ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
П.Пүрэвлхагва: Дарханы, Улаанбаатарын талх иддэг, үүнийг өөрчилж чадах уу
П.Пүрэвлхагва: Дарханы, Улаанбаатарын талх иддэг, үүнийг өөрчилж чадах уу
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар ЗДТГ-аас оруулж байгаа “Эрдэнэт үйлдвэрлэл” дэд хөтөлбөрийн талаар хэлэлцэв. Тэргүүлэгчдийн зүгээс “Эрдэнэт үйлдвэрлэл” дэд хөтөлбөрийг дэмжиж энэ баасан гарагт болох аймгийн ИТХ-ын хуралдаанд оруулахыг дэмжсэн юм. Энэ үеэр ИТХ-ын Тэргүүлэгчид “Эрдэнэт үйлдвэрлэл” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ. П.Пүрэвлхагва: Эрдэнэтчүүд Дарханы, Улаанбаатарын талх иддэг. Гурилын хэрэглээгээ 100 хувь хангадаг. Гэсэн атал тэр гурилаараа яагаад талх хийж чадахгүй байгаа юм бэ. Энэ хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд аймгийн хэмжээнд талх хийдэг өрхийн болон жижиг, дунд үйлдвэр хэд болох вэ. Үүнийг тооцсон уу. Хуралдаан дээр би нэлээн тооцоо судалгаатай ярина. Та бүхний дэвшүүлсэн хөтөлбөрийн зорилго тодорхойгүй байна, хэтэрхий тунхагийн шинжтэй болжээ. Хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа ердөө гурван жил байна. Хөтөлбөр аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжих учраас анхаарах хэрэгтэй. Дэд хөтөлбөр хэрэгжсэнээр нэгж татвар төлөгчийн бааз суурь хэр өргөжих талаар хийсэн тооцоо судалгаа байна уу. Гурван жилийн дараа татвар төлөгчийн тоо ийм тоогоор нэмэгдэнэ гэсэн үр дүнгээ илүү тодорхой болго. Хөтөлбөрийн хүрэх үр дүн, зорилго нь тодорхой байх ёстой шүү. Л.Эрхбаатар: “Эрдэнэт үйлдвэрлэл” дэд хөтөлбөрийг дэмжиж байна. Гэхдээ зохицуулах юм бий. Тухайлбал, орон нутгийн үйлдвэрлэгчийг тендэрт оролцоход ажлын туршлага гурван жил байх ёстой гэж шаарддаг. Энэ бүхнийг журмаар зохицуулах юм уу, ямар нэгэн байдлаар гарц хийж оруулахгүй бол өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж чадахгүй шүү гэв. Манай аймгийн хувьд иргэд, үйлдвэрлэгчдэд чиглэсэн олон дэд хөтөлбөр баталж гаргадаг. Гэсэн хэдий ч гаргасан дэд хөтөлбөр нь тусгай журмын дагуу хэрэгждэг учраас иргэд, өрхийн үйлдвэрлэгчдэд саад учирдаг. Тухайлбал, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж аймгийн дарга нарын амнаас өдөр бүр унадаг ч Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн журманд үйлдвэрлэгчдээ ялгаварласан заалт оруулсан нь ам ажлын зөрүү болж харагддаг. Энэ мэт жижиг гэлтгүй асуудлыг “Эрдэнэт үйлдвэрлэл” дэд хөтөлбөрт тусгахгүй бол зуу зуун хөтөлбөр батлаад ч эрдэнэтчүүд Дархан, Улаанбаатарын үйлдвэрлэгчдийн талхаар шинэ өглөөгөө угтсаар байх нь. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН