НЯМ
2026.01.19
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Өсвөр насныханд үнэ төлбөргүй үйлчлэх "Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв"-тэй боллоо
Өсвөр насныханд үнэ төлбөргүй үйлчлэх "Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв"-тэй боллоо
 Манай аймаг улсын хэмжээнд анх удаа өсвөр насныханд үнэ төлбөргүй “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх” төвтэй боллоо.  Энэ төвийг “Нийгмийн Эрүүл мэндийн төв”-д байгуулсан юм.  Уг төвд ганцаарчилсан болон бүлгийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх  бөгөөд өсвөр насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Аймгийн хэмжээнд  нэг жилийн турш үргэлжилсэн “Сэтгэлийн анир” төслийн хүрээнд энэ төвийг нээж байгаа аж. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүүгийн санаачлагаар 8-12 дугаар ангийн сурагчдад сэтгэл зүйн боловсрол, зөвлөгөө өгөх зорилгоор 2017-2018 оны хичээлийн жилд “Сэтгэлийн анир” төсөл хэрэгжсэн. Үүний хүрээнд сэтгэл зүйч, гэр бүл судлаач, хүүхдийн сэтгэл зүйч, сэтгэц, наркологийн эмчийн бүрэлдэхүүнтэй баг төрийн өмчийн 16, хувийн гурав, Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн хоёр төвийн 8-12 дугаар ангийн 5000 орчим сурагчдад сэтгэл зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө,  мэдээлэл өгчээ.  Мөн сэтгэл зүйн боловсрол олгох сургалт, “Өсвөр насны сурагчдын стрессийн түвшин, сэтгэл гутрал, гэр бүлийн харилцааны сэтгэл ханамжийг илрүүлэх” судалгаа  авсан байна. Судалгаанд 4797 сурагч хамрагджээ. Судалгааны дүн хараахан гараагүй байна. Харин сэтгэл зүйчдийн баг сурагчидтай уулзахад, дийлэнхи нь гэр бүлийн харилцаа, үе тэнгийнхэнтэйгээ харилцах, үе тэнгийхний дарамт, гадуурхал, ганцаардлын асуудлаар зөвлөгөө авсан байна. Тодруулбал, 1254 хүүхэд сэтгэл зүйн зөвлөгөө авах хүсэлт тавьсаны дагуу тус баг 1024 хүүхдэд ганцаарчилсан зөвлөгөө өгчээ. Аав, ээжийнхээ таарамжгүй харилцаанаас болж сэтгэл гутралд орох цаашлаад амиа хорлох оролдлого хийж байсан хүүхдүүдэд дээрх төслийн багийхан ганцаарчилсан зөвлөгөө өгсөний үр дүнд сэтгэл зүйн тогтворгүй үедээ мэргэжлийн байгууллага, сэтгэл зүйчид хандаж сурах хэрэгтэй гэсэн ойлголтыг өгч чадсан байна. Өсвөр наснынханы сэтгэл зүйд тулгамдаж буй асуудлын шалтгаан нь гэр бүлийн харилцаа,  гэр бүл салалт, архидалт, хүчирхийлэлтэй холбоотой байсан аж.  Хүүхдүүд тулгамдаж буй асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг талаар судлахад 53.73 хувь нь яаж шийдвэрлэхээ мэддэггүй гэж хариулсан байна. Энэ нь хүүхдүүдэд сэтгэл зүйн боловсролыг зайлшгүй олгох хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрч байна. Иймд орон нутаг энэ хэрэгцээ, шаардлагыг харж өнөөдөр “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв” –ийг байгуулж байгаа нь сайшаалтай гэж төслийн багийнхан онцолсон юм. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН