ЛХАГВА
2025.12.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
98 сая төгрөгөөр студи байгуулан “тогложээ”
98 сая төгрөгөөр студи байгуулан “тогложээ”
  Аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар татвар төлөгчдийн 98 сая төгрөгөөр дэргэдээ хэвлэл мэдээллийн студи байгуулжээ. Энэ талаараа аймгийн Засаг даргын шуурхай дээр албан ёсоор мэдээлсэн юм. Аймгийн Эрүүл мэндийн газар нь яамнаас санхүүжилттэй, нэг үгээр хэлбэл босоо тогтолцоотой. Гэсэн хэдий ч аймаг, орон нутгаас элдэв төсөл хөтөлбөр, арга хэмжээ, сургалт сурталчилгаа нэрээр багагүй хэмжээний татаас, хөрөнгө жил бүр авдаг. Тухайлбал, “Элэгний вирусгүй Эрдэнэт хөтөлбөр” зэрэг тухайлсан нэр бүхий хөтөлбөр Эрүүл мэндийн газраар дамжин хэрэгждэг. Энэ жилийн тухайд  48 сая төгрөгөөр “Эрүүл Эрдэнэт” нэртэй төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ бүхнээс харвал Эрүүл мэндийн газар яамны хөрөнгө, орхончуудын татварын мөнгөөр 98 сая төгрөгөөр студи байгуулж тоглох шиг болж байна. [sgmb id="1"] Өнөөдөр Эрдэнэт хотод 98 сая төгрөгөөр нэг жижигхэн студи байтугай одоо үйл ажиллагаа явуулж байгаа телевизийн байгууллагыг боловсон хүчинтэй нь хамт худалдаад авчих хөрөнгө гэвэл та үнэмших үү. Эрүүл мэндийн газрыг 98 сая төгрөгөөр студи байгуулж тоглох боломж, санаачлагыг анх тус газрын дарга асан М.Баттүвшин санаачилсан гэдэг. Хэдийгээр 98 сая төгрөгөөр студи байгуулсан гэж мэдээлж байгаа ч хоёр компьютер, хоёр камер энэ тэр нь нийлээд  ч дээр мөнгөн дүнгийн хаана нь ч хүрэхгүй.  Тус газрын 98 сая төгрөгийн үнэ өртгөөр байгуулсан Монголд хаана ч байхгүй өндөр үнэтэй, хөдөө орон нутгийнханд үлгэр жишээ авахуйц энэхүү студийнхэн 74 мэдээ, 43 нэвтрүүлэг хийсэн аж. Дээр нь эрүүл мэндийн сурталчилгааны 21 ширхэг гарын авлага хэвлүүлсэн байна. Байгууллагынхаа цахим хуудсаар 214 мэдээ  иргэдэд хүргэсэн хэмээн хэнэг ч үгүй мэдээлж байх юм. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд “Төрийн бүх шатны байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” хэмээн заасан. Гэтэл аймгийн Эрүүл мэндийн газар хуучин дарга болох М.Баттүвшин 98 сая төгрөгөөр студи байгуулж тоглосон бол шинэ дарга Т.Мөнхцэцэг байгууллагынхаа фэйсбүүкээр эрүүл мэндийн тухай мэдээ гаргадаг ажилтай болжээ. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагийн шуурхай дээр Засаг дарга Д.Батлутаас Эрүүл мэндийн газрын дарга Т.Мөнхцэцэгт хандан “Байгууллагынхаа тухай, хийж хэрэгжүүлж байгаа ажил төрлийнхөө тухай  мэдээллийг иргэдэд маш сайн хүргэх хэрэгтэй. Иргэд энэ талаар ямар ч мэдээлэлгүй байна. Ганцхан Батлутад зориулж энд битгий мэдээлэл хийгээд бай. Иргэдэд хүргэ” хэмээн хатуухан сануулсан. Сануулгын хариуг Эрүүл мэндийн газраас ирүүлэхдээ “98 сая төгрөгөөр хэвлэлийн студи байгууллаа. 74 мэдээ, 43 нэвтрүүлэг хийлээ. Цахим ертөнцөөр мэдээллээ цацахаас илүү яахав дээ” хэмээн хариулж байна. Аймгийн Засаг даргаас жил бүр орон нутгийн хэвлэл мэдээллийн 20 гаруй байгууллагатай 90 сая төгрөгөөр хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Өнөөдрөөс эхлэн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд Эрүүл мэндийн газрын хэвлэлийн студид бэлтгэсэн мэдээ, нэвтрүүлэг, шторкийг үнэ төлбөргүй нэвтрүүлэхгүй. Нэвтрүүлэх болсон ч цацалтын хөлсийг нь зах зээлийн ханшаар тооцох шаардлага тавьсан ч буруудахгүй болжээ. Байгууллагын дарга нар дэргэдээ хэвлэл мэдээллийн студи байгуулж тоглодог, татвар төлөгчдийн мөнгийг дураараа үрэн таран хийдэг хууль бус асуудал Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогтоос үүсэлтэй. Тэрбээр өнгөрсөн онд Баян-Өндөрчүүдийн татварын 30 сая төгрөгөөр хэвлэлийн студи байгуулахаар төсөвтөө суулгасан. Эцэст нь 30 сая төгрөгөөр биш 15 саяар студи нэртэй тоног төхөөрөмж авч үлдсэнээр нь шаардлага хангахгүй хэдэн компьютер Тамгын газартаа шахсан сураг ажиг  дуулдсан. Хууль зөрчдөг, хуулийг гууль болгодог тэр дундаа байгууллагынхаа нэрийг барьж “хувьдаа” 30-98 сая төгрөгөөр хэвлэлийн студи байгуулж тоглодог дарга нарын хэрээс хэтэрсэн үйлдлийг Авлигатай тэмцэх газар холбогдох байгууллагад шалгуулах цаг болжээ.
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ