МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Унаач хүүхдүүд бэртсээр байгаад хэн хариуцлага хүлээх вэ
Унаач хүүхдүүд бэртсээр байгаад хэн хариуцлага хүлээх вэ
Наадам дөхөх бүрт хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлын талаар сэрэмжлүүлэг, сануулга хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа явагддаг. Энэ жил долоогоос дээш насны хүүхдээр хурдны морь унуулахаар зааж, журам гарган улсын хэмжээнд мөрдөж байна. Харин манай аймагт Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс болон Наадмын комиссоос унаач хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар мэдээлэл хийхгүй, чимээ аниргүй сууцгааж байна. Өнгөрсөн баасан гаригт Жаргалант сумын наадам болж, таван хүүхэд хурдны морь унаж, уралдаанд оролцож яваад хүнд, хөнгөнөөр гэмтсэн тухай манай сайт газар дээрээс нь сурвалжлага хийж мэдээлсэн. Гэтэл өнөөдрийн аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр Жаргалант сумын ЗДТГ-ын дарга Э.Пүрэвсүрэн мэдээлэл хийхдээ хүүхэд бэртсэнийг нуун дарагдуулсан юм. Аймгийн Засаг дарга Г.Зоригт “Хэвлэл мэдээллээр танай сумын наадмын үеэр таван хүүхэд гэмтсэн тухай бичсэн” гэж асуухад, Тамгын газрын дарга “Үгүй” гэж гүрийгээд өнгөрсөн. Хүүхэд бэртсэн талаар сумын эмнэлгийн эмчийн яриа, “ХААН” даатгал компанийн ажилтны яриа телевизийн камеранд бичсэнийг өнөө орой орон нутгийн телевизүүд дамжуулах юм. Жаргалант сумын наадмын их насны уралдааны замд мориноос унаж бэртсэн хүүхдийн эрүүний яс дотогш чихэгдсэн, өөр нэг хүүхдийн эгэмний яс хугарч хүнд гэмтсэн учир БОЭТ-д хүргэгджээ. Мөн саяхан болж өнгөрсөн Баян-Өндөр сумын 20 жилийн ойн наадмын үеэр жийп машинтай дарга хурдан морины урдуур орсноос хүүхэд нь унаж, хүндээр бэртсэн тухай цахим хуудсуудаар багагүй шуугисан. Энэ мэтээр хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн зугаа, ашиг олох хэрэгсэл болоод буй хурдан морьдын уралдаанд хүүхэд бэртэж, эрүүл мэндээрээ хохирсоор байгаа үйлдэлд хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллагууд дуугүй байсаар байна. Л.Гэрэл
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН