ЛХАГВА
2025.12.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Өрхийн эмнэлэг байгуулж “тоглох уу”
Өрхийн эмнэлэг байгуулж “тоглох уу”
               Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Санхүүгийн хяналт, дотоод аудитын албатай хамтран Эрдэнэт хотын хэмжээнд ажиллаж байгаа өрхийн эмнэлгүүдийн санхүүд хяналт, шалгалт хийжээ. Шалгалтаар багагүй хэмжээний зөрчил, ноцтой дутагдал илэрсэн байна. Өнөөдрийн хэрэгжиж байгаа хууль эрх зүйн хүрээнд авч үзвэл Өрхийн эмнэлэг бол ХХК, ХК, ТББ ч биш ердөө л ЗБН буюу “Зохион байгуулалттай нөхөрлөл” статусаар үйл ажиллагаа явуулдаг. Орон нутгийн төсвөөс санхүүждэггүй, Эрүүл мэндийн яамнаас үйлчлүүлэгч буюу тухайн өрхийн эмнэлгийн хамран эмчлүүлэгч буюу үйлчлүүлэгчийн тоогоор санхүүждэг. Нэг үгээр хэлбэл босоо тогтолцоотой. Аймаг, орон нутгийн хувьд тэдний үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх эрх зүйн орчин байхгүй зэрэг бие даасан өвөрмөц онцлогтой аж. Эрүүл мэндийн яамнаас бүх санхүүжилтээ хүний тоогоор авдаг ч аймаг, орон нутгаас тэдэнд багагүй хэмжээний дэмжлэг тусламж үзүүлдэг. Аймгийн бүх өрхийн эмнэлгүүдэд орон нутгаас машинаар хангасан. Томуугийн дэгдэлт идэвхтэй нэмэгддэг үед илүү цагаар ажилласан хөлсийг орон нутгаас олгодог. Өрхийн эмнэлгийн даргын унаж байгаа машины бензиныг ч аймгийн төсвөөс гаргаж байсан гэвэл та итгэх үү. Энэ оны нэгдүгээр сард аймгийн Засаг дарга Д.Батлут иргэдтэй уулзахдаа эрүүл мэндийн салбарын ажиллагсадтай Хүүхдийн ордонд тусгайлан уулзалт хийсэн. Тухайн үед өрхийн эмнэлгийн эмч нар, дарга удирдлагууд нь Д.Батлут даргаас өрхийн эмнэлгийн машины бензин гуйгаад л зогсож байсан. Өнөөдөр гуравдугаар микрт байгаа Өрхийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн өрхийн эмч хоёрдугаар микрийн зургадугаар байрны оршин суугчаа үзэхийн тулд явган явдаггүй. Машинаар хүргүүлдэг болсон. Тиймээс л тэд аймгийн Засаг даргаас “Машинд минь бензин өгөөч” гээд зогсож байсан удаатай. Энэ удаагийн, Өрхийн эрүүл мэндийн түүхэнд анх удаа хийсэн гэж болох шалгалтаар илэрсэн зөрчлүүд нь аймаг, орон нутгийн удирдлагуудыг “цус харвуулах” дөхсөн бололтой. Тухайлбал, Өрхийн эмнэлгийн үйлчлүүлэгч буюу өвчтөнд Эрүүл мэндийн яамнаас олгож байгаа 100 төгрөгийн 98-ыг нь захиргаа аж ахуйн зардалд зарцуулж байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, өрхийн эмнэлгийн өвчтөн төрөөс 100 хувь үйлчилгээ авах ёстой байсан бол дөнгөж 2 хувийг нь хүртсэн гэсэн үг. Үлдсэн 98 төгрөг нь өрхийн эмнэлгийн дарга, эмч, сувилагч, жолооч, ня-бо, нярав нарын цалин, бензин, гэрэл цахилгаан зэрэг аж ахуйн зардалд зарцуулагддаг байна. Өрхийн эмнэлгийн дарга, эмч, ня-бо нар цалингаа өөрсдөө тогтоодог. Зарим нэг өрхийн эмнэлгийн дарга 1.8 сая төгрөгийн цалин авдаг байна. Гэтэл сувилагч, зарим эмч нар нь 600-700 мянган төгрөгийн цалин авч байжээ. Ня-бо нарын хувьд бүр инээдтэй. Ганцхан өрхийн эмнэлгийн ня-бо хийдэг атлаа 1.5 сая төгрөгийн цалин авдаг нэгэн байхад гурван өрхийн эмнэлгийн санхүүгийн хариуцлагыг хүлээдэг хэрнээ 700 мянган төгрөгийн хөдөлмөр өдрийн хөлс авдаг санхүүч ч эдний дунд байсан нь шалгалтаар илэрчээ. Энэ удаагийн шалгалтын дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцэх бөгөөд зөрчил, дутагдал гаргасан зарим нэгэнд хариуцлага тооцох тухай ч яригдаж байна. Хэрвээ өрхийн эмнэлгийн санхүүтэй холбоотой асуудалд аймаг, орон нутаг тодорхой хэмжээнд хяналт тогтоохгүй бол бусдад нь ч Өрхийн эмнэлэг байгуулж “тоглох” боломжийг нь нээлтэй болговол яасан юм бэ. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ