ДАВАА
2025.05.13
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Одончимэг: Уурхайчдын сэтгэлийг огшоосон сайхан наадам болно гэж найдаж байна
Д.Одончимэг: Уурхайчдын сэтгэлийг огшоосон сайхан наадам болно гэж найдаж байна
[sgmb id="1"] Эрдэнэт үйлдвэр  түүхт 40 жилийн ойн баяраа энэ сарын 27-нд  тэмдэглэнэ. Энэ  үеэр зохиогдох урлаг соёлын үйл ажиллагааны бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа, урлагийн наадмын онцлогийн талаар Уурхайчин соёлын ордны Ерөнхий найруулагч Д.Одончимэгээс тодрууллаа. -Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн  баярын үеэр  урлагийн ямар үйл ажиллагаа явагдахаар зэхэж байна вэ?      -Зэсийн баяжмал үйлдвэрлэлээрээ  Ази тивд төдийгүй дэлхийд  томоохонд орох  Эрдэнэт  үйлдвэрийн тулгын чулууг  тавьснаас хойш эдүгээ дөрвөн арваныг угтаж байна. Энэхүү түүхт ойн баяр  бол  Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн ажилчид, тэдний гэр бүл, үр хүүхдүүдийн  баяр юм.  Түүхт ойн баяраа   өргөн цар хүрээтэй тэмдэглэхээр манай Уурхайчин соёлын ордон төлөвлөгөө гарган ажиллаж байна.      “Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ” нэрэн дор урлаг, соёлын  хэд хэдэн томоохон үйл ажиллагаа  зохион байгуулна. Үүний нэг нь Төв цэнгэлдэх хүрээлэнд 200 уран сайханчийн  найрал дуу дуулна. Мөн 460 хүний бүрэлдэхүүнээр  Эрдэнэтийн  түүхийг илтгэсэн  фон зургийн үзүүлбэр  хийх юм. Эрдэнэт үйлдвэрийн  уран сайханчид,  Уурхайчин соёлын ордны  уран бүтээлчид, жүжигчид, Хүүхдийн ордны болон  дөрөвдүгээр  сургуулийн сурагчдаас бүрдсэн 108 морин хуурч тоглоно. Мөн 99 биелээч биелнэ. Улаанбаатар хотоос Бүх цэргийн дуу бүжгийн чуулга,  Дархан, Булган, Хэнтийн театраас  бүжигчдийг урьсан.  Цэнгээнт бүжгийн олон улсын шагналт  гурван том хамтлаг ирж,  бүжгийн гайхамшгийг үзүүлнэ. Энэ мэтчилэн олон сайхан тоглолт болно.    -Уурхайчдын баярыг улам төгөлдөр болгох тоглолт, шоу болох байх?      -40 жилийн тэртээ эх орны өнцөг булан бүрээс олон залуус Эрдэнэтийг зорин  ирж, их бүтээн байгуулалтад оролцон, их  үйлсийг цогцлоосон. Өдгөөг хүртэл энд ажиллаж амьдарч байгаа   уурхайчид, тэдний үр хүүхдүүдэд уугуул нутгийнхны ая дууг сонордуулах нь баяр дээр баяр нэмнэ хэмээн  Ерөнхий захирал Х.Бадамсүрэн 21 аймгийн шилдэг уран бүтээлчдийг урьсан. “Бид Эрдэнэсийн эзэд”гэсэн  энэхүү концертыг Уурхайчин соёлын ордонд  хоёр удаа толилуулах ба  наадмын талбайд  бас тоглуулна.  Сонирхолтой үзүүштэй тоглолт болох байх.      Уурхайчдадаа зориулсан спорт, урлагийн  наадам   өдрийн турш үргэлжилнэ. Орой нь томоохон  шоу болно. Монголд байгаа   хамгийн дээд зэрэглэлийн  техник хэрэгслийг  авчирч, хамгийн чадварлаг уран бүтээлчдийн тоглолт үзүүлнэ. Мөн  Өвөрмонголын алдартай эстрад рок хамтлаг ирж мэндчилгээ дэвшүүлнэ. ОХУ-ын Улаан-Үд хотоос хамтлаг дуучид ирж тоглоно. Олон улсын чанартай маш сонирхолтой   тоглолт хийхээр төлөвлөж байна.     -Бас эрийн гурван наадам, шагайн харваа болно. Та олон жил Эрдэнэт үйлдвэрийн урлагийн наадмыг найруулан тавьсан. Энэ жилийн онцлог юу байна?      -Тэгэлгүй яахав. Үндэсний бөх барилдаж, морь уралдан, сур, шагайн харваа болж, урлагийн томоохон тоглолттой өргөн дэлгэр наадам болно.  Би Эрдэнэт үйлдвэрийн 15, 20, 25, 30, 35  ойн баярын урлагийн наадмыг  найруулан тавьсан.  Анх удаа  л  1000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй наадам хийх гэж байна.  Үүнийг  чанартай, сайн зохион байгуулахаар бид хичээж байна.  Улаанбаатар хотоос  гурав, Эрдэнэтээс нэг найруулагч   надтай хамтран  ажиллана. -Үйлдвэрийн цехүүдээс уран сайханчид хэр оролцож байгаа вэ?      -Манай үйлдвэр тасралтгүй ажиллагаатай,  ажил ихтэй ч зарим цехийн удирдлага ажлаа зохицуулан, бидний  ажилд туслан,  уран сайханчдаа оролцуулж байгаад  их баяртай байна. Тухайлбал,  Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Засвар механикийн завод, Тээвэр ложистикийн албыг нэрлэхэд таатай байна.       -Наадмын ажиллагаа хэрхэн эхлэх бол?      -Илгээлтийн эздийн хөшөөний дэргэдээс  Наадмын талбай хүртэл баярын жагсаалаар эхэлнэ.  Үйлдвэрийн ажиллагчид  өөрсдийн  ажил мэргэжлийн онцлогийг харуулсан сонирхолтой зохиомжтой жагсаалд   цех хамт олноороо ижилхэн  хувцаслаж  оролцоно. -35 жилийн ойн нээлтийн ажиллагааны үеэр  “Илгээлтийн эзэд Эрдэнэтэд ирлээ” гэх  сонирхолтой зохиомжтой жүжигчилсэн тоглолт үзүүлж  байсан.  Өнөө жил ямар байх бол?      -Өнөө жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд амар амгалан сайн сайхан амьдралыг бэлгэдсэн цагаан өвгөн  хүүхдүүдийн хамт ирж, Эрдэнэт уулын домгийг өгүүлэх юм.  Булган хангайн нутагт орших энэ нутгийн  үүх түүхийг  нилээд судалж, олон домгоос  сонгон авч зохиомжилсон.  Эрдэнэт үйлдвэр байгуулагдахаас өмнө онгон дагшин энэ  нутгийн малчин ардууд  хэрхэн амьдарч байсныг харуулснаар жүжигчилсэн тоглолт эхлэнэ. Энэ хэсгийг Онцгой байдал, Цагдаагийн албаныхан хамтарч зохион байгуулж байгаа.  Дараагийн хэсэг нь  энэ нутагт Орос, Монгол, Чехийн хайгуулчид  эрдэнэсийг хэрхэн илрүүлж буй үйл явдлыг харуулна. Үүнийг   Геологи хайгуулын анги бүрэн дааж хийж байгаа.  Тэнд найруулагч ажиллаж байгаа. Тайзны голд өрөмдлөгийн техник байрлуулна.  Хайгуулчид эрдэнэсийг хэрхэн олсон талаарх зохиомж сонирхолтой байх болов уу. Үүний дараа илгээлтийн эзэд хэрхэн ирсэн тухай хэсэг тоглогдоно. Эрдэнэтийн бүтээн байгуулалтад  илгээлтийн эздийг уриалан дуудаж байсан тухай Монголын радиогоос тухайн үеийн  бичлэгүүдийг цуглуулж байна. Орос ах нар хийгээд,  цэргүүд,  малчид нутгийн иргэд  хэрхэн  ирж буйг жүжигчилсэн байдлаар харуулж, хүмүүсийн сэтгэлийг тухайн цаг үед аваачихаар жүжигчилсэн тоглолт бэлтгэж байгаа.     -Төв цэнгэлдэх хүрээлэнд ойн баярын  ёслол хүндэтгэл,  олон түмний сэтгэлийг баясгах  содон үзүүлбэр бий гэсэн?      -Энэхүү жүжигчилсэн тоглолтын дараа  баяр наадмыг нээж Ерөнхий захирал   үг хэлнэ. Ингэхдээ монгол түмний уламжлалт  ёс заншлаар цав  цагаан эсгий дээгүүр алхана.  Монгол улсын  Төрийн далбаа, Эрдэнэт үйлдвэрийн болон  цех, нэгжийн  туг залах ёслол болно. Туг залах ёслолын дараа  Эрдэнэт үйлдвэрээс төрөн гарсан алдартнуудын  жагсаал болно. Мөн  Төр засгийн удирдлагууд  Улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, 40 жилийн түүхээ бүтээсэн  Эрдэнэт үйлдвэрийг, түүнд хүч хөдөлмөрөө шингээн ажиллаж буй уурхайчид, ажилчдын хөдөлмөр бүтээлийг үнэлэн шагнал гардуулах  байх. Ингээд л баярт зориулсан уран сайхны тоглолт болно.  Онцгойлон дурьдваас 400 хүүхдийн найрал  “Тагтаа” дууг дуулж,  найман  настай хүүхэд гоцолно.  Энэ үеэр 200 гаруй тагтаа нисгэнэ. Тусгай  баг гаран, хэдэн тагтааг Эрдэнэтээс, хэдийг Булганаас барьж болохыг судлан ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн түүхийг бүтээлцсэн оросын ард түмнийг  магтан дуулна. Бид энх тайван, аз жаргалыг хүснэ. Бидэнд аз жаргал бэлэглэсэн  та нарт баярлалаа гэсэн утгатай “Детства” гэх сайхан  дууг найрал дууч хүүхдүүд  дуулна.  Энэ үеэр  тэнгэрт 2000 бөмбөлөг хөөргөнө.  Наадмыг нээх үеэр  Д.Дашдондовын шүлэг “Зуун зууны манлай миний Эрдэнэт”, шагнал гардуулах үеэр  В.Занаширын шүлэг “Гэрэл цацарсан Эрдэнэт” дуу эгшиглэнэ. Баяр наадмын  төгсгөлд   бүх уран бүтээлчид Д.Дашдондовын шүлэг “Хайрлан жаргах эх орон” дууг дуулна. Энд онцлон  тэмдэглэхэд эдгээр гурван уран бүтээл  МУСТА, авьяаслаг хөгжмийн зохиолч  Б.Цэрэндондовынх. Орон нутагт өндөр хэмжээний  уран бүтээл туурвиж буй чуулгынхаа бүтээлч, чадварлаг хөгжмийн багшаар  би бахархдаг.  -Төгсгөлд нь та юу хэлэх вэ?      -Баяр наадмын үйл ажиллагаа  манай үйлдвэрийн  ажилчдын  сэтгэлийг  огшоож, зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрээрээ,  өөрсдөөрөө бахархах сэтгэлдэл  төрүүлэх   сайхан наадам  болно гэдэгт  итгэж  байна. Я.ЭНХТУЯА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Тусгай шалгалт зохион байгууллаа
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Баянцагаан баг.18 дугаар сургуулийн дээвэр  засварлах
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
Баян-Овоот ууланд шинээр ойн төгөл байгуулах мод тарих нөхцөлийг бүрдүүлж, хамгаалалтын хашаа барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/