ПҮРЭВ
2025.05.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
С.Ганцогт “Браво”.....
С.Ганцогт “Браво”.....
           Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн 2017 оны тайлан, гүйцэтгэлийг авч хэлэлцсэн юм. Энэ үеэр Засаг даргын зөвлөлийн гишүүд хэрэгжиж байгаа дэд хөтөлбөрүүдийг үгээ олохгүй магтаж, зарим тохиолдолд улсын хэмжээнд хэрэгжүүлэх тэргүүн туршлага маягийн зүйл ярьж өөрсдийгөө дэндүү дөвийлгөсөн. Үүнээс нь ичсэн үү яасан, эсвэл ам ажлын зөрүү илт байсан болохоор дуугүй суухыг эс тэвчсэн үү Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт “Иргэн танаа” сонин чинь иргэдэд хүрэхгүй байна. Эмч нарт харилцааны ёс зүй гэж алга” гэж нэлээн бухимдсан. Тэрбээр “Хэд хэдэн зүйлийг онцгой анхаарах шаардлагатай байна. Дэд хөтөлбөрүүдийн үр дүн, хүрч байгаа түвшин, иргэдэд хүргэх ажлыг хийх хэрэгтэй байна. Иргэн танаа сониныг уншиж байгаа хүн цөөхөн байгаа. Хүмүүст хүргэх мэдээлэл, сувгуудыг нарийн олох шаардлагатай. Эмч дэд хөтөлбөрийн хүрээнд олон хүний нийгмийн асуудал шийдэгдэж байгаа. Гэсэн ч хүмүүсийн харилцаа хандлага, оочер дараалал их байдгаас иргэдэд учрах хүндрэл их байна. Өрхийн эмнэлэг болон хувийн эмнэлгийг тэгш хүртээмжтэйгээр ашиглаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулж, эмч нарын харилцаа хандлагыг өөрчлөхөд анхаармаар байна.  Ялангуяа БОЭТ-ийн эмч нарын харилцаа, хандлага төрийн ажлыг унагааж байна. Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай дэд хөтөлбөр төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулж өгсөн.  Ажилд ороогүй,  түр болон байнгын ажлын байраар хангагдсан иргэдийн тоог баг тус бүрээр гаргах, эргүүл хамгаалалтын ажлыг үргэлжлүүлэх саналтай байна. Амралт, чөлөөт цагийн талбай төслийг хэрэгжүүлэхдээ уялдаагаа сайн хангамаар байна. Баян-Өндөр сумаас 23 мянган өрхөөс санал авч, баг, сумын иргэдийн нийтийн хурлаар оруулж, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэстэй зөвлөлдөж, тоглоомын талбай хаана байгуулахыг гаргаж ирсэн. Гэвч хоёр жил дараалан санал авахгүйгээр таамгаар оруулчихлаа. Жишээлбэл, Зэст баг дээр өнгөрсөн жил нэгдүгээр микрийн 14,15 дугаар байрны дунд тоглоомын талбай тавьсан. Энэ жил 17,18 дугаар байрны дунд тавьчихаж байгаа юм. Тэгээд залгуулаад суман дээр 17 дээр байрлуулсан байх жишээтэй. Захын хорооллуудын хүрэлцээ шаардлага байгаа. Эсвэл байрны хорооллын дунд 0-14 насны тоглоомын талбайд тоглох хүүхдүүдийн судалгаа гаргачихаад байгаа газруудаасаа авахгүй, автоматаар оруулаад ирсэн. Нөгөө талдаа хурлын хуралдаан дээр нэг бодлогын байгууллага байж, энэ нь буруу, энд тавихгүй, хасуулна гээд байлтай биш. Уялдаа ерөөсөө хангагдахгүй байгаа. Энэ тал дээр онцгой сайн анхаараад өгөөч гэж А.Бумансор даргаас хүсмээр байна. Уг нь энэ тоглоомын талбай бүгд захын  хорооллын хүүхэд  багачуудын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир, спортоор хичээллэх нөхцөл боломжийг сайжруулах, аймаг, сумын мөрийн хөтөлбөрт орчихсон байгаа учир уялдуулж ажиллахыг хүсмээр байна” гэв. Дээрх ярианаас харахад, С.Ганцогт даргад баяр хүргэмээр юм шиг. Хуучин цагийн “дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч болохгүй”-н зарчмаар асуудалд зарчмын өөр байр сууринаас хандаж, бусдын утга учиргүй магтаад байгаа тэрхүү дэд хөтөлбөрүүдийн зарим үнэн нүүр царайг зоригтой “илчилсэн” түүнд “Браво” гэж хэлэх ч багадмаар.[sgmb id="1"]
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Их залуу багт байрлах 6/0.4кВ-ын АТП-528 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
I улирлын төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 12-нд эхэлнэ
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Их залуу баг үерийн суваг засварл
Рашаант баг АТП-248 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-245 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газарт шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авах
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадам нээлтээ хийлээ
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН