ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Шар усны үерийн улмаас 30 айл усанд автжээ
Шар усны үерийн улмаас 30 айл усанд автжээ
Ойрын өдрүүдэд цас хайлж гэр хорооллын  багуудад их хэмжээний ус хураад байна. Үүнтэй холбогдуулан аймгийн  Засаг даргын орлогч С.Батжаргалаар ахалсан ажлын хэсэг шар усны үерээс болгоомжлох, сэрэмжлүүлэх үүднээс хэвлэлийн хурал зарлаж шуурхай мэдээлэл хийлээ. Одоогийн байдлаар Эрдэнэ, Яргуйт, Их залуу, Уртын гол багийн нутаг дэвсгэрт шар ус түрж ороод байна. Үүний улмаас 30 гаруй айлын хашаа хороо, гэр байшин, эд хөрөнгө усанд автжээ. Аймгийн Онцгой байдлын газраас шөнийн цагаар дуудлага авч усанд автсан айл өрхүүдийн усыг соруулах арга хэмжээг авсан байна. Түүнчлэн аймгийн Онцгой байдлын газар, Хотын захирагчийн алба, Баян-Өндөр сум зэрэг байгуулага хамтран усанд автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, гэр байшингаас усыг соруулах тусламжийг үзүүллээ. Мөн 4 км үерийн сувгийг цэвэрлэжээ. Усанд автсан айлуудын тодорхой хувь нь зөвшөөрөлгүй газарт буусан байгааг мэргэжлийн байгууллагууд онцоллоо. Үүссэн нөхцөл байдал цаг агаарын тогтворгүй байдлаас үүдэн цаашид хүндэрч болзошгүйг анхаарууллаа. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд орсон нийт цасны дөнгөж гуравны нэг нь хайлсан гэж мэдээллээ. Тиймээс цаг агаар дулаарах тусам хот руу  орж ирэх шар усны хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа юм. Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас техникийн туслалцаа авах, далан шуудуу хайрга, шороо бэлтгэх, авто замын нөхцөл байдал сайнгүй байгаа тул Хот тохижуулах газарт цас цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө. [sgmb id="1"] Мөн хоногуудад цаг агаар хүйтэрч ялимгүй цас орсноос болж замын нөхцөл байдал хүндрээд байна. Учир нь өдрийн цагаар цас хайлмагтаж, оройн цагаар хөлдөж мөстсөнөөс замын халтиргаа гулгаа ихсэж, зам тээврийн осол гарч болзошгүй. Иймд иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг баримтлаж, хот хоорондын замд гарахдаа өөрийн болон бусдын амь насыг аюулгүй байлгах үүднээс хурдаа тохируулж, онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг аймгийн Замын цагдаагийн тасгаас анхаарууллаа. Үерийн даланг бүхэлд нь барьж байгуулахад 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Орон нутгийн төсвөөс хүрэлцдэггүй. Улсын төсөвт жил бүр оруулдаг ч тодорхой шийдэлд хүрдэггүй. Өнгөрсөн онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 532 сая төгрөгийг Шанд, Даваат багт нийт 320 м, Говил багт 682 м үерийн далан шинээр барьсан. Түүнчлэн Баян-Өндөр сумын гэр хорооллын 14 багийн нутаг дэвсгэрт байрлах 66,8 км үерийн усны далан суваг, байгалийн жалга судгийн хог хаягдлыг цэвэрлэх, автомашин болон явган хүний гарц хэсэгт бөглөрсөн хоолойг нээх, 7 км суваг шинээр татах, хуучин 5 км сувгийг сэргээх ажлыг хийж гүйцэтгээд байна. Хэдийгээр холбогдох байгууллагуудын зүгээс шаардлагатай арга хэмжээ авч байгаа ч иргэд санаачлагатай байж өөрсдийн эд хөрөнгийг усанд автахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг дор бүрээ авч  байвал аливаа хүндрэл бэрхшээлийг хохирол багатай даван туулж болохыг албаныхан онцолсон юм. Р.Ханд  
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН