ЛХАГВА
2025.12.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
О.Анар: “Монголын зэс корпорац”-ийн ах, эгч нартаа баярлалаа
О.Анар: “Монголын зэс корпорац”-ийн ах, эгч нартаа баярлалаа
“Монголын зэс корпорац”-ийн зүгээс наймдугаар сарын эхээр Эрдэнэт хотын сурлага, урлаг, спортын шилдэг тэргүүний 40 гаруй хүүхдийг ОХУ-ын Улан-Удэ хотын “Байкалские Волны” зусланд 7 хоног амраасан юм. Амрагч хүүхдүүдийн дунд Орхон аймгийн хэвлэл, мэдээллийн байгууллагуудын ажилтан албан хаагчдын 10 гаруй хүүхэд багтсан билээ. Тэдний нэг Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн наймдугаар ангийн сурагч О.Анартай амралтынх нь талаар ярилцсан юм. -Сайн явж ирсэн үү. Байгаль нуурын эрэг дээрх зусланд амраад ирсэн Эрдэнэтийн 40 гаруй хүүхдүүдийн нэгээр яваад иржээ. Их юм үзэж харсан уу. Амралтын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? -Сайн явж ирлээ. Намайг Отгонжаргалын Анар гэдэг. Би 13 настай, дөрөвдүгээр сургуульд сурдаг. Энэ намар наймдугаар ангид орно. Аав, ээж, дүү, эмээгийнхээ хамт амьдардаг. “Монголын зэс корпорац”-ийн ах, эгч нар маань Эрдэнэт хотын 40 гаруй хүүхдийг ОХУ-ын  “Улан-Удэ” хотын “Байкалские волны” зусланд 7 хоног амраасан. Сэтгэл үнэхээр сайхан байна. Миний хувьд энэ зуны амралт мартахын аргагүй сэтгэгдэл үлдээлээ. - Өмнө нь гадаадын зусланд амарч байсан уу, Эндээс хэдийд явсан бэ.  “Байкалские волны” зуслангийнхан та бүхнийг хэрхэн хүлээж авав. Аян замын адал явдлаасаа сонирхуулбал? -Тийм ээ, үнэхээр адал явдалтай зуны амралт, зуслангийн аялал байлаа. Би өмнө нь гадаад улсад аялж, амарч үзээгүй. Тийм болоод ч тэр үү энэ удаагийн аялалд багтсандаа үнэхээр их баярласан. “Байкалские волны” зусланд 7 хоног амрах боломжийг олгосон “Тусгал-1” телевизийн ах, эгч нартаа үнэхээр их баярлаж байна. Бид  наймдугаар сарын 2-ны өглөө 06.00 цагт “Монголын зэс  корпораци”–ын автобусаар Амарын талбай дээрээс хөдөлсөн. Сэлэнгийн Алтанбулагт хоолонд орсон. Монголын гааль дээр өдөр 14.00 цагт ирээд, шөнө бараг  00 цагийн үед хилээр гарсан. Харин Оросын  хил дээр бид огт удаагүй хил нэвтэрсэн. “Байкалские волны”зуслан нь далайн эрэг дээр байдаг юм билээ. Зуслангийн маань багш сурагчид  их найрсаг, биднийг дөнгөж автобуснаас буунгуут хүрч ирэн мэндлээд танилцсан. Эндхийн үйлчилгээ, хоол унд нь сайн, зуслангийн дарга , багш нар үнэхээр хүүхдийн төлөө гэсэн хүмүүс байдаг юм билээ. Энэ зусланд өнгөрөөсөн 7 хоног маань хэзээ ч мартахгүй мөчүүдийн маань нэг байсан. Сурагч насанд минь ийм сайхан, гэгээн дурсамж бүхий зусланд амрах боломжийг олгосон “Монголын зэс корпорац”-ийн хамт олонд чинь сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. -Хэдийгээр долоохон хоног амарсан ч гэсэн зуслангийн найзууд, зуслангийн үеийн хөгжөөнтэй, дурсамжтай явдлаасаа дурсвал сонин болов уу? -Бид автобусанд явахдаа л танилцацгаасан. Зуслан дээр очоод улам илүү дотно нөхөрлөж нэг л мэдэхэд 2-3 жил үерхсэн найзууд мэт болсон. Зусланд амарч байхад хөгжилтэй зүйлс олон болсон. Зуслангийн амрагч хүүхдүүдийн дунд олон тэмцээн, уралдаан зохион байгуулсан. Нэг удаа хагас цэрэгжүүлэлтийн байдлаар буухиа тэмцээн явуулсан. Тэмцээний хамгийн хэцүү нь буу задлаад буцаагаад угсрах байсан. Хэдий хэцүү байсан ч гэсэн бид дөрөвдүгээр байранд орсон шүү. Оросын сургуульд сурагчдад буу задалж, угсрах хичээл ордог юм билээ. Энэ тухай багш нар маань тайлбарлаж байсан. -Анарын хувьд зуслангийнхаа мистер нь болсон гэж дуулсан. Энэ тухайгаа сонирхуулахгүй юу? - Зуслангийн мисс, мистерийн тэмцээн зохиогдсон. Гэхдээ энэ тэмцээн их онцлогтой. Үндэснийхээ хувцасыг хэрхэн сайхан өмсөх, түүнийг сурталчлах тухай тэмцээн л дээ. Манай бүлгийнхэн энэ тэмцээнд бүгд монгол дээлээ өмсч оролцсон. Э.Намуун гэдэг охин миссийн тэмцээнд оролцоод би багаа төлөөлж мистерийн төрөлд оролцсон. Бид хоёрын хамт таван охин гарч ирж таван өнгийн хадгаа дэлгэж түүнийгээ оролцогчдод танилцуулж, хадаг тус бүрийн онцлогийн талаарх мэдээллийг хүргэсэн. Монгол дээлээрээ гоёж оролцохын зэрэгцээ өв уламжлалаа  илүү их сурталчилж чадсан учраас үзэгчдийн болон хөгжөөн дэмжигчдийн саналаар  Э.Намуун бид хоёр энэ удаагийн зуслангийн ээлжийн Мисс, Мистер нь болсон. Ийм л тэмцээн болсон. [sgmb id="1"]
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО