ПҮРЭВ
2025.05.16
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэтийг эрүүл хот болгоё
Эрдэнэтийг эрүүл хот болгоё
Саяхан аймгийн төр, захиргааны байгууллагын дэргэд Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн алба байгуулагдан олон шинэ ажил хийж эхэлсний нэг нь хөгшин улиаснуудын тайралт байлаа. Эрдэнэт хот байгуулагдаж байх үед Оросууд энд олноор амьдарч байсан болохоор шинэ хотын энд тэндгүй мод суулгаж цэцэрлэгжүүлэлтийг хот байгуулалттай зэрэгцүүлэн хийж байсан юм. Эрдэнэтийн төв зам дагуу болон орон сууцны хороолол дунд 40-өөд жил ургасан тэдгээр модноос хөгширсөн улиас нь сүүлийн жилүүдэд цагаан хөвөн хаяж, иргэдийг харшил өвчинд нэрвүүлэхэд хүргэсэн. Дээрх шинэ алба байгуулагдангуут тэдгээр улиасыг ургаж эхлэхээс нь өмнө тайралт хийж эхлэхэд зарим иргэд “хайран модыг тайраад хачин юм болгочихлоо” хэмээн гомдол гаргаж мод тайрах ажлыг зогсоосон тухай facebook дээр бичсэн байхыг хараад харамсах сэтгэл төрөв. Харшил үүсгэдэг цагаан хөвөнг бидний дээрээс бороо орох мэт гөвдөг хөгшин улиас хараад бухимдаж явах нь дээр үү, ямар ч өвчин үүсгэгчгүй шинэхэн ногоон мөчрөөс нь хүчилтөрөгч ялгаран олон жил орших ногоон мод бидэнд хэрэгтэй юу гэдгийг эргэцүүлэх хэрэгтэй болж байна. Хэдэн жилийн өмнө Тосгон - Город хоорондын зам дагуу модыг мөлчийтөл тайрахыг хараад “хайран мод” гэх бодол төрж л байсан. Гэтэл тэр моднууд өнөөдөр жигдхэн сайхан ургаад эхэлсэн төдийгүй цагаан хөвөн хаяхгүй болсныг хараад хөгширсөн моддын мөчрийг тайрахын ач тусыг бид ойлгож эхэлсэн. Тиймээс одоо орон сууцны хороолол дундах хөгширсөн улиаснуудын мөчрийг тайрах ажлаа үргэлжлүүлээд дуусгавал ард иргэдийн эрүүл мэндэд нэн тустай ажил болно. Энэ мэтчилэн Эрдэнэтийг эрүүл орчинтой хот болгоход орон нутгийн төр, захиргааны байгууллага онцгой анхаармаар байна. Түүнчлэн Эрдэнэтэд шарилжтай орчин маш их болсон байна. Машины зам дагуу, орон сууцны хороолол дунд, байгууллагуудын хашаа, гэр хорооллын айлуудын хашаан дотор гээд шарилжтай газар олон. Энэ байдал иргэдийн өвчлөлийг огцом ихэсгэсэн нь мэргэжлийн эмч нарын ажиглалтаар нотлогджээ. Ургамлын харшилтай хүмүүс жил бүрийн 4-р сарын 5-нд анхны тариагаа хийлгэж, эм ууж эхэлдэг. Энэ өдрөөс эхлээд намар өвс ногоо хагдартал Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн харшлын эмчийн өрөө рүү иргэд цувдаг болсон байна. Эрдэнэтэд харшил өвчин жилээс жилд нэмэгдсээр байгаа аж. 2011 онд 320, 2012 онд 350, 2013 онд 403 хүн харшилтай болж шинээр эмчлүүлж эхэлсэн байна. Ялангуяа 5-10 насны хүүхдүүд энэ өвчнөөр их өвчилжээ. Гэр хорооллын орчин хог ихтэй учраас тэнд ургасан шарилж, лууль хүмүүсийн эрүүл мэндийг их хохироож байна гэж эмч нар дүгнэх болж. Тиймээс хогийн ургамал их ургасан газруудад 7-р сарын 1-5, 7-р сарын 15-20, 8-р сарын 10-15-ны хооронд гурван удаа хадалт хийхийг тэд зөвлөж байна. Мөн хөвөн хаядаг хөгширсөн улиаснуудын мөчрийг нэн даруй тайрах шаардлагатайг анхааруулж байна. Цаашид хотын доторх цэцэрлэгжүүлэлтийг нарс, гацуур бодоор хийх нь хотын орчны эрүүл мэндэд нэн тустай гэж мэргэжлийн хүмүүс ярьж байна. Ер нь хаана хог их байна тэнд хортой шарилж, лууль их ургадаг нь жам. Урин дулааны цаг наашилж буй энэ үед хүн бүр хаана ч явсан хогоо ил задгай хаядаггүй хэвшил эзэмшүүлэх аян зохион байгуулвал эрүүл хот болох үйлсэд бас л нэмэртэй. Хүүхэд төрсөн цагаасаа хог хаядаггүй орчинд өсөхөөрөө ямар хүн болж төлөвшдөг талаар саяхан тохиолдсон нэгэн жишээг энд өгүүлье. АНУ-д төрөөд 7 нас хүртэл аав, ээжтэйгээ тэнд амьдарч байгаад ирсэн нэгэн хүү Монголд ирээд аав, ээжтэйгээ хамт хөдөө явж л дээ. Хүний хэрэглээ л болсон хойно, явсан газар бүхэнд хог гарна. Аав ээж нь хогоо уутанд хийгээд энд тэнд орхиод явах гэхээр хүү хачин их уурлаж, уйлж бухимдаад хогоо заавал машинд хий гэж шаардах болж. Ингээд хөдөөнөөс машин дүүрэн хогтой эргэж ирсэн хойно хүүдээ харуулж байгаад байрны хогийн сав руу хаяж санааг нь мараасан гэж аав, ээж нь хуучилж байлаа. Хоггүй орчинд өссөн нялх хүүхдийн сэтгэлгээ ийм болдог аж. Тиймээс хоггүй, эрүүл хот байгуулья гэвэл айл өрх бүхэн хогоо ялгаад хэрэгтэйг нь мөнгө болгож, хэрэггүйг нь хогийн цэг дээрээс ачуулдаг болчихвол болоод явчихна. Эцэг эх бүхэн хүүхдүүддээ багаас нь ийм хэвшил эзэмшүүлвэл эрүүл хот болоход том хувь нэмэр оруулах юм. Сүүлийн жилүүдэд Эрдэнэтийн гудамж талбайн цэцэгжүүлэлт сайжирсан. Энэ сайн эхлэлийг улам дэмжин албан байгууллага, айл өрх бүр цэцэрлэгжүүлэлтэд хувь нэмрээ оруулвал бидний амьдралын бүх орчин өнгө засаад, сэргээд л ирнэ. Энэ мэтээр өөр өөрийн орчинг цэцэгжүүлэх, моджуулах ажилд хүн бүр, байгууллага болгоны хүчин зүтгэлийг авахын тулд хавар уралдаан зарлах нь илүү үр дүнтэй. Цэвэр хот гэгддэг Эрдэнэтийг одоо эрүүл хот болгоё. Эрүүл хотод л иргэд нь эрүүл байх нөхцөл бүрдэнэ.  Ж.ОЮУН
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын  өмнөх захиргаанд  шаардлагатай тоног  төхөөрөмж худалдан авах
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас 10 кВ-ын 3 гаргалгаа гаргах, ачаалал шилжүүлэх 10 кВ-ын 3.4 км ЦДАШ барих
Дэнж багт байрлах УТБ-ыг цэвэр усны төвлөрсөн шугамд холбох
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
Г.АЛТАНГЭРЭЛИЙГ ОРХОН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР БАТЛАМЖИЛЛАА
УТАС НЭХЭЖ УЙЛАХАД НЬ 7 ХОНОГ Л ТЭС
Даваат баг АТП-417 дэд станцын баруун хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Их залуу багт шинээр гэрэлтүүлэг хийх
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил