МЯГМАР
2025.06.18
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Мартсаныг нь сануулсан шүгэлтэй, тайван жагсаал болов
Мартсаныг нь сануулсан шүгэлтэй, тайван жагсаал болов
                  Иргэд ирээдүйнхээ төлөө, хойч үеийнхээ төлөө жагсав. Аймгийн АН-аас  зохион байгуулсан шүгэлтэй, тайван жагсаалд иргэд идэвхтэй оролцлоо. Тэгээд ч өдөр ирэх бүр амьдралын чанар муудаж, он гарснаар хойш 9 төрлийн татварын дороос өндийж чадахгүй байгаа иргэд эрх баригчдад үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх гэж өнөөдрийн жагсаалд сайн дураараа тал бүрээс хуран цугларч байв. Улс төрийн ууган хүчин, өнөөгийн эрх баригч МАН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо “Ард иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлэхгүй. Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй” гэж амлаж байсныг эрдэнэтчүүд мартаагүй, мартах ч үгүй. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 1.5 сая төгрөгнөөс дээш орлоготой иргэдийн татвар дөрвөн шатлалтай нэмэгдэж байгаа. Эрдэнэт бол уурхайчдын хот. Уурхайчдын халаас руу “татвар” нэрээр хийсэн энэ удаагүй увайгүй дээрмийг ард түмэн эсэргүүцэж байна. Дээр нь нефтийн бүтээгдэхүүн импортлогчдын хуйвалдаан, эрээ цээргүй луйвар ард түмний бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн. Өнөөдөр амьдрал дээр бензин, шатахууны үнэ 150-170 төгрөгөөр нэмэгдсэнээр түүнийг дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ, ханш огцом нэмэгдэж ард түмний амьдралд “нэмэр дээр нэрмээс” болох нь тэр. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногийнхоо өдрөөр А-80, А-92 бензиний Онцгой албан татварыг тэглэсэн шийдвэр гаргасан ч тэр нь иргэдийн амьдралд нэмэр бүү хэл хачир ч болсонгүй. Шатахууны үнээс үүдэлтэй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ Онцгой албан татварыг тэглэснээр эргээд буудаггүй өвөрмөц онцлогтой манай орны хувьд иргэд нь эрх баригчдад амлалтаа биелүүлэхийг шаардаж умартсаныг нь сануулж, шүгээл үлээж тайван жагсаал хийлээ. Амарын талбайд болсон шүгэлтэй, тайван жагсаалд оролцсон иргэд эрх баригч МАН-аас амлалтаа биелүүлэхийг шаардаж, төрийн нэрээр иргэдээ дээрэмдэхгүй, татвар нэрээр ард түмнээ дарамтлахгүй байхыг уриалж байлаа. Шүгэлтэй, тайван жагсаалд оролцсон иргэд аймаг, орон нутагт эрх барьж байгаа МАН-ынханд хандан “Төрийн албыг төрлийн алба болгохоо зогсоо”, “Эрх баригчид 2016 оны зургаадугаар сараас хойш аймгийн хэмжээнд 800 гаруй хүнийг намын харьяаллаар ялгаварлан гадуурхаж ажлаас халсан. Шүүхээр ажилд нь эргүүлэн тогтоох шийдвэр гаргасан ч эрх баригчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна”, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, орон нутгийн удирдлагууд татвар төлөгчдийн мөнгөөр үр ашиггүй гадаад руу зугаалж байна, үүнийгээ зогсоо”, “Шилэн дансны мэдээллийг ил болго” хэмээн шаардаж байлаа. Шүгэлтэй, тайван жагсаалд оролцогчид аймгийн АН-аас энэ оны нэгдүгээр сарын 19-нд Засаг дарга Д.Батлутад  хүргүүлсэн 5 зүйлийн шаардлагынхаа хариуг авахыг шаардсан юм. Улмаар жагсагчдын төлөөлөл болох таван хүн Нутгийн удирдлагын ордонд нэвтэрч аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүтэй уулзаж шаардлагынхаа хариуг нэхлээ. Шүгэлтэй, тайван жагсаал болж байсан энэ үед Нутгийн удирдлагын ордныг цагдаа нар хамгаалалтад авч жирийн иргэд бүү хэл хэвлэл, мэдээллийнхэнийг ч оруулахгүй хүчийг үзүүлж, эр бяраа гайхуулж байсан юм.  Жагсагчдын төлөөллийг Д.Соёлчхүү дарга хүлээн авч уулзахдаа “Аймгийн Засаг дарга Улаанбаатарт ажиллаж байгаа. Шаардлагатай танилцсан. Өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх хугацаа 60 хоног байдаг. Энэ хугацаандаа багтаж хариу өгнө” хэмээсэн юм. Жагсагчдын төлөөлөл энэ мэдээллийг авсан даруйдаа Нутгийн удирдлагын ордноос гарч аймгийн ЗДТГ-ын даргын байр суурийг цуглаанд оролцогчдод танилцуулсан. Шүгэлтэй тайван жагсаалд оролцогчид татвар төлөгчдийн мөнгө иргэдийн хяналтгүй, дур зоргоороо үрэгдэж байгааг баримттайгаар шүүмжилж байв. Тухайлбал, өнгөрөгч оны эцсээр Эрдэнэтэд өнгө нэмсэн хогны савыг 7.2 сая төгрөгөөр хийж бүтээснийг шүүмжилсэн юм. Нийтдээ 56 ширхэг хогны савыг 403.2 сая төгрөгөөр хийсэн гэх “мөнгө угаасан” бүтээн байгуулалтыг шүүмжилж 7.2 сая төгрөгөөр жирийн иргэн боломжийн өвлийн байшинтай болохыг эрх баригчдад санууллаа. Мөн Баян-Өндөр сумын удирдлагын бүтээн байгуулалт болох спортын заалыг 400 сая төгрөгөөр хамгийн хямдаар барьсан гэж байгаа нь иргэдийн тархийг угаасан үйлдэл гэдгийг жагсагчид шүүмжилж байлаа. Өнөөдөр ийм хэмжээний барилгыг сэндвичээр барихад хямд өртгөөр бүтээх боломж бүрэн бий. Эрх баригчид дахиад ийм заал 400 сая төгрөгөөр барих гэж байгаа нь хэрээс хэтэрсэн үйлдэл хэмээн шүүмжиллээ. Энэ удаагийн шүгэлтэй, тайван жагсаалыг зохион байгуулсан АН болон гишүүдийн зүгээс жагсаалыг эмх замбараагүй үйл явдал болгохгүйн тулд жагсагчдад үргэлж сануулга, зөвлөмж өгч байлаа. [sgmb id="1"]
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил