ПҮРЭВ
2025.10.17
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Малчин багийг Баянцагаанд, Малчны хороог Залаатын аманд байгуулна
Малчин багийг Баянцагаанд, Малчны хороог Залаатын аманд байгуулна
Малчин баг байгуулах асуудлыг тооцоо судалгааны үндсэн дээр төсөвт өртөг, орон тоотой нь оруулж иржээ. Багийн дарга, нийгмийн ажилтан гээд дөрвөн орон тоотой байгуулахад жилийн цалингийн сан 32 сая төгрөг, НДШ 3.8 сая төгрөг, үйлчилгээний бусад зардалд 11.2 сая төгрөг гарах гэнэ. Малчин багийн иргэдийн шилжилт хөдөлгөөн, иргэний бүртгэлд зориулж нэг удаа 16.1 сая төгрөгийн зардал гарна. Багийн байрыг Баянцагаан багийн нутагт байх өмнө нь 35 дугаар баазын контор байсан байранд оруулахаар төлөвлөжээ. Байрны засварт 40 гаруй сая төгрөг шаардлагатай болж. Энэ бүх асуудлыг шийдсэнээр Баян-Өндөр сум 22 дахь багаа өлгийдөн авч Эрдэнэт хот дэргэдээ Малчин багтай болох анхны алхам ийнхүү эхэллээ. Өнөөдрийн байдлаар Баян-Өндөр сум 27 мянга 533 өрхтэй, 97.8 мянган хүн амтай. Статистикийн мэдээллээс харвал тус сум 53.1 мянган толгой малтай гэнэ. Сумын хэмжээнд 334 малчин өрх байгаа аж. Тэдний ихэнх нь тусдаа Малчин багтай байхыг дэмжсэн байна. Монголын уран сайхны нэгэн кинонд “Хотод малтай айл байхгүй журамтай гэж байгаад хоёр ямаанаас нь салгачих гэсэн юм” хэмээн гардаг даа. Тэгвэл энэ дүр зураг тун удахгүй Эрдэнэт хотод өрнөх нь. Баян-Өндөр сум дэргэдээ албан ёсоор Малчин багтай болох асуудал нэг тийшээгээ цэгцэрлээ. Одоо хотын төвөөр энд тэндгүй бэлчиж байдаг малын асуудал шуударч Эрдэнэт хот малгүй болох нь ээ. Баян-Өндөр сумаас мал бүхий иргэдийг гаргаж тусад нь нутагшуулах Малчны хороог Говил багийн нутаг Залаатын энгэрт байгуулахаар төлөвлөжээ. Аймаг, хотын хэмжээнд байдаг мал бүхий иргэдийг энд төвлөрүүлснээр Эрдэнэт хот малгүй, малчингүй жинхэнэ цэвэр цэмцгэр хот болох юм байна. Нөгөө талаасаа энэ шаардлага амьдралаас гэлтгүй эрүүл ахуйн талаасаа ч нийгэмд тавигдаж буй асуудал. Их залуу багийн нутаг 27 дугаар гудамжинд таргийн таван үнээтэй хоёрын зэрэг айл байдаг. Тэд тэр бүр малаа вакцинжуулдаг уу, малынхаа баасыг хаана хаядаг, хэрхэн цэвэрлэдэг нь тодорхойгүй байдаг. Тэдний малд шүлхий гарвал ойр орчмын арван гудамжны хэдэн зуун иргэн хөл хорионд орж “амаараа шороо үмхэнэ”. Иймээс мал бүхий иргэдийг Малчны хороонд нэгдсэн зохион байгуулалтад оруулж нүүлгэх нь үнэхээр зөв. Иймээс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Малчны хороо байгуулах асуудлыг илүүтэй дэмжиж байлаа. Тэр бүү хэл, тэргүүлэгч Д.Батбилэг “Анх Малчин баг байгуулахад нь гар бие оролцож байсныг одоо энэ Пүрэвлхагва дарга мэднэ дээ. Баянцагаанд байгаа нэг байшинг 40 сая төгрөгөөр зассан болоод Малчин багийг оруулах уу. Залаатын аманд Малчны хороогоо байгуулаад дэргэд нь зөөврийн хэдэн байшин аваачаад анхан шатны нэгж болох Малчин багаа зэрэгцүүлээд байгуулъя. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах талаасаа Малчин баг байгуулна гэдэг зөв. 2015 онд Малчин багийг татан буулгахад газар нутгийг нь хураагаад авчихаагүй учраас нутаг дэвсгэрийн цэгүүдийг тодорхой болго. Залаатын аманд Малчин баг, Малчны хороог байгуулаад дэд бүтцийг бий болгоход Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах хэрэгтэй. Тэнд үйлдвэрийн ажилчдын амралтын газар ч бий. Баянцагаан багт Малчин багийн байр байгуулснаар асуудлыг шийдэхгүй. Залаатын амаа тохижуул. Одоогийн байранд нь 40 сая төгрөг зарах уу өөрөөр шийдэх үү гэдгээ хар. Багийн ажлын байраа бодолц. Юм асуухлаар тойруулаад байна шүү, Одгэрэл ээ” гэв. [sgmb id="1"]
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ