НЯМ
2026.01.19
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр
Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр
Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг Чихрийн шижингийн олон улсын холбоо (ЧШОУХ) Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-тай хамтран 1991 оноос дэлхий даяар жил бүр тодорхой уриан дор тэмдэглэж иржээ. Арваннэгдүгээр сарын 14 нь чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэдэг инсулиныг анх нээсэн Канад улсын иргэн, Нобелийн шагналт эрдэмтэн Фредерик Бантингийн төрсөн өдөр юм. 2007 оноос Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг НҮБ-ийн ивээл дор тэмдэглэх болсон. Дэлхийн 160 гаруй оронд нэг тэрбум гаруй хүнийг хамарч зохион байгуулагддаг чихрийн шижин өвчний  эсрэг дэлхий даяар зохион байгуулдаг хамгийн том арга хэмжээ юм. Монгол улс Дотоод шүүрэл судлалын тэнхим, Улсын нэгдсэн төв эмнэлэг /УНТЭ/-ийн Диабетийн төвтэй хамтран 1998 оноос эхлэн анх тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2003 оноос эхлэн жил бүр идэвхитэй тэмдэглэж байна.      Чихрийн шижинтэй хоёр хүн тутмын нэг нь оношлогдоогүй байдаг[sgmb id="1"] Олон улсын чихрийн шижингийн холбооноос 2018-2019 онд Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг “Чихрийн шижин ба гэр бүл” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд олон улсын чихрийн шижингийн холбооны стратеги төлөвлөгөөний дагуу гишүүн орнууддаа чихрийн шижинтэй хүнд гэр бүлийнх нь гишүүдийн анхаарал халамж туйлын чухал болохыг онцлон тэмдэглэсэн. Энэ өдрийн гол зорилго нь Чихрийн шижин  өвчний талаар мэдлэг мэдээллийг олон нийтэд түгээх, чихрийн шижинтэй хүний эмчилгээ, эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд гэр бүлийн гишүүдийн туслалцаа дэмжлэгийг сайжруулахад оршино. 2017 оны байдлаар Дэлхийн хэмжээнд 125 сая хүн чихрийн шинжингээр өвдөөд байгаа ба үүний 80 хувь нь чихрийн шижингийн хэв шинж 2 буюу урьдчилан сэргийлэх боломжтой хэлбэр юм. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх, эрүүл зохистой хооллох, амьдралын зөв хэв маягийг дадал болгоход гэр бүлийн гишүүдийн үүрэг, дэмжлэг хамгийн чухал юм. Чихрийн шижинтэй 2 хүн тутмын нэг нь оношлогдоогүй байдаг.  Чихрийн шижин өвчнийг эрт оношлох нь түүний хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд амьдралын чанар, эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. Чихрийн шижин өвчний илрэх шинж тэмдэг, эрсдэлд хүчин зүйлийг мэдсэнээр   гэр бүлийн аль нэг гишүүн нь уг өвчнөөр өвдсөн буюу өвдөх эрсдэлтэй байгааг эрт таньж болно. Эх сурвалж: ЭМЯ
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН