ДАВАА
2026.01.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Э.Бэхбаярын гавьяаг гурван өрөө байраар урамшууллаа
Э.Бэхбаярын гавьяаг гурван өрөө байраар урамшууллаа
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагааны үеэр Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаярт гурван өрөө орон сууцны түлхүүр гардуулав. Их спортыг хөгжүүлэх , тив дэлхийд улс эх орныхоо нэрийг дуурсгаж яваа үе үеийн тамирчдыг дэмжиж урамшуулахад онцгой анхаарал хандуулж ирсэн Эрдэнэт үйлдвэр ээлжит шагналаа  Хангарьд спорт хорооны тамирчин Э.Бэхбаярт хүртээлээ.          Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл медаль хүртэж, Ази тивийн аварга, олон улсын болон улсын аварга  шалгаруулах тэмцээнд удаа дараа түрүүлэн онцгой амжилт гаргаж, Монгол улсын гавьяат тамирчин цолоор шагнагдсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Хангарьд” спорт клубын чөлөөт бөхийн  тамирчин Эрдэнэбатын Бэхбаярт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа наадамчдын зам гудамжны 41 дүгээр байрны 28 тоот гурван өрөө орон сууцыг олгосугай хэмээн  Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалд дурьджээ. Гавьяат тамирчин Э.Бэхбаярт орон сууцны түлхүүрийг алд цэнхэр хадгийн  хамт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Х.Бадамсүрэн гардуулж, цаашдын спортын их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөв. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН