БААСАН
2026.10.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоов
Шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоов
            Жарга.лант сум Улаантолгой багийн иргэн  А  2018 оны хоёрдугаар сарын 15-ний өглөө 08.30 цагт  “Манай үхрийн амнаас шүлс гоожоод байна” гэсэн мэдээллийг сумынхаа Мал эмнэлэг үржлийн тасгийн эмч Ч.Доржмягмарт өгчээ.  Мэдээллийн дагуу малын эмч Ч.Доржмягмар, Г.Хангал нар 09.30 цагт очиж эхний үзлэгээр  малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг байж болохыг тогтоосон байна. Аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатараар ахлуулсан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны хоёрдугаар сарын 15-нд Жаргалант суманд очиж, сумын онцгой комиссыг  14.20 цагт хуралдуулж  Засаг даргын А/10 тоот “Малын гоц халдварт Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах тухай” захирамж гарган сэжигтэй малаас дээж авч, Улаантолгой багийн нутаг дэвсгэрт хязгаарлалтын дэглэм тогтоон,  дөрвөн цэгт пост гарган ажиллуулжээ. Голомтын цэг нь Жаргалант сумын төвөөс 1.27 км зайд Улаанбаатар Эрдэнэтийн чиглэлийн 1001 дугаарын төв замаас 122 м орчим зайд байрладаг. 2018 оны хоёрдугаар сарын 15-ны 20.00 цагт Онцгой комиссын хурлыг зохион байгуулж, хяналтын зургаан пост гаргаж ариутгал, халдваргүйжүүлэлт хийх 24х8 хэмжээтэй функтийг шинээр байрлуулах, ариутгал хийх өндөр даралтын уурын зуухыг хийх үүрэг чиглэл өгчээ. Онцгой комиссын бүрэлдэхүүн хоёрдугаар сарын 16-ний өдрийн 10.00 цагт хуралдаж өмнөх  дөрөвдүгээр хуралдаанаас өгсөн үүргийн биелэлттэй танилцаж, малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоох тухай аймгийн Засаг даргын  А/76 тоот захирамж гарган хэрэгжилтийг ханган ажиллах талаар үүрэг өглөө. Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн вирус судлаач эмч Х.Гэрэлмаа аймгийн Мал эмнэлэг үржлийн лабораторт “Шүлхий” өвчний онош баталгаажуулах шинжилгээг орон нутгийн малын эмч нартай хамтран хийж, сургалт арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллаж байна. Сэжигтэй бүсэд байрлах 34 өрхийн 1431 үхэр, 19 хонь, 64 ямаа нийт 1514 малд үзлэг тандалтын ажлыг зохион байгуулан ажиллажээ. Мөн гурван багийн 42 ажилтан Шүлхий өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхэд үүрэн телефоны утсаар тандалт судалгааг 270 хүнээс асууж,шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг өөрийн хашаа, хороо,мал амьтанд зохион байгуулах зөвлөгөөг өгч ажиллав. Баян-Өндөр сумын Мал эмнэлэг үржлийн нэгжийн гурван автомашин, зургаан ажилтан, ХХААГ-ын дөрвөн автомашин, найман ажилтан, Цагдаагийн  газрын хоёр автомашин найман алба хаагч, Онцгой байдлын газраас хоёр автомашин,  дөрвөн хүн, голомтын бүсэд функт   барих ажилд 11 алба хаагч, Жаргалант сумаас зургаан ажилтан нийт 11 тээврийн хэрэгсэл,  43 алба хаагч ажиллаж байна. “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-иар өндөр даралтын уураар ариутгал хийх 2 ширхэг зуух хийлгэж голомтын бүсэд байрлуулан ариутгалын ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ. Шаардлагатай нөхцөлд голомтын бүсээс гарах иргэдийн хувцсыг солих, ариутгал халдваргүйжилт хийх зорилгоор Онцгой байдлын албанаас гурван гэрийг гарган байрлуулсан. [sgmb id="1"]
ЦААСАН ДЭЭРХ ЦҮНХНИЙ КОМПАНИУДАД АНХААРАХ ЦАГ БОЛЛОО
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ХУВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ
МЭДЭЭЛЛИЙГ ХУРДТАЙ ДАМЖУУЛАХ ТУСАМ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭРХ АЛДАГДАЖ БАЙДАГ
ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ЗӨВХӨН ДҮНГЭЭР ХЭМЖИГДЭХГҮЙ
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮГ ШИЙДНЭ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ӨӨРЧИЛНӨ
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ