НЯМ
2026.01.19
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“BB” гэдэг нэр, үгнээс юундаа ингэтлээ айж, бэргэнэ вэ
“BB” гэдэг нэр, үгнээс юундаа ингэтлээ айж, бэргэнэ вэ
Өмнөд Солонгосын Шихэн хотын хөрөнгө оруулалтаар Эрдэнэт хотод залуу гэр бүлд зориулсан 288 айлын орон сууцны хороолол баригдах сургаар зарим нэг хүн бачимдаж орж байх газраа олж ядан, бүр сүүлдээ энэ асуудлыг гайгүй  гэгч нь улстөржүүлээд амжсан. Энэ бол өнгөрөгч хаврын “улс төрийн синдром”-ын эхлэл байлаа. Солонгосын Шихэн хот Эрдэнэт хоттой эгч дүүсийн харилцаатай. Хамтын ажиллагааны санамж бичиг хүртэл байгуулаад амжсан. Энэ ажлын хүрээнд Шихэн хотын хөрөнгө оруулалтаар Эрдэнэт хотод залуу гэр бүлийг дэмжсэн залуусын хороолол байгуулахаар төлөвлөжээ. Энэ ажлыг санаачлагч, зуучлагч нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Бат-Өлзийн Бат-Эрдэнэ. Түүнийг цахим орчныхон “ВВ” нэрээр нь сайн мэднэ. Номонд дуртай, ном уншдаг хүмүүсийн хувьд түүний “Үг ухаан төрүүлдэг”, “Ухаарал” нэг, хоёрдугаар дэвтрээр нь хэдийнэ эчнээ таних болсон байх. Тэрбээр БНСУ-д магистрантурт сурч төгссөн гэдэг. Тиймээс Солонгос орон, солонгочуудтай ойр  хамтын ажиллагаатай байжээ. Үүнийхээ дагуу Эрдэнэт хотод хөрөнгө оруулалт оруулах, бизнес хийх гэсэн солонгосчуудыг манай аймгийн удирдлагуудтай холбоо харилцаа тогтооход  тусалсан нь өнөөдөр зарим нэг хүнийг “BB” гэдэг нэр, үгнээс айж эмээх, бүр нойргүй хонуулахад ч хүргээд байгаа бололтой. “ВВ” буюу Бат-Өлзийн Бат-Эрдэнэ гэдэг хүн ийм ажил санаачилсныхаа төлөө яагаад буруутан болох гэж. Тэгээд ч 288 айлын тэр тусмаа залуу гэр бүлд зориулсан орон сууцны хороолол баригдахад Эрдэнэтчүүд л хожихоос бус “ВВ”-д ямар унац байх бол. Улстөрчдийн утга учиргүй хардалд ажил хийж байгаа хүн бүү хэл, хийх гэж мөрөөдөж яваа хүнийг ч шантраах тохиолдол мэр сэр бий.  Тэгээд ч улсын эдийн засаг тийм ч сайн биш, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж  яваа энэ үед гадны хөрөнгө оруулалтыг Эрдэнэт хот руу татаж байгаа түүнд “Баярлалаа” гэж хэлэхгүй юмаа гэхэд хардахгүй, улстөржихгүй, намчирхахгүй байвал их тус дэм болох учиртай.  Улс орон хийж чадахгүй байгаа энэ хүнд цагт 280 гаруй залуу гэр бүл орон сууцанд орж байвал Эрдэнэт хотод нэг өнгө, бас нэгэн чимэг болох бус уу.   Уг төслийн гүйцэтгэгчээр “Рич констрокшн” ХХК ажиллаж байна. Тус компанийн Ерөнхий захирал Д.Жавхлан “Төслийн хүрээнд нийтдээ 288 айлын орон сууц баригдана. Энэ онд 80 айлын орон сууцны 2 барилга бэлэн болно. Эхний ээлжийн 2 барилга 11-р сард ашиглалтад орно” гэлээ. Шихэн хотын хөрөнгө оруулалтаар баригдах орон сууцны хороолол наадмын талбайн баруун жигүүрт оршдог. Барилга баригдах энэхүү хоёр га газар нь тийм ч ариун дагшин, хүн хүрч болохгүй эд биш гэдгийг наадах цаадахыг гадарлах  хүмүүс сайн мэднэ. Өөрөөр хэлбэл, энэ хавийн газрыг барилгажуулахаар АН-ыг засгийн эрх барьж байх үед төлөвлөж эхний ажил болох дэд бүтцийн бүтээн байгуулалтыг 2015 онд хийсэн байдаг. Төрийн ажлын залгамж чанар гэж нэг юм бий. АН-ын үед дэд бүтэц нь тавигдсан газарт МАН засаг барих үедээ байшин барьж, болохгүй гэсэн хууль байхгүй. Дэд бүтэц нь татагдсан энэ газар хэдий болтол илжрээд, барилга байшингүй байх ёстой гэж. Тэгээд ч дэд бүтцийг нь байгуулахад татвар төлөгчдийн мөнгө л гарсан. Түүнээс биш АН-ын, улстөрчдийн халааснаас нэг төгрөг ч гараагүй. Тиймээс энэ газарт орчин үеийн залуусын хороолол байгуулагдахад “Энэ их муухай бүтээн байгуулалт болжээ” гэж хашхирах нэг ч Эрдэнэт хүмүүн байхгүй л болов уу. Нөгөөтэйгүүр энэ хавийн газар цэнгэлдэх хүрээлэнтэй нэг их авцалдаад, хамаараад наалдаад байхгүй л юм билээ. Цэнгэлдэхийн баруун талаар нэг шуудуу байдаг. Нарийн яривал цэнгэлдэхийн хил хязгаар түүгээр хэмжигддэг гэдгийг албаны хүн баталж байсан. Тэгээд ч цэнгэлдэхтэй зэрэгцүүлээд, бүр дотор гадна нь биш хэдэн зуун метрийн зайтай газарт босох орон сууцны хорооллыг бүгдээрээ зөв талаас нь яагаад харж болохгүй гэж. Хуруу нэмж чадахгүйгээс хойш хошуугаа билүүдээд яах юм бэ. “ВВ” гэдэг нэр, үгнээс юундаа ингэтлээ айж бэргэнэ вэ. Эрдэнэт хотоо, Эрдэнэтчүүдээ гэсэн наашаа сэтгэлтэй ийм залуусын санаачилсан ажлыг дэмжье, үр жимс нь энэ хонхортоо л үлдэнэ.  
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН