ПҮРЭВ
2025.05.02
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Батлут:Төр иргэнтэйгээ хамт бүтээн байгуулалтын ажилд хяналт тавина
Д.Батлут:Төр иргэнтэйгээ хамт бүтээн байгуулалтын ажилд хяналт тавина
Урин дулааны цаг ирж орон нутагт бүтээн байгуулалтын ажил өрнөж эхлэх гэж байна. Хэдийгээр аймаг, орон нутагт овойж оцойсон их хэмжээний хөрөнгө мөнгө байхгүй, өмнөх жилүүдийг бодвол. Гэхдээ хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх зарчмыг аймаг, орон нутгийн удирдлага баримталж байгаа. Аймгийн ИТХ-аас баталсан хөрөнгө оруулалтын хүрээнд энэ жил орон нутагт бүтээн байгуулалтын ажил өрнүүлнэ. Энэ сэдвээр аймгийн Засаг дарга Д.Батлуттай уулзаж ярилцлаа. -Аймгийн Засаг даргын шуурхай дээр та энэ жилийн бүтээн байгуулалтын ажил эхэлснийг мэдэгдсэн. Өнгөрсөн дөрвөн жилтэй харьцуулахад аймгийн Засаг даргын хувьд гартаа атгаж байгаа мөнгө хөрөнгө нь бага байна. Гэсэн ч энэ мөнгөндөө багтаж тийм том бүтээн байгуулалтыг чанартай хийнэ гэж та дуугарсан. Энэ талаар яриагаа эхлэх үү? -Тийм ээ, өмнөх засгийн үед манай аймагт 70-80 тэрбум төгрөгийг бүтээн байгуулалтад зарцуулж байлаа. Энэ бол их мөнгө шүү. Энэ жил, өнгөрсөн онд ч  10 гаруйхан тэрбум төгрөгийн хөрөнгө батлагдсан. Гэхдээ бид хөрөнгө мөнгө нь бага байна гээд чамлаад суух биш харин ч татвар төлөгчдийнхөө хөрөнгөөр чанартай боломжийн бүтээн байгуулалт хийхээр ажиллаж байна. -Гэхдээ та бүхний хувьд энэ удаад арай л өөр арга барилаар ажиллаж байна гэж ойлгож болох уу. Өмнө нь бүтээн байгуулалтыг дарга нарын саналын дагуу тэдний хүсэл таалалд нийцүүлэн хийж байсан. Өнгөрсөн жил ч энэ онд ч та бүхэн Баян-Өндөр, Жаргалант сумаараа дамжуулан иргэдийнхээ саналыг авч бүтээн байгуулалтын ажилдаа бодитой тусгасан гэж ойлгож байгаа. Эндээс харвал энэ оны бүтээн байгуулалт иргэдийн саналын дагуу явагдаж байгаа гэж ойлгож болох уу? -Яг үнэн. Бид Баян-Өндөр, Жаргалант сумын баг, анхан шатны нэгжээрээ дамжуулан иргэдийнхээ саналыг авсан. Мөн ажил авсанаас хойш би хоёр удаа 14 хоногийн хугацаатай иргэдтэйгээ уулзсан. Энэ үеэрээ тэднийхээ саналыг авсан. Иймээс энэ оны бүтээн байгуулалтад иргэдийн санал илүүтэй туссан гэж хэлж болно. Та сая өөрөө ч хэлсэн, хэвлэл мэдээллийн төлөөллийн хувьд ч харж, мэдэж байгаа. Өмнөх нөхдүүд их мөнгөөр ажил хийхдээ иргэдийнхээ саналыг авах тал дээр учир дутагдалтай байсан. Дарга нарын санал, тэдний санаалчлага илүү байсан гэж таны хэлсэнтэй санал нэг байна. Бидний хувьд иргэдийнхээ ая тухтай амьдралын төлөө хийх ажлыг өөрсдийнх нь саналд тулгаарлан хийвэл хэн нэг хүн хардаад буруугаар яриад байх нь бага гэж харсан. Энэ оны бүтээн байгуулалтад төр, иргэнийхээ хамт хяналт тавина. Мэдээж мэргэжлийн байгууллагууд, төрийн зүгээс хийх ажлынхаа хүрээнд тодорхой хэмжээнд хяналтаа тавиад явна. -Зарим нэг хүний хувьд хавар нүх ухаад шав тавьдаг. Намар байшин босохлоор дарга нар ирээд тууз хайчлахаар бүтээн байгуулалт хийж байна гэж харах гээд байдаг. Гэтэл үүн дунд иргэдийн оролцоо, хяналт байдаг гэдгийг л энэ жил илүү харуулах гээд байна уу? -Харуулна. Өнөөдөр тавдугаар сарын 10-н болчихлоо. Энэ сарын эцэс гэхэд аймгийн хэмжээнд энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын тендэрийг зарлаж дуусах үүргийг нэлээн эрт өгсөн. Ийм үүрэг даалгавар өгөхгүй бол болохгүй байна. Манай улсын цаг уур  өөрийн гэсэн онцлогтой. Намар эрт хүйтэрдэг, хавар мөд дулаардаггүй. Ажил хийх хугацаа нь бараг л зуны гурван сар. Энэ үедээ тендэр шалгаруулалтаа хүлээгээд сууж байж болохгүй. Тиймээс л би нэгэнт аймгийн ИТХ-аас баталсан хөрөнгө мөнгөний дагуу хийгдэх бүтээн байгуулалтын ажлын зураг төсвийг гаргаж хууль дүрмийнх нь дагуу тендэрийн ажлыг нь зохион байгуулж ажлаа эхлэхийг үүрэг болгосон. -Манай аймгийн хувьд аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан тендэр хэл ам татлах нь харьцангуй бага. Үүнээс болоод ажил эхлэхгүй байгаа тохиолдол бараг гардаггүй. Нөгөөтэйгүүр Худалдан авах ажиллагаа илүү цахимжсан болохоор хөндлөнгийн оролцоо бараг байдаггүй. Гэхдээ л нийгэм хардаж сэрддэг. Энэ тал дээр та юу гэх вэ? -Тендэрийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль харин ч манай аймагт илүү хэрэгжиж байгаа болов уу. Аймгийн Худалдан авах ажиллагааны тасгаас зохион байгуулж байгаа тендэрүүд цаг хугацаандаа явагддаг. Ажил гүйцэтгэхээр шалгарсан компанийн тухай мэдээллээс эхлээд гүйцэтгэлийн санхүүжилтүүдэд гарсан хөрөнгө, мөнгөний тухай мэдээлэл Шилэн дансанд ороод үзэхэд байгаа. Нэгэнт л эхний санхүүжилтээ хуваарийн дагуу авсан бол ажил явах ёстой. Төр ч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй гэсэн зарчмаар ажиллаж байгаа. Нэг талдаа мэргэжлийн өндөр чадвартай баг хамт олон энэ ажлыг зохион байгуулдаг. Нөгөө талдаа хуулинд заагаад, тусгаад өгчихсөн зүйлээс илүүг бид тэднээс шаардах эрхгүй л дээ. Тэгээд ч төрийн мөнгө гэж байдаггүй. Татвар төлөгчдийн мөнгө гэж байдаг шүү гэж манайхан хэлэх дуртай. Ийм зарчмын дагуу манай Худалдан авах ажиллагааныхан ажиллаж байгаа гэж би итгэдэг.Тэр чанараараа манай Худалдан авахынхан улсад удаа дараа тэргүүн, дэд байруудад ажлаараа шалгарч байсан. -Худалдан авах ажиллагаа буюу тендэр зарлагдаад нэг компани шалгараад ажил дуусахгүй. Тэд барилгаа, байшингаа, замаа тавина. Хяналт тавих тал дээр та арай өөр шаардлага тавьж байсан. Тэр нь иргэдийн оролцоо. Үүнийгээ арай тодруулахгүй юу? -Худалдан авах ажиллагаа буюу тендэр зарлагдсан ч энэ албаныхан тухайн ажилдаа өөрсдийн зүгээс ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавьж байгаа. Нөгөө талаас төрийн хяналт гэж бий. Үүнийг аймаг, орон нутгийн нэрийн өмнөөс Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны инженерүүд хийдэг. Дээр нь бидний хувьд иргэдийн оролцоог илүүтэй үзэж байгаа. Тухайн баг, гудамж, байрных нь гадаа хийж байгаа бүтээн байгуулалтад иргэд хяналт тавьж байх ёстой. Иргэд хяналт тавьж байна гээд тухайн компанийн ажлыг хийлгэхгүй очоод эсэргүүцэхийг хэлж байгаа юм биш. Багтайгаа, сумтайгаа хамтраад мэргэжлийн байгууллагатай нь нийлээд хамтарсан хэлбэрээр ажиллаж хяналт тавина. Байшин, гудамжинд нь хийгдсэн тэрхүү тоглоомын талбай, ухаалаг худаг эргээд тэр баг, багийн иргэдийн өмч болж үлдэнэ. Иймээс бүтээн байгуулалтын ажилд иргэдийг эхнээс нь оролцуулж, тодорхой хэмжээнд хяналт тавиулж дараа нь өөрсдийнх нь мэдэлд өгнө. Ингэснээр иргэдийн хувьд өөрсдийн оролцоотой хийгдсэн ажилдаа эзний ёсоор хандах болов уу. -Бүтээн байгуулалтын ажил хавар эрт эхэллээ. Намар тэр хэрээрээ эртхэн дуусах байх. Явцад нь хяналт тавина. Улсын комисс хүлээж авахад асуудал үүсэхгүй нэмээд хэлэхэд он дамжсан олон ажилтай үлдэхгүй гэж л одооноос “яс үзэж” байна гэж ойлгож болох уу? -Болно оо, хэвлэл мэдээллийнхэн та бүхэн өдөр бүр л бүтээн байгуулалтуудын талаар харж байдаг. Энэ талаарх мэдээлэл нь ч та бүхэнд илүү ойр байх л даа. Намар би эхлээд дэд бүтэцийн асуудал хариуцсан орлогчоо явуулж энэ онд хийгдсэн бүтээн байгуулалтын 150 шахам ажлуудтай нэгбүрчлэн танилцуулна. Хэвлэлийнхэн та бүхэн хамт яваарай. Дараа нь улсын комисс хүлээж авахаас өмнө би өөрөө зарим нэг ажилтай шууд очиж танилцана. Та бүхэн ч явах байх. Иргэдийн оролцоог ч хамруулна. Дээврийн засвар, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай гээд ажлууд араасаа хэл ам их дагуулдаг. Байгаль, цаг уурын нөхцлөөс шалтгаалдаг зүйл бий. Гэхдээ л ямар ч байсан энэ оны бүтээн байгуулалт өмнөхөөсөө илүүтэй байх ёстой гэдэг миний шаардлага хэвээрээ л байх болно.[sgmb id="1"]
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Баянцагаан баг.18 дугаар сургуулийн дээвэр  засварлах
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
СЭТГЭЛ ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ӨРӨӨ БАЙГУУЛНА
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын АТП-375 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлэх ажил
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Зэст баг. 21 дүгээр цэцэрлэгийн гадна ИШС шинэчлэх ажил
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
Тусгай шалгалт зохион байгууллаа