МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Ёслол хүндэтгэлийн өргөөнд шагналын хур буулаа
Ёслол хүндэтгэлийн өргөөнд шагналын хур буулаа
Монгол улсын тулгар төрийн 2223, Их Монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн  ойн баяр наадмыг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг буулган, улс эх орон, Орхон аймгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө олон жил, үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн одон, медалиар шагнасныг өнөөдөр аймгийн ёслол хүндэтгэлийн өргөөнд аймгийн удирдлагууд гардуулан өглөө. Монгол Улсын төрийн дээд шагнал  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Баян-Өндөр сумын иргэн Ё. Баярсайхан, “Олон онц” ХХК-ийн захирал Д.Даваа, Уртбулаг багийн өндөр настан Н. Даринчулуун нарын 11 хүнийг,  “Алтан гадас” одонгоор “Далхбүрэн” ХХК-ийн нягтлан бодогч Н. Болормаа, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга А. Жавзан, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Авто тээврийн байгууллагын цахилгааны инженер П.Баатарсүрэн, “Эрдэнэт” цогцолбор сургуулийн түүх, газар зүйн багш Ц. Зояа нарын 33 хүнийг,  Цэргийн гавьяаны Улаан тугийн одонгоор аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер Б.Болдбаатарыг, Хөдөлмөрийн хүндэт медалиар “Эрдэнэт” цогцолбор сургуулийн бага ангийн багш Д. Болортуяа,  Эрдэнэт-Булган цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Булган салбарын байцаагч Д. Оюунсүрэн нарын 34 хүнийг тус, тус шагнав. Мөн энэ үеэр аймгийн ИТХ-ын нэрэмжит орон нутгийн нэр төртэй шагнал болох аймгийн “Шилдэг иргэн”-ээр аймгийн ОБГ-ын Аврах гал унтраах 56-р ангийн аврагч, гал сөнөөгч ахлах ахлагч Чинбатын Алтанбаганыг шагнаж тодрууллаа. Мөн  Ардын хувьсгалын 93 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор “Орхон аймгийн тэргүүний ажилтан цол, тэмдэг”-ээр 13 хүн, Орхон аймгийн ИТХ-ын  “Жуух бичиг”-ээр 36 хүн, Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит шагнал  Орхон  аймгийн  “Хүндэт  тэмдэг”-ээр   24,  аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр 47 хүн тус тус шагнууллаа.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН