НЯМ
2026.01.19
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэс таван толгой”-н Б.Ганхуяг Эрдэнэтэд “Сайн мэдээтэй” ирлээ
“Эрдэнэс таван толгой”-н Б.Ганхуяг Эрдэнэтэд “Сайн мэдээтэй” ирлээ
“Эрдэнэт таван толгой” ХХК-иас өнгөрөгч баасан гарагт “1072 хувьцааны Мэдээллийн төв”-өө албан ёсоор Эрдэнэт хотод нээсэн билээ. Ингэснээр эрдэнэтчүүдийн гэлтгүй монголчуудын хувьд хүлээлт үүсгээд байсан 1072 хувьцааны талаарх бодит мэдээллийг олж авах цаашлаад энэхүү хувьцаандаа жинхэнэ эзэн болох боломжийг дээрх төв бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм. Энэ ажлын хүрээнд “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг аймгийн ЗДТГ-ынхан тай хамтран ажиллаж 1072 хувьцааны талаарх мэдээллийг хүргэхийн тулд энэ амралтын өдрүүдээр Эрдэнэт хотод ажиллаж байна. Бямба, ням гарагт тус компанийнхан Баян-Өндөр сумын 21 баг тус бүрт очиж иргэдтэй уулзан 1072 хувьцааны талаарх мэдээллийг хүргэж байна. Мөн “Уурхайчин” соёлын ордонд иргэдтэй уулзалт хийлээ. Энэ үеэр “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тус компанийн өнгөрсөн хугацааны болон өнөөдрийн талаар танилцуулга хийлээ. Тэрбээр энэ үеэр “Эрдэнэс таван толгой” ХК 2018 оны аравдугаар сарын байдлаар коксжих нүүрсний хамгийн том нөөцтэй дэлхийн тэргүүлэгч уурхай болсон, мөн улсын төсөвт 886 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлээд байгааг дуулгалаа. Мөн иргэдтэй хийсэн энэхүү уулзалтад Монголын хөрөнгийн биржийн Зах зээлийн хөгжлийн албаны мэргэжилтэн П.Нямдорж “Хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт” сэдвээр илтгэл тавив. Үнэт цаасны “Би Ди СЕК” ХК-ийн харилцагчийн албаны мэргэжилтэн Б.Эрдэнэзул “Хөрөнгийн зах зээл, түүнд оролцох нь” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж сонирхогчдын асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм. “Уурхайчин” соёлын ордны их танхимд хуран цугласан иргэд нэг дороос 1072 хувьцааны талаарх мэдээллийг бодитойгоор авч цаашлаад Монголын хөрөнгийн бирж түүний үйл ажиллагааны талаар ойлголттой болж улмаар үнэт цаасны арилжааны оролцогч болох эхний алхмаа хийсэн юм. Гэхдээ Монголын хөрөнгийн биржийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцогч, үнэт цаасны арилжаа эрхлэгч болохын тулд Улаанбаатар нүүж нийслэлийн иргэн болох шаардлагагүй. Харин Эрдэнэт хотноо үйл ажиллагаа эрхэлж байгаа Монголын санхүүгийн зохицуулах хорооны албан ёсны бүртгэлтэй, үнэт цаасны зах зээлийн арилжаанд оролцох эрх бүхий этгээд болох, Монголын хөрөнгийн биржийн анхдагч брокерын компаниудын нэг “Би Ди СЕК” ХК-ийн Эрдэнэт салбарт хандахад л амьдралдаа өөрчлөлт хийх боломж байгааг олж чадсанаараа энэ өдрийн азтангууд болсон юм. Ийнхүү Эрдэнэт нутгийн унаган хүү, нэгдүгээр 10 жилийн сургуулийн төгсөгч “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг эрдэнэтчүүдийн оюунд үнэлж баршгүй том хөрөнгө оруулалтыг энэ өдрүүдэд хийж байна. Тэрбээр энэ удаад компанийнхаа “Мэдээллийн төв”-ийг байгуулаад зогсохгүй Эрдэнэт хотын мянга мянган иргэнд  Хөрөнгийн зах зээлийн тоглогч болох үүд хаалга нээлттэй байгааг мэргэжлийн хүний сонирхолтой илтгэлтэй хамт Хөрөнгийн биржийн арилжаанд иргэн таны оролцох боломжийг “Би Ди СЕК” ХК хэрхэн олгож байгааг харуулсан мэдээллийг хүргэснээр санхүүгийн зах зээлийн талаарх ойлголтыг  нэмэгдүүлж билгийн мэлмийг нь нээж өглөө. [sgmb id="1"]  
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН