БААСАН
2026.10.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
 Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн анхан шатны удирдах ажилтан, 450 гаруй мастер өнөөдөр “Мастерын манлайлал” хөтөлбөрийн үр дүнг хэлэлцлээ. Тэдний зорилго хөтөлбөрийн үр өгөөж, өөрсдийн оролцооны талаар зөвлөлдөх байлаа. Энэхүү хөтөлбөр нь Ерөнхий захирлын тушаалаар 2018 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр батлагдаж, компанийн хэмжээнд 40 оролцогчийг шалгаруулан сонгож, хувь хүний хөгжлийн хөтөлбөрт хамруулсан. Сэтгэлгээгээ өөрчлөн, шинийг эрэлхийлсэн, хүсэл эрмэлзлэл нэг залуустай нөхөрлөх, тэднээс суралцах, уул уурхайн салбартаа арвин туршлагатай зөвлөх, Хөдөлмөрийн баатар, гавьяат, анхдагчдаас суралцах давуу талыг “Мастерын манлайлал” хөтөлбөр олгосон юм. Хөтөлбөрт оролцогч 40 мастер таван багт хуваагдан компанийн үнэт зүйлсийг бэхжүүлэхийн тулд ажилтнуудын дунд эерэг өөрчлөлтийн үйл ажиллагааг зохион байгуулжээ. Тэдгээрээс “Залуусын давалгаа”, “ММ залуус” баг шилдгээр шалгарсан байна. Мөн хөтөлбөрт оролцоход манлайлсан 20 залууг өнөөдөр зөвлөгөөний үеэр урамшууллаа.  Энэ өдөр Эрдэнэт хотноо зохион байгуулагдаж буй тус зөвлөгөөн нь компанийн хэмжээнд хоёр дахь нь болж байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын санаачилгаар Мастеруудын анхдугаар зөвлөгөөнийг 2017 онд зохион байгуулсан. 2018 онд “Мастерын манлайлал” хөтөлбөрт 40 ажилтан хамрагдсан ч анх хөтөлбөрт оролцохоор саналаа ирүүлсэн “Эрдэнэт” үйлдвэрийн 17 цехийн 151 ажилтан байгаа юм. Иймд “Эрдэнэт”-ийн мастерууд манлайлах хүчээ нэгтгэн, хамтдаа хөгжилд тэмүүлэх хүсэл эрмэлзлэл дүүрэн байгааг илэрхийлж байгаа юм. Хөтөлбөрийн төгсгөлд мастеруудаас авсан түвшин тогтоох үнэлгээнээс үзэхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн манлайлал, хувь хүний гүйцэтгэлийн гол үзүүлэлт, бүтээмжийн үйл ажиллагааны оролцоо зэрэг үзүүлэлт өссөн байна. Энэ нь “Мастерын манлайлал” хөтөлбөрийн үр дүн байв.    “Үйлдвэрийн мастер хүн гэдэг дайны талбарт бол галын шугаманд цэргүүдээ удирдах цэргийн дарга, энхийн цагт том бүтээн байгуулалтыг хөдөлгөгч хүч - уурхайчдаа чиглүүлэгч хөтөч юм” гэж “Эрдэнэт” үйлдвэрээс төрөн гарсан, Монгол улсын хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан хэлж байсан юм. Тэд бол “Эрдэнэт” үйлдвэрийн хүний нөөцийн чухал капитал билээ. Уул уурхайн салбарт техник, технологийн шинэчлэл дэлхийтэй хөл нийлж байгаа ч үйл ажиллагааг сайжруулах шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Орчин үеийн менежментийн шинжлэх ухааны арга зүйг туршин нэвтрүүлж, үйлдвэрлэлдээ хөгжүүлэхэд мастеруудын оролцоо чухал үүрэгтэй. “Эрдэнэтийн Овоо”-ны өгсөн буян зөвхөн зэс, молибдены бус “уурхайчин” хэмээх баялаг билээ. “Эрдэнэт” үйлдвэр гэх 6000 гаруй ажилчин өнгөрсөн 40 жилийн хугацаанд уул уурхайн салбарыг эх орны хөгжлийн тулгуур болгон хөгжүүлэхийн тод жишээ болсон. Монгол хүний сэтгэлгээг “бүтээлч” болгон өөрчлөх, хамтдаа эх орныхоо хөгжлийн “үнэт зүйлс” болох хүсэл “Эрдэнэт”-ээс ундарч байна.
ЦААСАН ДЭЭРХ ЦҮНХНИЙ КОМПАНИУДАД АНХААРАХ ЦАГ БОЛЛОО
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ХУВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ
МЭДЭЭЛЛИЙГ ХУРДТАЙ ДАМЖУУЛАХ ТУСАМ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭРХ АЛДАГДАЖ БАЙДАГ
ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ЗӨВХӨН ДҮНГЭЭР ХЭМЖИГДЭХГҮЙ
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮГ ШИЙДНЭ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ӨӨРЧИЛНӨ
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ