НЯМ
2026.01.19
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
П.Пүрэвлхагва: Бат-Амгалан, та ажлаа хийж чадахгүй байна уу, сэтгэл гаргахгүй сууна уу
П.Пүрэвлхагва: Бат-Амгалан, та ажлаа хийж чадахгүй байна уу, сэтгэл гаргахгүй сууна уу
          Жил бүрийн намар хичээл эхлэхтэй зэрэгцэн гардаг хамгийн том асуудал бол анги дүүргэлт. Тэр дундаа нэгдүгээр ангийн анги дүүргэлтийн асуудал эцэг эхчүүдийг гэлтгүй аймаг, орны  удирдлагуудыг ч “нуман тулгуур”-т оруулдаг. Нэгдүгээр ангийн эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ сайн багшид өгөх гэж гэрийнхээ хаягийг өөрчлөхөөс эхлээд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн удирдлагууд, бүр цаашлаад УИХ-ын гишүүдэд ч ханддаг. Тэд тухайн сургуулийн удирдлагад “Энэ хүүхдийг танай сургуульд суралцуул” гээд цохдог. УИХ-ын гишүүн, аймаг орон нутгийн удирдлагуудын цохолттой хүүхдүүдийг авсаар нэгдүгээр ангийн нэг бүлэг гэхэд хэдийн 50 сурагчтай болдог. Ямар сайндаа л өнгөрсөн жил энэ талаар асуудал үүсч хяналт, шалгалт явуулахад манай аймгийн нэгэн томоохон албан тушаалтан хамран сургах тойргийн бус 18 хүүхдэд городын сургуульд “Элсүүлж ав” гэсэн цохолт хийж өгсөн  байдаг. Сайн багшийг шүтсэн, сайн багш нь городод төвлөрсөн энэ цаг үеийн нөхцөл байдлыг өөрчлөх талаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга П.Пүрэвлхагва нэлээн хэдэн удаагийн хуралдаан дээр “Сайн багшийг сэлгэн ажиллуулъя. Манайд боломж нь бий. Тавдугаар сургуулийн нэгдүгээр анги авах гэж байгаа тэр сайн багшийг 15 дугаар сургуульд сэлгэн ажилуул л даа. Ажиллах нөхцөл, эдийн засгийн талаар нь дэмжих боломжийг судлаад оруулаад ир. Тэр сайн багш гэр хорооллын сургуульд тодорхой хугацаанд ажилласнаар тухайн сургуулийн бага ангийн багш нарт ч үр өгөөжөө өгнө. Сайн багш городод 50 хүүхэдтэй хичээллэдэг. Яг ижил орчинтой гэр хорооллын сургуулийн нэгдүгээр анги 20 гаруй хүүхэдтэй л сууж байдаг. Ийм байж болохгүй. Сайн багшийг сэлгэн ажиллуулах талаар арга хэмжээ авч ажилла” хэмээн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ж.Бат-Амгаланд үүрэг болгосон. Энэ  чиглэлээр ямар ажил зохион талаар нь Тэргүүлэгчдийн х[sgmb id="1"]уралдаан дээр П.Пүрэвлхагва дарга асууж тодруулсан юм. Ж.Бат-Амгалан “Багш нартай хэлэлцүүлэг хийж үзсэн. Тэд дургүй байна билээ” гэсэн хариулт өгсөн нь П.Пүрэвлхагва “Маш хариуцлагагүй байна. Энэ ажлыг хэрэгжүүлбэл үр дүнтэй гэдэг талаас нь та нар олж харахгүй, багш нараас асуухад дургүйцсэн гээд сууж байгаа чинь ажлаа хийж чадахгүй байна уу, ажилдаа сэтгэл гаргахгүй сууна уу гэж харахад хүргэж байна. Би өмнө нь энэ талаар хэд хэдэн удаа ярьж хэлсэн. Үүрэг даалгавар өгсөн. Биелүүлэхгүй байна, та. Багш солилцоог хэрэгжүүлнэ ээ. Боломж нь байна” гэсэн юм.  
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН