НЯМ
2026.01.19
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Малчин баг, Малчны хороолол байгуулахыг Тэргүүлэгчид дэмжлээ
Малчин баг, Малчны хороолол байгуулахыг Тэргүүлэгчид дэмжлээ
              Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит наймдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Энэ удаагийн хуралдаанаар Баян-Өндөр суманд Малчин баг, Малчны хороо байгуулах шийдвэрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид дэмжиж нэгдсэн хуралдаанд оруулахаар болов. Булган аймгийн төвөөс баруун тийш нэг их холгүй Буриадын хороо гэж байдаг. Улаанбаатарт нисэхийн уулзвараас урагш Өлзийт хороо гэж бий. Түүн шиг Баян-Өндөр сум Малчны хороотой болох нь ээ. Түүнээс өмнө мал, малчдад төрийн үйлчилгээг хүргэх, тэдэнд хүрч үйлчлэхийн тулд анхан шатны нэгж болох Малчин багийг байгуулах тухай саналыг аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2017-2020 онд аймаг, орон нутгийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд туссаны дагуу эрх баригчид Баян-Өндөр суманд Малчин багийг шинээр байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн. 1998 онд аймгийн ИТХ-ын 9 дүгээр хурлаас Малчин баг байгуулах шийдвэрийг анх гаргаж байжээ. Харин 2014 оны аймгийн ИТХ-ын есдүгээр хуралдаанаас Баян-Өндөр сумын Малчин багийг Жаргалант суманд шилжүүлэх шийдвэр гаргаж байсан удаатай. Түүнээс хойш яг нэг жилийн дараа буюу 2015 оны аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаанаас Жаргалант сумын Малчин багийг татан буулгаж, газрын хөрснөөс арчиж мал, малчин хоёрыг зөнд нь хаясан, АН-ынхан. Тухайн үеийн энэ шийдвэрийн шалтгаан нь албан бусаар бол малчид хэзээ ч АН-ыг дэмждэггүй учраас Малчин багийг тарааж хариугаа авч буйгаар тайлбарлагддаг. Өнөөгийн эрх баригчид 2016 оны долоодугаар сард засгийн эрхийг авангуутаа мөрийн хөтөлбөрт туссан Малчин баг байгуулах тухай ажлыг анхаарлаасаа хөндий байлгаагүй. Иргэдээс тэр дундаа малчдаас санал авахад тэдний 88.1 хувь нь Малчин баг байгуулах саналыг дэмжсэн байна. Ингээд энэ удаад тэргүүлэгчид аймгийн ЗДТГ-аас оруулж ирсэн Малчин баг байгуулах тухай асуудлыг хэлэлцээд дэмжиж нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.[sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН