НЯМ
2026.01.19
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Амарын талбайд сурагчдын үзэсгэлэн худалдаа болов
Амарын талбайд сурагчдын үзэсгэлэн худалдаа болов
            Амарын талбайд өнөөдөр Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хийж бүтээсэн уран бүтээлийг олон нийтэд, иргэдэд танилцуулсан “Бүтээлч хүүхдүүдийн бизнесийн гараа” өдөрлөг боллоо. Өдөрлөгт аймгийн хэмжээнд сургалт, хүмүүжлийн ажиллагаа эрхэлдэг 24 төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн сурагчдын 2018-2019 оны хичээлийн жилд хийж бүтээсэн бүтээлийн дээжийг үзэсгэлэн худалдаа хэлбэрээр дэлгэн үзүүлжээ. Аймгийн Засаг дарга Д.Батлутын санаачлагаар  Худалдан авах ажиллагааны албаны оролцоотойгоор хүүхдүүдийн хийсэн уран бүтээлээс худалдан авч, гадна дотны зочдод өгөх бэлэг дурсгалын зүйлийг бэлтгэхээр болсон. Тавдугаар сарын эхээр Д.Батлут дарга 20 дугаар сургуульд ажиллахдаа тэдний авьяаслаг, уран бүтээлч хүүхдүүдээс 1.6 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авсан юм. Өнөөдөр ч гэсэн хүүхдүүдийн хийж бүтээсэн бэлэг дурсгалын зүйлийг худалдан авах ажлыг ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Өлзийжаргалаар ахлуулсан комисс албан ажлын хэрэгцээнд бэлэг дурсгалын зүйл бэлтгэхээр хүүхдүүдтэй арилжаа хийж, тэдний бэлэг дурсгалын зүйлээс худалдан авалт хийж байлаа. Мөн Орхон аймгийн СӨХ-ны дарга Д.Ганхуяг наймдугаар сургуулийн сурагчдын хийсэн бэлэг дурсгалын зүйлээс албан хэрэгцээний зориулалтаар худалдан авалт хийж байлаа. Аймгийн Засаг даргын зөвлөх, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Цагаач идэвхтэй оролцож модон заан, “Малчин охин” нэртэй уран зураг худалдан авч байлаа. Тэрбээр “Би гэртээ заан цуглуулдаг юм. Нэлээн олон заантай болсон. Харин модон, тэр тусмаа эвлүүлдэг модон заан байгаагүй. Энэ их хөөрхөн хийцтэй юм байна. Цуглуулгандаа зориулж худалдан авлаа. Хүүхдүүд их хөөрхөн зүйл хийж байна. Гадна, дотныхонд бэлэг болгоод барьчихаар зүйл ч олон байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.  “Мажаа” компанийн захирал Д.Батсүх “Хүүхэд маань ах нарынхаа зурсан уран зургаас худалдан авалт хийх гэж дагуулж ирлээ. Манай аймгийн хүүхдүүд ямар их авьяастай, мундаг юм бэ. Дүү нар нь хүртэл эднээс суралцах гэж эцэг эхээ дагуулж ирж байна. Үнэхээр сайхан ажил болжээ” хэмээн уулга алдлаа. [sgmb id="1"] Аймгийн засаг даргын орлогч А.Түвшинжаргал “Хүүхдүүдийн хийж бүтээснийг хараад үнэхээр бахархаж байна. Дээд тал нь 120 мянган төгрөгийн үнэтэй хайчилбараас эхлээд хөөрхөн зүйл их байна. Бүтээлч хүүхдүүдийн бизнесийн гараа өдөрлөгөөс харвал анх удаагийнх нийтийг хамарсан арга хэмжээ болоод ч тэр үү хүүхдүүд маань тухайн зүйлийн хийж бүтээхэд зарцуулсан эд материалын зардлаа л тооцоод үнэ өртгөө тавьжээ. Цаашид улам өргөжөөд аймгийн хэмжээний ажил болоод ирвэл хүүхдийн бүтээлийг бодитоор үнэлэх боломж ч гарна” хэмээсэн юм
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН