ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Сонгогчдоо ялгаварласан “Хөгжлийн түүчээ-хүний хөгжил” гэж байдаг уу
Сонгогчдоо ялгаварласан “Хөгжлийн түүчээ-хүний хөгжил” гэж байдаг уу
Аймгийн ИТХ-аас сонгогдсон төлөөлөгч, сонгогч хоёрын уялдаа холбоог сайжруулах зорилгоор энэ жил “Төлөөлөгчийн нэг өдөр” ажлыг Баян-Өндөр сумын багууд дээр зохион явуулж байгаа. Үүнийгээ хүч оруулах, ач холбогдлыг нь өндөржүүлэхийн тулд “Хөгжлийн түүчээ-хүний хөгжил” уриан дор зохион байгуулж “Багаараа хамтдаа-2018” нэр өгч сонгогч иргэдтэйгээ нүүр тулсан уулзалтыг  багуудад зохион байгуулж байна. Энэ долоо хоногийн эхэнд Яргуйт багт “Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээ болсон бол баасан гарагт Дэнж багт мөн л аймгийн ИТХ-ын төлөөлөгчид иргэдтэйгээ уулзав. Аймгийн ИТХ-аас сонгогдсон төлөөлөгч, сонгогч хоёрын уялдаа холбоог сайжруулах зорилгоор энэ жил “Төлөөлөгчийн нэг өдөр” ажлыг Баян-Өндөр сумын багууд дээр зохион явуулж байгаа. Үүнийгээ хүч оруулах, ач холбогдлыг нь өндөржүүлэхийн тулд “Хөгжлийн түүчээ-хүний хөгжил” уриан дор зохион байгуулж “Багаараа хамтдаа-2018” нэр өгч сонгогч иргэдтэйгээ нүүр тулсан уулзалтыг  багуудад зохион байгуулж байна. Энэ долоо хоногийн эхэнд Яргуйт багт “Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээ болсон бол баасан гарагт Дэнж багт мөн л аймгийн ИТХ-ын төлөөлөгчид иргэдтэйгээ уулзав. Гэтэл өнөөдөр буюу баасан гарагт Дэнжид болсон “Төлөөлөгчийн нэг өдөр”-т “дарга нарын десант” бууж иргэдийн гэхээсээ илүүтэй байгууллагын дарга нарын чуулган болсон. Аймгийн удирдлагуудын хувьд А.Түвшинжаргалаас бусад нь ирж Дэнжийнхэнд “хүндэтгэл” үзүүлж, Хот тохижуулахын дарга нь дуудлагын үйлчилгээ эрхлэх боломжтой болсон тухайгаа дуулгасан. Баян-Өндөр сумын удирдлагууд тэр чигээрээ ирчихсэн Дэнжийн иргэдээр өөрсдийгөө гоёод л. Эндээс харвал “Төлөөлөгчийн нэг өдөр” сонгуулийн үеэр саналаа аль намд нь өгсөнөөс хамаараад дарга нар хүртэл асуудалд ханддаг нь харагдаж байна. АН-ын Ц.Ойдовыг Яргуйтынхан гаргаж ирсэн учраас хариуг нь барьж аймаг, сумын дарга нар “Төлөөлөгчийн нэг өдөр”-ийн нээлтэд туслахаа ч оролцуулаагүй. Аргаа барахдаа Ц.Ойдов, П.Ганзориг хоёр том анонсныхоо өмнө “өнчин хүүхдүүд” шиг хоёулахнаа зогсож байсан. Харин Дэнжид болсон “Төлөөлөгчийн нэг өдөр”-т дарга нар багталцахгүй шахам цугларч төлөөлөгч Д.Мөнхбат, Д.Ууганбаяр хоёртой мөр зэрэгцээд иргэдтэй уулзсан нь хэвлэлийнхэнд бол арай содон дүр зураг байлаа. Д.Мөнхбат аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит компанийн санхүү эрхэлсэн орлогч захирал учраас аймаг, сумын дарга нарыг дагуулан ирж бярыг үзүүлж байна гэж харах уу. Д.Мөнхбат ч тэргүүлэгчдийн хурал дээр зарим асуудалд хатуухан донгоддог, халгаатай, хэл ам сугалчих гээд хэцүү учраас бусад нь “араа бодож” нээлтийн ажиллагаанд мөр зэрэгцэн оролцож байна гэж үзэх үү. Аль эсвэл өнөөдөр гадаа нартай байсан, тэгээд ч “Баасан ахын төрсөн өдөр” учраас аймгийн ИТХ-ын төлөөлөгчид боломжоороо цугларч, дараа нь “паритдах нь” гэж ойлгох уу.  Дэнжийн арга хэмжээ тусгайлан бэлтгэсэн хөтөлбөртэй, хөтлөгчтэй, дарга нарт зориулсан сургуулийн сурагчдын  урлагийн тоглолттой гээд дурдвал өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, агуу уулзалт боллоо. Ханан дээрх  танилцуулгад “Багаараа хамтдаа-2018” хэмээн бичсэнийг харвал аймгийн ИТХ-ын төлөөлөгчид “ 2018 оныг багаараа, хамтдаа иргэдтэйгээ ажиллана” гэж ойлгож болох ч Яргуйт мэтийн АН-ын гишүүдийн тойрогт бол энэ уриа авцалдахгүй байна. Харин Дэнжийн иргэдэд “МАН-ынхан багаараа, хамтдаа сонгогчдынхоо төлөө ажиллана” гэж ойлгогдсон болов уу. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН