ЛХАГВА
2025.12.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“1000 ахмадын чуулга” уулзалт нээлтээ хийлээ
“1000 ахмадын чуулга” уулзалт нээлтээ хийлээ
               “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн түүхт 40 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Үйлдвэрийн захиргаанаас түүхт 40 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээг уурхайчидтайгаа, түүхэн энэ том үйлдвэрийг бүтээн байгуулсан илгээлтийн эзэн, анхдагч, ахмадуудтайгаа хамтран зохион байгуулж байна. Түүний нэг нь “1000 ахмадын чуулга” арга хэмжээ юм. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захиргаа, үйлдвэрийн Ахмадын холбооноос санаачлан “1000 ахмадын чуулга” уулзалтыг хоёр дахь удаагаа “Хангарьд” паласт зохион байгуулж нээлтээ хийлээ. Чуулга уулзалтад  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн, түүний орлогчид, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут, Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Т.Сүхбаатар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ахмадын холбооны тэргүүн Д.Байгаль нарын хүндэт төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа. “Хангарьд” спорт ордны зааланд энгэрээрээ дүүрэн одон медальтай ахмадууд маань нүүрэндээ инээмсэглэл тодруулан хуран чуулж, эргээд залуу халуун насандаа очсон мэт бие биенээ өхөөрдөж, дурсамжаа хуваалцахын зэрэгцээ он цагийн эрхэнд орчлонгоос буцсан зарим нөхдөө дурсан санагалзаж нүдэндээ нулимс цийлэгнүүлж суусан юм. Нээлтийн үеэр “Уурхайчин” соёлын ордны уран бүтээлчид тэртээ 40 жилийн өмнө өнөөгийн ахмадууд ингэж л ирсэн дээ хэмээн анхдагч, илгээлтийн эздийг харуулсан дуу дуулсан нь тэдний сэтгэлийг дэндүү ихээр хөдөлгөж, зарим нэгний нь нүднээс баярын нулимс бөмбөрч байлаа. Тэртээ 40 жилийн өмнө энэ л ахмадууд Эрдэнэтийн их уурхайг Эрдэнэт хотыг бүтээн босгохоор Алтан тэвшийн хөндий, Эрдэнэт уулын энгэрт ирэхдээ “..Итгэл хадгалуулсан илгээлтийн бичгээ  Эвлэлийн батлахтайгаа энгэртээ хадгалж...” ногоон Зил-ний тэвшнээс бууж явсан тэр л цагаа дурсан санагалзаж байна.  Тэртээ 40 жилийн өмнө ид халуун залуу настай ирсэн энэ ахмадууд өнөөдөр ...Хангайн сайхан уул нь Эрдэнэт гэдэг нэртэй Хажууд нь боссон хот нь Эрдэнэт гэдэг алдартай Аранжин зэсийн үйлдвэр нь Эрдэнэт гэдэг хаягтай Алдаршин мандах үйлс нь Эрдэнэт гэдэг гавьяатай... энэ том үйлдвэр, Эрдэнэт хотыг байгуулсан, бүтээсэн эзэд нь билээ. Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн байгуулсан ахмадууддаа эрдэнэтчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО