МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэтийн наадам эрлийз морьдын уралдаанаар эхэлнэ
Эрдэнэтийн наадам эрлийз морьдын уралдаанаар эхэлнэ
Монголын тулгар төрийн 2223, Их Монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын түүхт 93 жилийн ойн их баяр наадмаа орхончууд бид энэ сарын 9,10, 11-нд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Аймгийн Нутгийн удирдлагын ордон, баяр наадмыг зохион байгуулах аймгийн хорооноос наадмын хөтөлбөрийг гаргасан байна. 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр             Морь барианы газарт /Эрлийз морьдын уралдаан/ 09.00-.11.30 /дээд нас/ 12.00-14.00 /дунд нас/ 14.30-16.30 /бага нас/             Сурын талбайд 11.00-16.00 Урианхай сурын харваа          Энэхүү хөтөлбөрөөс харвал эрдэнэтчүүд бид өнөө жилийн их баяр наадмаа эрлийз морьдын уралдаанаар эхлэх гэнэ. Хоер хоногийн өмнө МҮОНТ-ээр үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг үзэгчиддээ танилцуулсан. Өнөөдөр төвийн захын нэгэн сайт дээр Үндэсний их баяр наадмын хөтөлбөр гарсан. Уг хөтөлбөр зэргээс харвал эрлийз морьдын уралдааныг долдугаар сарын 13-нд явуулахаар шийдвэрлэсэн байх юм. Гэтэл манай аймгийн удирдлагууд төрийн их баяр цэнгэл наадмаа заавал эрлийз мортдын уралдаанаар эхлэх гээд байгааг үнэндээ ойлгохгүй байна. Эрдэнэтийн энэ хонхорт энд тэндээс ирж үхрийн бөөр шиг алагласан энэ хэдэн иргэд бол эрлийз морьдтой адилхан гэж хэлэх гээд байгаа юм уу аль эсвэл Ардчилсан засаглалын үед монгол морь, монгол наадам заавал эрлийзжих ёстой юм болов уу. Монгол төр эрийн гурван наадмаа эрлийз морьдын уралдаанаар эхлээгүй гээд байхад Г.Зоригт даргатай Орхон аймгийн удирдлага, Д.Энхбат даргатай Баяр наадмын зохион байгуулах комисс заавал эрлийз морьдын уралдаанаар төрийн их цэнгэл, наадмаа эхлүүлж байгааг юу гэж ойлгох вэ. Хойтон жилийн наадмыг гүү уралдуулж нээх үү. Өнөө жилийн өнгөөс харвал болохгүй ч юм байхгүй, даан ч төрийн их баяр, цэнгэл наадам минь гэж монгол түмэн, монгол хүн бүр омогшиж, тэрхүү наадмын гурван өдөр дээлэндээ багтаж ядан, дэлхий даахгүй баян сэтгэлээр төрийнхээ сүлдэнд сүслэн залбирч нааддаг юм л даа. Гэтэл манай аймагт эрлийз морьдын уралдааныг харсныхаа дараа л омогших гээд байгаа нь даан ч харамсалтай. Дэлхийд ганцхан монголд наадам минь. 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр             Амарын талбайд 10.00-10.30 Төрийн далбааны өдөр болон баяр наадамд зориулсан Цэргийн ёслолын жагсаал             Цэнгэлдэх хүрээлэнд 11.00-12.00 Баяр наадмын нээлтийн ажиллагаа 12.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа 15.30 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа  Наадмын талбайд Соёлын хотхонд 13.00-17.00 Уурхайчин соёлын ордны уран бүтээлчдийн ардын дууны концерт, Баянцагаан болон Эгшиглэн соёлын төвийн уран бүтээлчдийн тоглолт 13.00-17.00 Ардын дууны болон оньсон тоглоомын уралдаан /Иргэдийн дунд/ Наадмын талбайд Хүүхэд залуучуудын хотхонд 15.00-16.00 Хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчдийн болон Цирк ангийн тоглолт             Сурын талбайд 10.00-16.30 Үндэсний сурын харваа 10.00-16.30 Үндэсний шагайн харваа             Морь барианы газарт 07.00-10.00 Азарганы уралдаан 10.30-13.00 Соёолон насны морьдын уралдаан 14.00-17.00 Хязаалан насны морьдын уралдаан 13.00-17.00 Хүүхэд залуучуудын соёлын төвийн уран бүтээлчдийн тоглолт 2014 оны 7 дугаар сарын 11-ний өдөр             Цэнгэлдэх хүрээлэнд 09.30 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа 12.30 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа 14.30 Үндэсний сур, шагайн харвааны шагнал гардуулах ажиллагаа 15.00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа 15.30 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа 16.00 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа 16.00 Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулах ажиллагаа 17.30 Үзүүр түрүүний бөхийн барилдаан
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН