурваас дээших бүх давхрын айл, өрхүүдээс судалгаа, санал авсан. Нийт 1059 өрх хамрагдсан. Айл, өрхийн 62.9 хувь нь лифтийг 24 цагаар ажиллуулахыг дэмжсэн. Үүнийг дагаад лифтний үнэ 6500 төгрөгийг 10 мянган төгрөг болгох саналыг дэмжиж, гарын үсэг зурсан. Энэ санал асуулгыг айл, өрх бүрээр явж хийсэн. Манай байгууллага 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс лифтийг 24 цагаар ажиллуулах туршилтыг нэг жилийн хугацаанд хийлээ. Иргэдийн эрэлт, хэрэгцээ байдаг юм байна. Тиймээс 24 цагаар ажиллуулахад гарах зардал болох жилийн 24.5 сая төгрөгийг шийдэж өгөхгүй бол манай байгууллагад алдагдалтай байна. -Д.Дэлгэрбаяр: Хурлаар ярих нь зүйтэй байх. Хуучин үнэ 6500 төгрөгийг хэн тогтоож байсан юм бэ? -Д.Бүүвэйбаатар: Өмнөх үнийг манайхаас тогтоосон байсан. -Д.Дэлгэрбаяр: Түүнийг нь үндэслээд одоогийн үнийг тогтоож болох уу. Иргэдийн асуудал учраас хамаагүй орхиж болохгүй. -И.Баасанжав: Иргэдийн хэдэн хувь нь санал асуулгад хамрагдав. СӨХ-той байгуулсан хамтын гэрээнд юу гэж заасан байдаг юм бэ? -Д.Бүүвэйбаатар: Нийт 1059 өрхөөс бүгдээс нь санал авсан. Иргэдийн 62 хувь нь дэмжсэн. СӨХ-той лифтний талаар дангаар гэрээ хийхгүй. СӨХ цэвэрлэгээг, манайх үйлчилгээг хариуцдаг. -Л.Эрхбаатар: Хэлэлцсэн нь дээр болов уу. ТУЗ-өөс ярилцаад үнийг тогтоож, шийдээд явж болох ч оруулж ирсэн саналыг дэмжих саналтай байна. -П.Пүрэвлхагва: Тэгвэл оруулж ирсэн төслийг хэлэлцэх шаардлагатай, шаардлагагүй гэсэн хоёр санал гарч байна. Саналаа хураая.[sgmb id="1"]  Ингээд Тэргүүлэгчид санал хураахад Д.Дэлгэрбаяр, Д.Эрдэнэбат, Л.Эрхбаатар нар хэлэлцэх нь зүйтэй гэж гар өргөсөн боловч олонхи болж чадсангүй. Ингээд есөн давхаруудын лифтийг 24 цагаар ажиллуулж үйлчилгээний хөлсийг айл өрхөөс 10 мянган төгрөгөөр суутган тооцох эрхийг нь “Эрдэнэт ус” ДТС ОНӨҮГ-ын ТУЗ шийдвэрлэхээр болов. Ямар ч байсан тун удахгүй энэ байгууллагын ТУЗ шийдвэрээ гаргаснаар лифтний үйлчилгээний хөлс 10 мянган төгрөг болох нь. -
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ