ЛХАГВА
2025.10.16
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн захиргаа, удирдлага 1100 гаруй ажилтан, ажиллагсадынхаа эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийн асуудлыг шийдвэрлэхийн тулд санаачлага гарган ажилласны үр дүнд өөрсдийн гэсэн Чийрэгжүүлэлтийн төвтэй болжээ. Энэ төвийн нээлт бямба гарагийн амралтын өдөр болсон юм.  Цанын  баазын хашаанд байх ногоон заалыг эрдэнэтчүүд сагс, гар бөмбөг тоглодог газар л хэмээн ойлгож, хандаж ирсэн. Тэгвэл энэ барилгыг засварлан сайжруулж сагсан бөмбөг, волейбол, шатар, теннис, биллъярд, хийн дасгал, агаарын теннис, шагайн харваа, бодибилдинг,  софт волейболоор хичээллэх .боломжтой иж бүрдэл Чийрэгжүүлэлтийг төвтэй болсноор  Баяжуулах үйлдвэрийн ажилчид спортоор хичээллэхээс гадна эрүүл мэндээ анхаарах боломж бүрдсэн байна. Нээлтийн ажиллагааны үеэр Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон “Манай хамт олон Баяжуулах үйлдвэрийнхээ 40 жилийн ойн босгон дээр энэхүү Чийрэгжүүлэлтийн төвөө ашиглалтад оруулсан нь бидний хамтын том бүтээн байгуулалт байлаа. Өнөөдөр бид нээлтээ хийж байна. Манай үйлдвэр 24 цагийн турш тасралтгүй ажилладаг. Ажилчдынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах, чийрэгжүүлэх зорилгоор кампанийн удирдлага, үйлдвэрийн захиргаанаас жил хагасын хугацаанд энэ байрыг засварлаж өнөөдөр хүлээн авч, заалаа нээж байна. Энд баяжуулах үйлдвэрийн бүх ажилчид, ээлжийн ажилтнууд өглөө ажлаасаа буугаад дасгал сургуулиа хийх бололцоотой, амралтынхаа өдрөөр спортын бүхий л төрлийн арга хэмжээг явуулах боломж бүхий эрүүл мэнд Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо. Цаашдаа ажилчдын эрүүл мэнд, чийрэгжүүлэлтэд ч ахиц гарна гэсэн хүлээлттэй байгаа. Манай үйлдвэрт олон төрлийн спортын мастерууд байдаг. Тэдэнтэйгээ хамтарч ажиллан ажилчдынхаа эрүүл мэнд чийрэгжүүлэлтэд анхаарлаа хандуулснаар хөдөлмөрийн бүтээмж өсөх давуу талтай болж байна” гэсэн юм. Чийрэгжүүлэлтийн төвийн нээлтийн үеэр спортын нөхөрсөн тоглолтууд, Баяжуулах үйлдвэрийн 40 жилийн ойн нэрэмжит биллъярдын тэмцээн, ахмадуудын хийн дасгалын үзүүлэх тоглолт боллоо. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамгийн хүнд ачааг нуруун дээрээ үүрдэг Баяжуулах үйлдвэрийн 1100 гаруй ажилтан хүнд, хортой нөхцөлд ажилладаг. Тэдний эрүүл мэнд, чийрэгжүүлэлтэд ийнхүү санаа тавьж Чийрэгжүүлэлтийн төвтэй болсноор ажиллагсад өөрсдийн эрүүл мэндэд анхаарлаа хандуулж спортоор хичээллэх боломж бүрдлээ. Үйлдвэрийн нэгж, цех, тасаг хэлтсүүдээс ийнхүү хамгийн түрүүнд, анх удаагаа Баяжуулах үйлдвэрийнхэн өөрийн гэсэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо.
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ