ЛХАГВА
2025.12.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Сэтгүүлчдийн байгууллага шинэ төрх, шинэ менежментээр ажиллах цаг ирлээ
Сэтгүүлчдийн байгууллага шинэ төрх, шинэ менежментээр ажиллах цаг ирлээ
МСНЭ-ийн дарга Б.Галаарид илтгэл тавив “Дөрөв дэх засаглал” гэсэн том малгайтай боловч хэн ч тэднээс эмээхээ байчихсан өнөө цагийн Монголын сэтгүүлчид 1951 онд байгуулагдсан цагаасаа хойших 17 дахь их хурлаа хийлээ. Өмнөх Их хурлыг харж байхад, төлөөлөгчөөр оролцох гэсэн том амбиц байдаггүй, энэ удаагийнх шиг хэрүүлтэй, шүүмжлэлтэй, хагаралтай өрнөж байсныг дунд үеийнхэн байтугай ахмад насныхан ч гайхан ярьж байлаа. Хурал удирдах тэргүүлэгч, редакцийн комисс, тооллогын комиссыг сонгохдоо заал тэр чигээрээ хэд хэдэн урсгалд хуваагдсан нь хурлын үйл явц ширүүн явагдах нь эхнээсээ мэдрэгдсэн юм. Дөрвөн жилд нэг удаа нэг дээвэр дор цугларч, 3000 гаруй гишүүдээс томилогдон ирсэн 300 төлөөлөгчийн мандатыг авахын тулд сэтгүүлчдийн байгууллага хагаралтай болсон уур амьсгал энэ заалнаас илүүтэй ханхийж байлаа. Их хурлын тэргүүлэгчид Өнөө цагийн нэрт сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Манай С-1 телевиз гуравхан мандат авахын тулд 1 сая төгрөг төллөө. Энэ чинь ариун явдал уу. Залуу үеийнхэн ахмад сэтгүүлчдээ хүндлэхгүй байна” гэж нэлээн хатуухан шүүмжлэв. Үүний хариуг дүрмийн дагуу гишүүнээр элсэх байгууллага нэг сая төгрөг төлдөг учиртайг Б.Галаарид ерөнхийлөгч тайлбарласнаар намжлаа. Улс төр, эдийн засгийн томоохон акц, асуудалтай сэдвүүдийн учрыг олдог чадалтай сэтгүүлч ийм өчүүхэн зүйл ярьж, заалыг шуугиулсанд олон хүний гайхшрал, түүнийг хүндлэх хүндлэлийг бууруулах шиг болсон. Их хурлын төлөөлөгчид үг хэлж байгаа нь Их хурлын “хэрүүлийн алим” бол МСНЭ-ийн /Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл\ хэмээх их айлыг ирэх дөрвөн жилд толгойлох ерөнхийлөгчийг томилох сунгаа байлаа. Сунгааны өмнө одоогийн ерөнхийлөгч Б.Галаарид нэг удаа улиран сонгогдсон, нийт долоон жил энэ байгууллагыг авч явсан ажлын тайлангаа тавьсан юм. Түүний тайланд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага бол нийгэм, олон нийтийн өмнө маш том үүрэгтэй, алдах эрхгүй, хариуцлагатай албыг тун бага төсөв, хөрөнгөөр хөдөлгөж яваа Монголын хамгийн ядуу атлаа эрхэмсэг хүмүүс  гэдэг агуулга үнэртэж байв. Тайлан, МСНЭ-ийн дүрмийн төслийг тойрсон асуулт, хариулт, маргаан, санал шүүмжлэл цахим мэдээлэл, өдөр тутмын сонин, телевиз, ахмад, орон нутаг гэсэн салбар бүрээрээ хуваагдаж, ширүүхэн өрнөсөн юм. Шинэчилсэн дүрмийн талаар төлөөлөгчид үгээ хэлэв Шинэ ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөхөө илэрхийлсэн дөрвөн хүн байгааг хурлын үеэр албан ёсоор танилцуулаагүй ч “Блүүмберг” ТВ-ийн захирал Б.Долгион, МҮОНРТ-ийн захирал асан Г.Наранбаатар, “Зиндаа” сэтгүүлийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр,  “Нийслэл.мн” сайтын эрхлэгч Н.Түвшинтөгс нарыг нэрлэн, ярьж байлаа. Төслийн дүрмийн 1.6 дахь заалтад “МСНЭ нь хэвлэл, мэдээллийн эрх чөлөөг эрхэмлэн олон эшт үзэл, ардчилсан нэгдлийн зарчмыг үндэс болгож аливаа улс төрийн нам, эвсэл хөдөлгөөн, бүлгийн сонирхлоос хараат бусаар үйл ажиллагаа явуулна” гэж өөрчилсөн заалтыг хурц шүүмжиллээ. МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчид Хуучин дүрмэнд энэ заалтаас “МСНЭ-ийн Ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч нар нам бус иргэд байна” гэснийг авч хаясан нь сэтгүүлчдийн байгууллага улс төрийн намын халаасанд орох үндэс үүслээ гэж үзсэн юм. Мөн ерөнхийлөгчид өрсөлдөх нэг хүн намын харьяалалтай байгааг битүүхэн ярьж шүүмжилсэн нь сэтгүүлчдийг дахин залуу, ахмад, цахим мэдээлэл, телевиз, хөдөө орон нутгаар нь талцахад хүргэлээ. Хурлыг даргалагч МУБИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн захирал, доктор Ж.Батбаатар дүрмийн төслийг бүлэг бүрээр нь хэлэлцүүлж, санал хураах үеэр хуучин дүрмийн ерөнхийлөгч, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч нар нам бус байна гэсэн заалтыг нэмж оруулж баталсан юм. Хурлын уур амьсгалыг ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөгч Х.Мандахбаяр хагалсан юм. Тэрээр “өнөөдрийн уур амьсгал намын харьяалалтай хүн байна гэж намайг тойрон ярьж байх шиг. Миний бие Өмнөговь аймгийн МАН-ын хорооны орон тооны дэд даргын албан тушаалтай. 2017 оны арванхоёрдугаар  сард намын  гишүүнчлэлээс, албан тушаалаасаа татгалзсан” гэдгээ мэдэгдлээ. Энэ мэдэгдлийн дараа “Блүүмберг” ТВ-ийн захирал, Монголын өдөр тутмын сонины холбооны тэргүүн Б.Долгион “Энэ Их хурлын удирдлага, дүрмийн төсөл бүгд нэг хүнд зориулагджээ. Монголын өдөр тутмын сонины холбоо, сайтуудын холбоо хурлыг хаяж байна” гэж хэлснээр хурлаас Б.Долгион, Л.Мөнхбаясгалан, Г.Наранбаатар, Н.Түвшинтөгс нарыг дагалдсан төлөөлөгчид хурлыг орхин гарсан. Эдгээр явсан хүмүүс Монголын сэтгүүлчдийн байгууллагыг намын харьяаллын дор буюу одоогийн эрх баригчид авахаар улайрч байна гэж шүүмжилсэн. Гэсэн ч хурал орхисон хүмүүсийн ард Худалдаа хөгжлийн банк, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн эзэмшигч гэгддэг “Монголын зэс” компанийнхан байгаа гэж ярьцгааж байсан нь нууц биш юм. Ийнхүү хурал эхлэхэд 305 төлөөлөгч мандат авсанаас 232 төлөөлөгч хүрэлцэн ирсэн. Хурлыг орхин явсан хүмүүсийг гарсны дараа тоо авахад 188 төлөөлөгч үлдсэнээр гуравны хоёр нь байгаа гэдэг үндэслэлээр хурлыг цааш үргэлжлүүлсэн юм. Манай аймгаас Их хуралд Бага хурлын гишүүн Н.Мөнхтөр, Ж.Оюун[sgmb id="1"] нарын зургаан төлөөлөгч санал бодлоо илэрхийлэн идэвхтэй оролцсон. С.Шаравдорж тэргүүний Орон нутгийн Хэвлэл мэдээллийн холбооны дийлэнх гишүүд хурлыг орхисон хүмүүстэй нэгдсэн ч бид аймгийнхаа 100 гаруй гишүүдийн эрх ашгийг хамгаалан хурлын үйл ажиллагааг дуустал оролцсон юм. МСНЭ-ийн ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөхөөр заалнаас “ТВ-2- телевизийн захирал Д.Энхтуяа, “Өнөөдөр” сонины тоймч Д.Оюун-Эрдэнэ, “Зиндаа” сэтгүүлийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр нар өрсөлдөж, гишүүдийн 87,5 хувийн саналаар Х.Мандахбаяр ялалт байгуулсан юм. Шинэ Ерөнхийлөгч найман дэд ерөнхийлөгчтэй ажиллахыг дүрмээр баталсан. Х.Мандахбаяр МСНЭ-ийг цоо шинэ төрхтэй, шинэ үеийн байгууллага болгоход, ард түмний татвараас бүрддэг төсвөөс бид санхүүжих ёстой, ирэх дөрвөн жилд нийслэл, хөдөөд нийтдээ 1000 сэтгүүлчийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэхээ амласан юм. Ийнхүү зоригтой, шинэ менежменттэй, бүтээлч шижигнэсэн залуу Х.Мандахбаяр гэдэг ерөнхийлөгчтэй болж, Орхон аймгийн төлөөлөгчид шинэ ерөнхийлөгчийг дэмжиж, сэтгүүлчдийн байгууллагаа шинэчлэхийн төлөө сэтгэл зүрхээр дэмжсэн юм. Дараагийн нийтлэлд Х.Мандахбаяр ерөнхийлөгчийн Мөрийн хөтөлбөрийг дэлгэрэнгүй хүргэх болно. М.Мөнхцэцэг  
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ