НЯМ
2026.01.19
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Тэргүүлэгчид хуралдав
Тэргүүлэгчид хуралдав
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан мягмар гарагт Нутгийн удирдлагын ордонд болов. Энэ удаагийн хуралдаанаар долоон асуудал хэлэлцсэн юм. Хамгийн түрүүнд Өвөлжилтийн бэлтгэлийн талаар хэлэлцлээ. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил аймгийн хэмжээнд 44 блокны дээврийн засварын ажил хийжээ. Дээврийн блокны засварын ажил 90 гаруй хувьтай, тун удахгүй дуусах тухай Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулсан юм. Мөн аймгийн Аваарын зардлаас 14 блокны дээврийн засвар, үерийн усны суваг шуудуу татах зэрэг нийт 40 гаруй нэр төрлийн ажилд 700 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Үүний улмаас өнөөдрийн байдлаар аймгийн Аваарын зардал ямар ч хөрөнгө мөнгөгүй, данс нь улайссан гэдгийг холбогдох албаныхан хэллээ. Үүний зэрэгцээ Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Цэнгэлдэх хүрээлэнд 110 гаруй сая төгрөгөөр засвар хийхдээ мөн л аймгийн Аваарын зардлаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хийсэн байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 2018 оны Хамтын ажиллагааны хүрээнд хоёр тэрбум төгрөгийг манай аймагт өгөхөөр болсон. Энэ мөнгөнөөс наадмын талбайн засварын зардал болох 110 гаруй сая төгрөгийг эргүүлэн авахаар төлөвлөж байгаа ч одоогоор ажил хэрэг болоогүй байгаа тухай албаныхан мэдээллээ. Аймгийн аваарын зардал дуусан энэ үед есдүгээр цэцэрлэгийн халуун усны шугам эвдэрсэн зэрэг хоёроос гурван  ажил тулгамдаж байгаа ч гаргах хөрөнгөгүй байгаа тул аймгийн ЗДТГ-аас мөнгө гаргах тал дээр шийдвэр гаргаж өгөхийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс хүссэн юм.  Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга П.Пүрэвлхагва “Өнөөдрийн байдлаар төсвийн тодотгол хийх тухай шийдвэр гараагүй учраас бид дотоод нөөц боломжоороо 60 гаруй сая төгрөгийг гаргах боломж бий. Тэр талаас нь хар л даа. Бензины үнийн өсөлт зэрэг асуудлуудтай холбоотойгоор УИХ-аас төсвийн тодотгол хийх нөхцөл гарч болно. Тэр үед асуудлыг арай өөрөөр ярина. Одоо наад яаралтиай хоёр, гурван ажлыг санхүүжүүлэх 60 гаруй сая төгрөгийг  гаргах боломж бий” гэлээ. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН