НЯМ
2026.01.19
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
П.Пүрэвлхагва: ГОК-ын цуваа төрийн хамгаалалттай цуваа биш шүү
П.Пүрэвлхагва: ГОК-ын цуваа төрийн хамгаалалттай цуваа биш шүү
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит  12 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар “Аймгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилэн сэргийлэх хөтөлбөр”-ийг батлах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга П.Пүрэвлхагва, тэргүүлэгч Д.Мөнхбат нар ГОК-ын ажилчдын цуваа ирэх үед сөрөг урсгалыг зогсоодог үзэгдлийг тайлбарлахыг Замын цагдаагийнханаас шаардсан юм. Өмнө нь ч яг энэ асуудлаар аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Замын цагдаагийнханд хандаж зохицуулах үүрэг өгч байсан удаатай. Энэ асуудал одоо болтол нэг тийшээ шийдэгдээгүй тул дахин хөндөгдсөн юм. -ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва:  ГОК-ын цуваа явах үеэр эсрэг урсгалыг зогсоодог хууль эрх зүйн акт байна уу. Бид хүүхдийн автобусаа зогсоож байгаад хүртэл цувааг өнгөрөөдөг. Цувааг хамгаалж яваа хамгаалалтын машинууд  жолооч нарт дээрэнгүй ханддаг. Шахаж ирээд зогсдог, улмаар жолоочийн бичиг баримтыг аваад явчихдаг. Нөгөө талдаа замын хөдөлгөөнд ГОК-ын цуваа зохиомол түгжрэл үүсгэж байна. Үүнд хариулт өгөөч? -Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Баттулга: Би энд ирсэн цагаасаа эхлээд үүнийг зогсоох тал дээр ажилласан. Энэ оны арваннэгдүгээр сарын1 1–нээс эхлэн хэрэгжиж байгаа Замын хөдөлгөөний дүрэм, хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ГОК-ын цуваа бол автомашины цуваа биш. Хуулинд, дүрмэнд цагдаагийн тусгай тоноглолтой машинаар хамгаалуулсан цувааг албан ёсоор цуваа гэж үзэхээр заасан. ГОК-ын цуваа гэрээт хамгаалалтынханаар хамгаалуулдаг. Энэ талаас нь харвал энэ бол цуваа биш гэж үзнэ. ГОК-ын цувааг явж байхад сөрөг урсгалын машины хөдөлгөөн нээлттэй зорчино. Харин уулзвар нэвтрэх үед сөрөг урсгалыг түр зогсоодог -П.Пүрэвлхагва: Өмнө нь энэ асуудлыг хөндөж би үүрэг өгч байсан. Одоо болтол хэрэгжээгүй. Өнөөдрөөс эхлэн ГОК-ын цуваа явах үеэр эсрэг урсгалын хөдөлгөөнийг зогсоодог байдлыг хал. Хөдөлгөөнд оролцсон машиныг зогсоож арга хэмжээ авсан замын цагдаад Баттулга та арга хэмжээ ав. Өмнө нь энэ шалтгаанаар жолоочийг торгосон үйлдэлд нь цагдаа нарт хариуцлага тооцож эргэж надад мэдэгд. Ийм завхарсан юм гэж байж болохгүй. ГОК-ын цуваа чинь төрийн тусгай хамгаалалт биш. Эсрэг урсгалын машин чөлөөтэй зорчих ёстой. Цуваа цувааныхаа дүрмээр л яв. Ийнхүү аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн буянаар эрдэнэтийн жолооч нар хуульд заагаагүй заалтаар замын цагдаа нарт дарамтлуулдаг, торгуульдаг байдал өнөөдрөөс эхлэн үгүй болж байна. Үүнийг л ИТХ иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа  хууль ёсны үйлдэл гэж хэлэх байх. Өнөөдрөөс эхлэн эрдэнтчүүд ГОК-ын цуваанд хүндэтгэл үзүүлэх албагүй боллоо. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН