ПҮРЭВ
2025.05.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Амарын талбайд хүүхдийн хүчирхийлэл өнгөтөөр өрнөж байна, С.Ганцогт дарга аа
Амарын талбайд хүүхдийн хүчирхийлэл өнгөтөөр өрнөж байна, С.Ганцогт дарга аа
Амарын талбай бол Эрдэнэт хотын төв цэг. Баруун, зүүн хойш урагшаа хөлхсөн их хөлийн газар. Тэгээд ч иргэдийн хувьд залуу сайхан хотынхоо төв талбайгаар дайран өнгөрөх, зорин очих нь элбэг. Даанч энд эмх замбараа, төрийн хяналт, төрийн бодлого гэж алга. Үдээс хойш  болоход хүүхдийн тоглоомоор энэ талбай дүүрдэг. Үүгээр дамжин өнгөрдөг, замаар яваа хүүхдээ хөтөлсөн, дагуулсан иргэд Амарын талбайгаар гарсан биш хэдэн хүнд татвар төлөх “ялд” унадаг. Өөрөөр хэлбэл, Амарын талбайгаар хүүхдээ хөтлөөд дайран өнгөрснийхөө “түрээсийн төлбөрт” мөнгө төлж хүүхдийнхээ хүслийг хангах хэрэг гардаг. Хүүхэд л болсон хойно сэтгэлээ ханасны дараа л “гэртээ харих уу” гэж хэлнэ. Тэр болтлоо машинд суух, дугуй унах, чадвал скутерээр тоглох гээд байгаа бүхий л зүйл дээр гарч үзэхийг хүснэ. Үйлчилгээ эрхлэгчдэд ямар ч зөвшөөрөл байхгүй Энэ талбай дээр хүүхдийн тоглоомон машин ажиллуулж нэг талаар иргэдэд үйлчилж байгаа гэх, нөгөө талдаа ямар ч хараа хяналтгүй дураараа дургигч иргэдийн хувьд “намайг хэн хэлж нохойг хэн саах вэ” гээд 5 минут машинд суулгаад 1500 төгрөг, дугуйгаар нэг удаа талбайг тойроход 2000 төгрөгийн төлбөр авдаг. Энд хүүхдийн тоглоомон машин, унадаг дугуйны үйлчилгээ үзүүлж байгаа иргэдэд Амарын талбайд үйлчилгээ явуулах ямар нэгэн зөвшөөрөл байхгүй. Ердөө л дураараа дургисан үйлдэл. Тэдэнд хяналт тавьдаг төр гэж өнөөдөртөө л лав Эрдэнэт хот цаашлаад Баян-Өндөр сум, Орхон аймагт байхгүй. Нэр бүхий 5-6 иргэн доод тал нь 5 түүнээс дээш тоглоом авч ирээд түүнийгээ хүүхдүүдэд ашиглуулсаны төлбөрийг авч халаасаа дүүргэж байгаа болохоос тэдэнд хүлээх Үүрэг ч гэж алга. Энэ талаар бид Баян-Өндөр сумаас тодруулсан юм. Сумын ЗДТГ-ын Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Өсөхжаргал “Өнөөдөр Амарын талбай дээр үйлчилгээ үзүүлж байгаа 5-6 хүн бий. Ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа. Тэдэнд шаардлага тавих хэсгийн цагдаа нар нь амарчихсан учраас яаж ч чадахгүй байна. Сум, орон нутаг, хяналтын байгууллагаас ямар ч  хяналт тавьдаггүй. Хэсэг хүмүүс дулаан оронгуут дураараа ирээд тоглоомон машин ажиллуулдаг. Намайг 2017 онд ажилд ороход энэ хүмүүс 10 шахам жил бид энд ажиллаж сурсан. Ажлаа хийнэ гэдэг. Удахгүй тэдэнд албан ёсны зөвшөөрөл олгоно. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 тоот тогтоолоор Худалдаа үйлчилгээ явуулахад мөрдөх журам, зөвшөөрөл олгоход авах хураамжийг баталсан. Энэ журмаар бол үйлчилгээ үзүүлэгч иргэн сард 5000 төгрөгийн хураамж төлдөг. Одоо бид энэ ажлаа эхлүүлэх гэж байгаа” гэлээ. Амарын талбайд автомашин байрлуулахыг хориглосон аймгийн Засаг даргын захирамж 2013 онд Г.Зоригт даргын үед гарсан. Түүнээс өмнө энд тоглоомон машин биш жинхэнэ автомашинууд Амарын талбайг харин ч нэг эзэгнэдэг байсан. Аймгийн Засаг дарга асан Г.Зоригт Амарын талбайг ард түмэндээ авч өгсөн гавьяатай. Харин өнөөдөр Амарын талбай амар, хялбар аргаар мөнгө олох гэсэн 5-6 хүний мэдэлд, өмчлөлд шилжээд эрдэнэтчүүд тэднийг тэжээж байна. Хүүхдийн хүчирхийлэл энд бодитоор өрнөдөг              Хүчирхийлэл гэхлээр монголчууд их томоор сэтгэдэг болжээ. Уншигч та ч бай, аймаг орон нутгийн удирдлагууд Амарын талбайд нэг оройг өнгөрүүлээд үздэг болоосой. Ямар ч эмх замбараагүй, дур зоргоороо байдаг энэ үйлдлийн хохирогч нь хүүхдүүд болдог. Биднийг энэ талбайд нэгэн оройг өнгөрүүлэхэд өөр хоорондоо мөргөлдөх, дугуй, скутерээсээ унах, бусдад мөргүүлэх, дайруулах зэргээр хүүхдүүд өртөж байна. Дугуйнаас унасан хүүхдийнхээ нулимсыг арчсан аргадсан, загнасан, гуйсан эцэг эх, асран хамгаалагчийн дүр төрх энд тэндгүй. Түрээслүүлэгчид хүүхэд унаад уйлах, бэртэж гэмтэхэд харин ч нэг тоохгүй дээ. Эсрэгээрээ “машин эвдчихлээ, мөнгөө төл” гэж дайрах нь энүүхэнд. Хамгийн аймшигтай нь энд ирсэн хүүхдүүд эцэг эхийгээ, эргэн тойрныхоо хүмүүсийг баян ядуугаар нь дуудаж, бачимдсандаа хэлэх үгээ олж ядаж байна. Бидний хажууханд байсан бүсгүй “Одоо явъя , миний хүү. Чи гурван тоглоомон дээр суулаа. Ээж нь мөнгөгүй болчихлоо” гэв. Хүү харин “Үгүй, би дахиад машин дээр суумаар байна. Энэ хүүхдүүд тоглоод байхад би яагаад сууж болдоггүй юм бэ” гэх нь дуулдана. Зарим нэг эцэг эх “АТМ хаана байдаг билээ”, “Унааны мөнгөгүй боллоо шүү дээ”, “Одоо болно, замаараа дэлгүүр ороод талхаа аваад явъя” гэх зэргээр тэднийг аргадах гуйх нь энүүхэнд. Талбайн баруун хойд буланд нэгэн аав “зөрүүд нөхөр”-т үгэнд орохгүй болохоор “таван салаа боов” өгч байна. Өнөөх хүү өвдөхийн эрхэнд үгэнд нь ороод дагаад гүйлээ. Дунд сургуулийн хоёр охин “Намуунаагийн аав ээж нь орой болгон хоёр дүүтэй нь энд тоглуулдаг гэсэн гоё юм аа, тийм ээ. Харин тийм ээ. Аав нь ГОК-д том дарга хийдэг, өндөр цалинтай юм чинь тэгэлгүй яадаг юм бэ” гэсээр зөрж өнгөрч байна. Амарын талбайг эзэгнэгчид шөнө дөлөөс нааш эндээс ховхрохгүй. Яг л согтууруулах ундаа зардаг дэлгүүр шиг. Учир нь өнөөх тоглоомон машинууд нь гайхалтай гэрэл, гэгээтэй. Өөрөөр хэлбэл, шөнө  болсон ч машины гэрэл асдаг учраас хүүхдүүдэд чөлөөтэй гэсэн үг. Талбайгаар дүүрэн хог, чихрийн цаас, энд тэндгүй хаясан ундааны сав. “Түрээслэгчид” үүнийг юман чинээ бодохгүй. Мөнгө олж л байвал, үйлчлүүлэгч ихтэй байвал Амар өвөөгийн эргэн тойронд хогон овоо босох ч хамаагүй. Ийм л дүр зурагтай, өнгө төрхтэй Эрдэнэт хотын төв Амарын талбайгаас хийсэн нэгэн сурвалжлагыг уншигчиддаа хүргэж байна. Өнөө өглөө 8.00 цагт талбай дээр зориод очтол Хот тохижуулах газрын талбай хариуцсан үйлчлэгчид цэмбийтэл цэвэрлэжээ. Ажилдаа ирж байгаа дарга албан тушаалтан бүү хэл, иргэдэд ч Амарын талбай дээр өмнө нь юу ч болоогүй, ямар ч хог тариагүй мэт дүр зураг өглөө бүхэн угтдаг болохоор оройны амьдралыг тоож харахгүй байгаа юм болов уу. Амарын талбайд худалдаа, үйлчилгээ явуулахад мөрдөх журам, зөвшөөрөл олгоход авах хураамжийг Баян-Өндөр сумаас олгодог учраас С.Ганцогт даргад энэ удаагийн сурвалжлагыг хаягаллаа. Та харин бодит мэдээллийг өгсөн мэргэжилтнээ аашилж, зандрахаас өмнө асуудлыг шийдэхийг бодоорой. Тэгээд ч иргэд Амарын талбайд амар тайван алхахыг хүсч байна. Хүүхдээ орой бүр машинаар тоглуулахыг хүсдэг тэр эрхмүүдэд болон хүүхдээр бизнес хийж хэт их ашиг олох гэсэн 5-6 хүний нийтэд зориулсан үйлчилгээг Наадмын талбайн орчимд явуулбал ямар вэ. Баян-Өндөрчүүд нийтээрээ хэлэлцээд шийдвэл зөв болно. Тэгээд ч үр хүүхэддээ хайртай, тэднийгээ баярлуулах гэж байгаа эцэг, эхчүүд хүүхдээ хөтлөөд зориод очдог газартай байг л дээ. Түүнээс биш төв талбайг бараадуулж орхиод гэрийнхээ цонхоор хааяа нэг шагайж харчихаад хүүхдээ баярлуулж байна гэвэл өөрийгөө л хуурсан хэрэг биш үү. [sgmb id="1"]
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Баянцагаан баг.18 дугаар сургуулийн дээвэр  засварлах
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
СЭТГЭЛ ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ӨРӨӨ БАЙГУУЛНА
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын АТП-375 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлэх ажил
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Зэст баг. 21 дүгээр цэцэрлэгийн гадна ИШС шинэчлэх ажил
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
Тусгай шалгалт зохион байгууллаа