БААСАН
2026.10.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Сүмийн уулзвар гэрлэн дохиотой болжээ
Сүмийн уулзвар гэрлэн дохиотой болжээ
             Христийн сүмийн уулзвар буюу тав, зургаадугаар хорооллын баруун талын дөрвөн замын уулзварын гэрлэн дохио ажилд оржээ. Халуун намраар эхэлсэн бүтээн байгуулалт ийнхүү өвлийн эхэн сарын шинийн 7-ноос эхлэн ажиллаж эхэлсэн байна. Манай аймгийн хувьд дөрвөн замын уулзвар нэлээн хэд байдаг ч гэрлэн дохиотой нь гарын таван хуруунд багтах төдий. Зарим нэг гэрлэн дохиотой дөрвөн замын уулзвар нь замын ачаалал, замын хөдөлгөөнд төдийлөн үр нөлөө үзүүлж чаддаггүй.  Ямар ч байсан ийнхүү гэр хорооллын төв зам дагуух, Христийн сүмийн уулзварын дөрвөн зам гэрлэн дохиотой болж хотын төвд нэг ч гэсэн үзэмж нэмж байна. Аймаг, орон нутгийн зүгээс орон сууцны хороолол доторх авто замын зогсоолын өргөтгөлийг судлах, гарц гаргалгаа хайх зорилгоор Хууль зүйн хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг ажилласан байна. Ажлын хэсгийн зүгээс Хотын захирагчийн албатай хамтран орон сууцны хорооллын доторх зогсоолын өргөтгөлийн талаар мэргэжлийн байгууллагуудтай санал солилцон дүгнэлт гаргажээ. Тухайлбал, Холбооны дөрвөн замын уулзвараас зүүн тийш Барилгачдын талбай хүртэлх замын зураг төсвийг боловсруулан ирэх онд засвар шинэтгэлийн ажил хийж гүйцэтгэхээр болжээ. Тус замын өргөтгөлийг дөрвөн эгнээтэй болгож уулзварт нэвтрэх үед хөдөлгөөнийг саадгүй болгох зорилгоор таван эгнээ болгож шинэчлэх ажлын зураг төсвийг боловсруулжээ. Орон сууцны хороолол доторх авто замын зогсоолыг өргөтгөх судалгааг  2017 оноос Хотын захирагчийн алба мэргэжлийн байгууллагуудтай хийсэн. Үүний дагуу 24 байршилд авто замын зогсоолын өргөтгөлийг хийх боломжтой гэж дүгнэсэн байна. Үүнээс өнгөрөгч онуудад орон сууцны хорооллын дундах 8 байршилд нь авто замын зогсоолын өргөтгөлийг хийж гүйцэтгэсэн байна. Үлдсэн газруудад ирэх онд автомашины зогсоолын өргөтгөл байгуулахаар төлөвлөжээ. Ажлын хэсгийнхний гаргасан тооцоогоор нэг авто зогсоолд 15 машин байрлах боломжтой бөгөөд тооцоолсны дагуу бүх зогсоолыг өргөтгөснөөр нийт 225 машины зогсох нөхцөлийг бүрдүүлэхээр ирэх оны төсөвт суулгажээ. Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал “Автозамын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, түгжрэлийг одооноос бууруулах зорилгоор мэргэжлийн байгууллагуудын саналыг авсаны үндсэн дээр Замын хөдөлгөөний дүрмийн хүрээнд зохицуулах боломжтой шийдэл ч байна. Тухайлбал, Эврика барилгын материалын дэлгүүрээс төв зам руу орж ирсэн автомашины хөдөлгөөнийг зөвхөн баруун гар тийш буюу Үйлчилгээний төв дагуу эргүүлэх боломжтой. Нөгөө нэг газар нь бол Уурхайчин соёлын ордны зүүн талын уулзвараас төв зам руу орж ирж байгаа машины урсгалыг зөвхөн баруун гар тийш эргэдэг болгон зохицуулах боломж байгаа. Харин энэ тал дээр мэргэжлийн байгууллага болох аймгийн Цагдаагийн газрын Тээврийн цагдаагийнхан шийдэл гаргаж өгөхгүй байна. Энэ мэтээр хотын замын хөдөлгөөнийг зохицуулах, уулзвар гарцын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх боломж байна” гэлээ.
ЦААСАН ДЭЭРХ ЦҮНХНИЙ КОМПАНИУДАД АНХААРАХ ЦАГ БОЛЛОО
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ХУВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ
МЭДЭЭЛЛИЙГ ХУРДТАЙ ДАМЖУУЛАХ ТУСАМ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭРХ АЛДАГДАЖ БАЙДАГ
ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ЗӨВХӨН ДҮНГЭЭР ХЭМЖИГДЭХГҮЙ
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮГ ШИЙДНЭ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ӨӨРЧИЛНӨ
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ