ПҮРЭВ
2025.12.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хөндөх сэдэв: Өргөтгөлөөс газар ашигласны төлбөр авч байя
Хөндөх сэдэв: Өргөтгөлөөс газар ашигласны төлбөр авч байя
Шинэчлэлийн Засгийн газрын буянаар иргэд саар муу, болохгүй, бүтэхгүйгээ дуулгаж, хариу авдаг “ховч хар”-тай болоод байгаа. Энэхүү “ховч хар” болох 7035-3511 тоот утас ажиллаж эхэлснээр иргэдээс олон тооны санал гомдол ирсэн, хэрхэн ажил хэрэг болгосон тухай аймгийн Захиргааны вэб сайтад мэдээлжээ. Дээрхээс харж байхад, орон сууцны өргөтгөл хийж, хууль зөрчсөн тохиолдлуудыг нэр заан бичсэн байна. Хэдэн жилийн өмнө 3-23 дугаар байранд тагтныхаа хаалганаас нийтийн эзэмшлийн талбай дээр хүүхдийн цэцэрлэг барьж, өргөтгөл хийсэн нөхрийг оршин суугчид нь гомдол гарган, телевизээр шүүмжлээд ч хөдөлгөж чадаагүй. “Нэгэнт хөрөнгө мөнгө зараад, босгочихсон өмчийг та нар яаж ч чадахгүй” гэсэн шиг өнөөдөр цэцэрлэг нэртэй байгуулсан өргөтгөлийнхөө подвальд тавилгын дэлгүүр нээчихсэн байна. Энэ мэтчилэн орон сууцны нэг давхараас нийтийн эзэмшлийн талбай дээр барилга байшин бариад дотор нь амьдраад, бизнес эрхлээд сууж байгаа хүмүүсээс аймгийн Газрын алба газар ашигласны төлбөр авч баймаар байна. Асуудлыг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж, журам гарган мөрдвөл замбараагаа алдсан өргөтгөлүүдийг дахин нэмэхгүй байх боломж бий. Одоогоор дээрх объектуудын эзэд Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээр багахан хэмжээний төлбөр төлж буй нь зах зээлийн хуулиар шударга бус байгаа юм. Олон нийтийн зориулалттай газрыг ашиглан бизнес хийж байгаа эдгээр эздийн үйл ажиллагаа орон сууцны байрыг гадагш тэлж болно, дотор нь даацын ханыг нь нурааж, бүхэл бүтэн байрны аюулгүй байдалд нөлөөлөх үзэгдэлд орон нутгийн удирдлага юу ч хэлдэггүй гэсэн буруу сэтгэлгээг бусдад түгээж буй “хар тамхи” болоод байна. Өнөөдөр манай аймгийн хэмжээнд инженерийн шугам сүлжээн дээр барьсан аваарын байдалтай долоон өргөтгөл, маш том хэмжээний найман өргөтгөл байна. Анхаарал татсан дээрх 15 өргөтгөлийн эзэд тухайн орон сууцны оршин суугчдын эрх ашигт ноцтой хохирол учруулах байдал үүсгэсэн гэдгийг мэргэжлийн байгууллагууд байнга анхааруулдаг. Учир нь энэ байрны газар доорх инженерийн шугам сүлжээнд аюултай байдал үүсэхэд, аваарыг арилгах худган дээр нэг нөхөр хувийнхаа эзэмшлийг барьчихсан байх жишээтэй. Эдгээр эрсдэл дагуулж мэдэх өргөтгөлүүдээс гадна хэмжээний хувьд том, жижиг 180 гаруй өргөтгөл бий болжээ. Нийтийн эзэмшлийн талбай дээр байшин сав барьсан хууль бус үйлдлийн эсрэг СӨХ, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллага тэмцээд дийлэхээ больсон. Сүүлдээ хариуцдаг байгууллага ч үгүй болж байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Т.Соёлбат “Манай байгууллага өргөтгөлд хяналт тавих боломжгүй. Ерөнхий газраас ирсэн удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус шалгалт явуулахгүй” гэсэн хариу өгсөн. Орон нутагт төрийн зүгээс хяналт явуулах үүрэгтэй байгууллагууд, олон албан хаагч ажиллаж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа ч өнөөдөр орон сууцны өргөтгөл хийсэн хууль бус үйлдлийг зогсоох ажлын уялдаа холбоогүй байсаар. Нэг өрөө байртай айл тагтаа сунгаж өргөтгөөд, дулаан татаж, унтлагын өрөө гаргачихсан байхыг би хараад, гайхаж л явсан. Мөн өргөтгөл хийсэн байрандаа банк оруулаад, түрээсээр нь амьдраад сууж байна. Иймэрхүү үйлдэлд хохирогч нь иргэд, тэр дундаа хүүхэд, хөгшид болж байгаа юм. Энэ хавраас орон сууцны байрны гаднах ногоон байгууламжийг багасгаж, замыг өргөтгөх ажлууд хийгдэж эхэлсэн. Орон сууцны чийг бамаас зугатаж, гадаа нарлах хөгшид, хүүхдийн суух талбай, тоглох тоглоомын зай талбайг нэгдүгээр давхарынхан өргөтгөл хийж, зам засварынхан ногоон байгууламжнаас нь сөөм сөөмөөр хумсалсаар байна. Орон сууцанд өргөтгөл хийгсэдийг давруулахгүй дарах гол хэрэгсэл нь өндөр хэмжээний газрын төлбөр авч, олон нийтэд мэдээлэх явдал юм. Төлбөрөө дийлэхгүйд хүрээд, өөрсдөө сайн дураар нийтийн эзэмшлийн талбай дээр босгосон объектоо нураах хүртэл нь хууль зөрчигсдөд төр төмөр нүүрээ үзүүлэхгүй бол орон сууцны байрны гадуур өнгө үзэмжгүй жижиг амбаарууд өдөр бүр нэмэгдсээр хотын соёлыг гутааж, иргэдийн амгалан тайвныг хумсалмаар байна. М.Мөнхцэцэг
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ