БААСАН
2026.10.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэтийг цогц үйлдвэрлэлийн хот болгох үйлсэд залуус нэгдлээ
Эрдэнэтийг цогц үйлдвэрлэлийн хот болгох үйлсэд залуус нэгдлээ
[sgmb id="1"] Эрдэнэт хотын унаган хүүхдүүд санаачлан “Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо”  нийгэмд үйлчлэх  Төрийн бус байгууллагыг байгуулжээ. Залуусын бүтээлч санаачлага, үйлдвэрлэгчдийг дэмжих замаар Эрдэнэт хотын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах зорилготой уг  байгууллагын  Гүйцэтгэх захирал У.Энхбаяр болон тэргүүлэгчид  өөрсдийн үйл ажиллагаа, чиглэлийг сэтгүүлчдэд танилцуулав.  Манай улсын гурав дахь том хот хэмээдэг Эрдэнэтийн унаган хүүхдүүд хэдийнэ эрийн цээнд хүрч, төрөлх хотоо хөгжүүлэх үйлсэд манлайлан гар бие оролцох цаг үе ирсэн нь энэхүү зорилгын үндэс болсон байна. Тиймээс “Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо” Төрийн бус байгууллагад зөвхөн тус хотод төрж, өссөн залуучууд нэгдсэн нь онцлог юм. Өнөөдрийн байдлаар, Орхон аймгийн хэмжээнд 135 аж ахуйн нэгж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг гэсэн статистик тоо бий.  Зуу гаруй мянган хүн амтай хотын хувьд энэ хангалттай биш. Тиймээс үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийг дэмжсэнээр энэ тоон үзүүлэлтийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн хот болгоно гэж тэд ярьж байна. Энд уул уурхайн салбарын тэргүүлэгч компани Эрдэнэт үйлдвэрийг түшиглэх нь хамгийн давуу талтай. Орон нутгийн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах, тэдний бараа бүтээгдэхүүнийг худалдан авах “урт настай” гэрээг нэмэгдүүлэхэд санаачилгатай ажиллахаа уг байгууллагын залуус онцоллоо. 2016 онд Эрдэнэт үйлдвэр орон нутгийн 11, 2017 онд 13 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, 7,7 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн нь аймгийн хэмжээнд буй нийт аж ахуйн дөнгөж арван хувь нь юм. Энэ чиглэлээр Эрдэнэт үйлдвэр ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан, худалдан авалтын үйл ажиллагаанд Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийн эзлэх орон зайг нэмэгдүүлэх юм байна. Ингэхдээ үйлдвэрлэгчдийнхээ өрсөлдөх чадвар, бараа бүтээгдэхүүний чанар, найдвартай тогтвортой байдлыг хангахад анхаарч, баялаг бүтээгч болон худалдан авагчдын найрсаг, өгөөжтэй харилцааг шинэ шатанд гаргахаа илэрхийлэв. “Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо” Төрийн бус байгууллагынхны үйл ажиллагааны нэг гол хэсэг  нь залуучуудын бүтээлч, шинэлэг санал,  Старт ап төсөл хөтөлбөрийг дэмжихэд чиглэнэ. Хэдийчинээ үйлдвэрлэгчид нэмэгдэнэ, төдий хэмжээгээр Эрдэнэт хот аж үйлдвэржилтийн том төв болох зам нээгдэнэ гэж тодорхойлов.  Энэхүү үйлсийг бодит ажил болгоход Эрдэнэтийн залуус бид аль нэг нам, улс төр,  ашиг сонирхлоос ангид байж, дуу хоолойгоо нэгтгэнэ гэдгээ тус байгууллагынхан мэдээллээ. Одоогоор тус байгууллагад Орхон аймагт тогтмол үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчдийн танил болсон 10 гаруй аж ахуйн нэгж нэгдэх саналаа ирүүлжээ. Тус байгууллагынхан ойрын үед Орхон аймгийн ИТХ-ын удирдлагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах аж. Эх сурвалж "Erdenettoday".mn
ЦААСАН ДЭЭРХ ЦҮНХНИЙ КОМПАНИУДАД АНХААРАХ ЦАГ БОЛЛОО
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ХУВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ
МЭДЭЭЛЛИЙГ ХУРДТАЙ ДАМЖУУЛАХ ТУСАМ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭРХ АЛДАГДАЖ БАЙДАГ
ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ЗӨВХӨН ДҮНГЭЭР ХЭМЖИГДЭХГҮЙ
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮГ ШИЙДНЭ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ӨӨРЧИЛНӨ
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ