НЯМ
2025.06.16
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
807.1 сая тонн элснээс дэгдэж байгаа цагаан тоосыг “Дэд хөтөлбөр”өөр дарна
807.1 сая тонн элснээс дэгдэж байгаа цагаан тоосыг “Дэд хөтөлбөр”өөр дарна
      Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хаягдлын аж ахуйн 1302.8 га талбайд 807.1  сая тонн элс байна. Энэ нь үйлдвэрийн 40 жилийн хугацаанд хуримтлагдан бий болжээ. Энэхүү 807.1 сая тонн элснээс босч байгаа цагаан тоос нь хүн, мал, орчны эрүүл ахуйд асуудал үүсгэж улсын хэмжээнд, төр засгийн төвшинд “Эрдэнэт үйлдвэрийн цагаан тоос” хэмээх нэршлийг бий болгож бидний өмнө тулгамдсан хамгийн том асуудал болоод байгаа. Цагаан тоосыг буй болгож байгаа элс жил бүр нэмэгддэг байна. Тухайлбал, 2016 онд 27.45 сая тонн элс үйлдвэрлэсэн бол 2017 онд энэ хэмжээ 30.57 сая тонноор нэмэгдсэн байна. Харин 2018 оны  аравдугаар сарын 1-ний байдлаар 30.81 сая тонн элс Хаягдлын аж ахуйд хуримтлагджээ. Элсний хэмжээ   2016 онд                                   2017 онд                        2018 оны 10.1-ний байд[sgmb id="1"]лаар   745.73 сая.т                          776.3 сая.т                              807.11 сая т Үүний зэрэгцээ Хаягдлын аж ахуйн хиймэл нуур жилээс жилд томордог, усны хэмжээ нэмэгддэг байна. Тухайлбал, нуурын усны төвшин жилд 1.1-1.3  метрээр нэмэгддэг аж. Нуурын гүний дундаж нь 4.45 метр бол хамгийн гүн хэсэгтээ 8.9-9.25 метр хүрчээ. Хиймэл нуурын усны нийт эзлэхүүн нь 2018 оны аравдугаар сарын 1-ний байдлаар 19.41 сая м/куб-ээр нэмэгджээ. Хуримтлагдсан элсний талбай жил ирэх бүр нэмэгддэг байна. Жишээ нь,  2016 онд 1311.2 га байсан бол 2017  онд 1380 га болтлоо нэмэгджээ. Энэ бүхнээс харвал “Эрдэнэт үйлдвэр” ХХК аймаг, орон нутагтай хамтран Орхон аймгийн хэмжээнд “Цагаан тоос” дэд хөтөлбөрийн боловсруулан түүнийхээ дагуу ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхийг иргэдийн зүгээс гэлтгүй өнөөдрийн Хаягдлын аж ахуйн байгаа нөхцөл байдал, байгаль экологийн орчин нөхцөл өөрийн эрхгүй шаардаж байгаа аж. Жаргалантчуудтай хийсэн уулзалтын үеэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн П.Энхсэлэнгэ цагаан тоосны сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Орхон аймагт богино хугацааны “Цагаан тоос” дэд хөтөлбөр боловсруулан түүний төслийн талаар танилцууллаа. Жаргалт сумын иргэд ч энэ төсөлд сум, орон нутагт нь ямар ажил хийгдэхээр төлөвлөгдөж вэ, бид цагаан тоосноос хамааралгүй болж чадах уу гэдэг олон асуултдаа хариулт авахын тулд нэлээн анхааралтай, хариуцлагатай хандсан юм. “Цагаан тоос” дэд хөтөлбөрт 5 зорилтын хүрээнд 10 бүлэг 21 арга хэмжээ тусчээ.  Энэ хөтөлбөр нь 2018-2021 оны хооронд дөрвөн жилийн туршид нэг үе шаттайгаар хэрэгжих аж. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс хөтөлбөрийг боловсруулахдаа үндэслэлээ гаргаж ирдэг. Тэд энэ удаад Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын санд хуримтлагдсан технологийн хаягдал булинга, цагаан элснээс салхинд дэгдэн үүсдэг цагаан тоосны экологийн үр дагавар нь өнөөдөр хүн ам, малын эрүүл мэндийн төдийгүй тухайн нутгийн ландшафтын экосистемийн хувьд тулгамдсан асуудал болсон тул дэд хөтөлбөр боловсруулах үндэслэлээ болгожээ. Өнөөдрийн байдлаар цагаан тоос нь тархалтын хувьд Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын сангийн эргэн тойронд болон Хангал голын хөндий дагуу 150 орчим км квадрат газар нутагт жилд дунджаар 4500 тонн цагаан тоос тархаж байгаа гэнэ. Энэ бүх учир шалтгаанаас үүдэн төр засаг гэлтгүй, Эрдэнэт үйлдвэрийн оролцоотой, хамтарсан байдлаар хэрэгжүүлэхээр “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг боловсруулах шаардлага үүссэн байна. Цагаан тоос жилд хэдэн удаа дэгддэгийг ч судлаачид гаргасан байна. 2017 оны байдлаар их бага хэмжээгээр 22 удаа цагаан тоос дэгджээ. Энэ үед салхины хурд хамгийн багадаа 5м/с, хамгийн ихдээ 16 м/с хүрч байжээ. Харин 2018 оны хавар 24 удаа цагаан тоосны дэгдэлт, их бага хэмжээгээр үүсэн байна. Энэ үеийн салхины хурд нь хамгийн багадаа 5 м/с байсан бол хамгийн ихдээ 19 м/с хүрч байсныг тогтоосон байна. Ийм учир шалтгааны үүднээс Эрдэнэт үйлдвэрийн болон аймаг, орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагуудын оролцоотой 18 хүний бүрэлдэхүүнтэй “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх Ажлыг хэсгийг байгуулан хийх ажлын төлөвлөгөө, төслөө гаргаснаа Жаргалантын иргэдэд танилцууллаа. “Цагаан тоос” хөтөлбөр нь зорилгодоо хүрэхийн тулд дараахь таван зорилтыг дэвшүүлжээ. Нэгдүгээрт: цагаан тоосны тархалт, нөлөөллийн судалгаа, мониторинг хийх Хоёрдугаарт, цагаан тоосны дэгдэлтийг бууруулах технологийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, Гуравдугаарт, цагаан тоосны нийгэм, экологийн сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх Дөрөвдүгээрт, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг зохион байгуулж,сөрөг нөлөөллийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах Тавдугаарт, Иргэдийг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах зэрэг багтсан байна. Эдгээр зоритуудыг хэрэгжүүлснээр дэд хөтөлбөр 4 жилийн турш хэрэгжиж 2021 он гэхэд Эрдэнэтийн цагаан тоосыг хазаарлаж Хангалын гол төдийгүй Говил, Баянцагаан баг, Жаргалант сумын иргэд цагаан тоосноос айх аюулгүй амар тайван, амар сайхандаа жаргах  ажээ.
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил