НЯМ
2026.01.19
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Үндсэн чиглэлийн биелэлт урьдчилсан байдлаар 93.1 хувьтай гарчээ
Үндсэн чиглэлийн биелэлт урьдчилсан байдлаар 93.1 хувьтай гарчээ
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов. Хурлаар “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл”-ийг авч хэлэлцсэн юм. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл нь үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн 9 бүлэгт 92 зорилт дэвшүүлжээ. Түүнийгээ хэрэгжүүлэх 170 төсөл, арга хэмжээг дэвшүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, 2018 онд хийж хэрэгжүүлэх  170 ажлаа 9 бүлэг болгон гүйцэтгэснээ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд тайлагнасан юм. Аймгийн ЗДТГ-ын зүгээс эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэлийг 93.1 хувьтай хэмээн дүгнэжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 3.7 функтээр өссөн дүнтэй гарсан байна. Нийт төлөвлөсөн 170 арга хэмжээний 139 нь буюу 81.8 хувь нь [sgmb id="1"] 100 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Мөн 24 ажил буюу 14.1 хувь нь тодорхой үр дүнд хүрсэн буюу 70 хувийг нь хийж гүйцэтгэсэн гэсэн дүнг өгсөн байна. Харин 7 арга хэмжээ нь хэрэгжилт удаашралтай буюу 40 хувийн гүйцэтгэлтэй хэмээн дүгнэгдсэн байна. Засгийн газрын тогтоол шийдвэрийн хүрээнд Үндсэн чиглэлийн гүйцэтгэлийг эрчимжүүлэх шаардлагатай буюу 40, тодорхой үр дүнд хүрсэн буюу 70, зорилтот төвшинд хүрсэн буюу 100 хувь гэсэн тогтмол тоон үзүүлэлтээр дүгнэдэг байна. Үүнээс 9 бүлэг тус бүрийн гүйцэтгэлийг танилцуулбал, Нэг. Эрүүл аз жаргалтай иргэд зорилтын хүрээнд 29 ажил төлөвлөсний 27 нь 100 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Хоёр нь 70 хувьтай гарчээ. Хоёр. Нийгмийн дэмжлэгтэй-Аз жарглатай иргэд зорилтын хүрээнд 15 ажил төлөвлөсний 14 нь 100 хувь биелжээ. Харин нэг ажил 70 хувьтай байна. Гурав. Аз жаргалтай иргэд зорилтын хүрээнд  8 ажил төлөвлөснөөс бүгд 100 хувь биелээд байна. Дөрөв. Оюунлаг, ёс зүйтэй, соёлтой, аз жаргалтай иргэд зорилтын хүрээнд 18 ажил төлөвлөснөөс 15 нь 100 хувь биелж, нэг ажил 70 хувьтай гарчээ. Харин хоёр ажил  40 хувьтай гарсан байна. Тав. Эрүүл хүнс, цэвэр орчинтой аз жаргалтай иргэд зорилтын хүрээнд 32 ажил хийхээс 25 нь 100 хувьтай 6 нь тодорхой үр дүнд хүрсэн буюу 70 хувьтай, үлдсэн нэг нь эрчимжүүлэх шаардлагатай буюу 40 хувьтай гарчээ. Зургаа. Сайхан хотын аз жаргалтай иргэд зорилтын хүрээнд 22 ажил төлөвлөсөн байна. Үүний 16 нь 100 хувь биелж, дөрвөн ажил 70 хувийн үр дүн үзүүлсэн байна. Харин хоёр ажил эрчимжүүлэх шаардлагтай буюу 40 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэгдсэн байна. Долоо. Аялал жуулчлалын өгөөжтэй аз жаргалтай иргэд зорилтын хүрээнд хамгийн бага буюу 6 ажил хийхээр төлөвлөсөн аж. Үүний гурав нь 100 хувь биелсэн байхад нэг ажил дөнгөж 70 хувьтай үлдсэн хоёр ажил нь эрчимжүүлэх шаардлагатай буюу цаасан дээрх л тоо гэж харагдсан байна. Найм. Эдийн засгийн өсөлттэй аз жаргалтай иргэд зорилтын хүрээнд 11 ажил төлөвлөсөний 7 нь 100 хувийн дүнтэй гарчээ. Харин үлдсэн 4 ажил нь 70 хувьтай гэсэн дүн үзүүлээд байна. Ес. Чадварлаг засаглалтай аз жаргалтай иргэд зорилтын хүрээнд 29 ажил төлөвлөснөөс 24 нь 100 хувийн амжилт үзүүлсэн байхад 5 ажил талаас дээш буюу 70 хувьтай гарчээ.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН