ЛХАГВА
2025.10.16
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Бүүвэйбаатар дарга аа, бохирын ус горхи мэт урссаар байг уу
Д.Бүүвэйбаатар дарга аа, бохирын ус горхи мэт урссаар байг уу
“Эрдэнэт Ус” ОНӨХК-ийн захирлаар Д.Бүүвэйбаатар томилогдоод хоёр жилийн нүүр үзэж байгаа. Өнөөдөр энэ байгууллагын ажлыг дүгнэхэд, яаралтай аваарын горимоор ажиллах нөхцөл, техникийн бэлэн байдал бүрэн алдагдсан гэж хэлэхээр байна. Учир нь гуравдугаар хорооллын 22 дугаар байрны нэгдүгээр орцны хонгилд үйл ажиллагаа явуулдаг Хэвлэлийн газарт бохирын ус хальж гарснаар, тэр хавийн оршин суугчид амьсгалахад хүнд байдалд оржээ. Амралтын өдөр таарсан учир “Эрдэнэт Ус” яаралтай арга хэмжээ авахгүй байна гэсэн оршин суугчдын гомдлоор бид очлоо. Газар дээр нь очиход, хонгилын давхраас бохирын ус гадагшаа урсаж, гарсан. Хэвлэлийн газар руу орох боломжгүй, бохир ус шагайнаас дээгүүр татсан. Дотор нь байгаа техник хэрэгсэл, эд зүйлсийг зөөх ямар ч боломжгүй байлаа. Хэвлэлийн газраас “Эрдэнэт Ус” ОНӨХК-д дуудлага өгсөн боловч, бохирыг соруулаагүй байна. “Эрдэнэт Ус” ОНӨХК-ийн диспетчер П.Гантөмөрөөс “Танайх хэдэн цагийн дотор бохирын усыг соруулж авах вэ” гэж асуулаа. Гэтэл өөдөөс  “Ариутгал ус татуургын хэсгийн дарга н.Уламбаяр гуравдугаар  хорооллын 6 дугаар байран дээр ажиллаж байгаа. Ажлаа дууссаны дараа очиж соруулна. Манай соруулдаг техник эвдэрсэн. Ер нь Хэвлэлийн газрын дээр нэгдүгээр давхар дахь “Хишиг” цайны газар тос баригч угаалтуур дээрээ суурилуулаагүй учраас бөглөрөл үүссэн. Манайхаас цайны газар руу албан бичиг явуулах гэж байгаа” гэсэн хариулт өгсөн юм . “Хишиг” цайны газрыг ажиллуулж буй эмэгтэй “ Тавдугаар сарын 15-наас хойш халуун ус тасарсан. Хорь гаруй хонож байхад ямар ч арга хэмжээ аваагүй. Тостой аяга тавгийг хүйтэн усаар угаахаар бөглөрөл үүсэлгүй яахав. Би “Эрдэнэт Ус”-ын дарга руу нь байнга ярьж хэлдэг боловч халуун ус өгөхгүй байгаа” гэсэн хариултыг хэллээ. Бохирын ус хальж, Хэвлэлийн газрын техник хэрэгсэл, эд зүйлс аюулд учирсан, гадагшаа үнэртэх бохирын үнэрээс ариун цэвэр, халдваргүйтлийн дэглэм алдагдсан зэрэг  гуравдугаар хорооллын 22 дугаар байрны нэгдүгээр орцны тэр хавийн оршин суугчдад үүсээд байгаа энэ нөхцөл байдал дээр “Эрдэнэт Ус” ОНӨХК-иас яаралтай арга хэмжээг даруйхан авсаны дараа хариуцлагын асуудлаа ярих ёстой болов уу. Гэтэл дээрх хоёр хувийн байгууллага, СӨХ-ны хүмүүстэй уулзаж явахад, “Д.Бүүвэйбаатар дарга ажлаа хийхгүй бараг хоёр сар болж байна. Нэг бол өвчтэй, эсвэл хотод ажлаар яваа гэдэг. Энэ байгууллага эзэнгүй болоод удлаа” гэсэн асуудлыг өмнөөс тавьж байв. Дарга нь байхгүй, эсвэл хариуцлагагүй байсан ч бүхэл бүтэн хотын дулаан, ус, инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлыг хариуцдаг байгууллага амралтын өдөр ч хэвийн ажиллах ёстой. Гэтэл энэ байгууллагын яаралтай ажиллах техникийн нөхцөл алдагдсан нь энэ жишээнээс харагдахаар. Дээрх бохир гадагшаа горхи мэт урсаж байгаа нөхцөл гуравдугаар хорооллын 22 дугаар байран дээр хоёр удаа гарчээ. Одоогоор дээрх гэмтлийн техникийн нөхцлийг тодорхойлох нь байтугай яаралтай арга хэмжээ авахгүй, бохирын ус хотын төвөөр горхи мэт ширжигнон урссаар байна. А.Чимэг[sgmb id="1"]
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ