ЛХАГВА
2025.05.01
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
САЙН ЗАСАГЛАЛЫН ЭХЛЭЛ...
САЙН ЗАСАГЛАЛЫН ЭХЛЭЛ...
“Компаниуд Эрдэнэт үйлдвэрт бараа бүтээгдэхүүн зарсныхаа төлөө ичдэг байсан. Учир нь тэднийг бүгд л “шахаачин” гэж хардаг байлаа. Сайн ажилласан мэргэжилтнүүд урамшуулал авснаа нуудаг байлаа. Энэ бол хаалттай байсантай шууд холбоотой. Гэхдээ энэ үйлдвэрт өөрийн бүтээгдэхүүнийг худалдсан аж ахуйн нэгжүүд, сайн ажиллаж урамшуулал авсан ажилтнууд өөрсдөөрөө бахархдаг болох тэр цаг үе ойрхон гэж бодож байна” хэмээн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Цэрэнбадам сэтгүүлч надтай нэгэнтэй уулзаж ярилцах үеэрээ хэлж байв.       Хэдхэн жилийн өмнө “Эрдэнэт үйлдвэр” үнэхээр хаалттай газар байлаа. Тэндээс жирийн иргэн бүү хэл хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд хууль ёсны мэдээлэл авч чаддаггүй байв. Үүнтэй холбоотойгоор зөвхөн Эрдэнэт үйлдвэр гэдэг нэртэй хамт хэлэгддэг “шахааны бизнес” гэх үг Монгол хэлний үгсийн санд албан бусаар мэндэлсэн юм.       Энэ бол тус үйлдвэр байгаа байдлаа эргэн харах ёстой эргэлтийн цэг нь байлаа. Нөгөө талаараа нээлттэй байдал нь маш сайн хяналт гэдгийг бүх түвшиндээ ойлгож эхэлсэн болов уу. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэр үнэхээр дэлхийн хэмжээний компани мөн л юм бол дэлхийн хэмжээний засаглалтай болох цаг үеийн шаардлага тулгарсан нь ч үнэн.       Сайн засаглал, нээлттэй байдал нь бүх талд ашигтай. Тодорхой үйл явцууд ил тод байснаар хяналт төлөвшинө, энэ хирээр шахаа хийх боломж хумигдана, үр ашиг нэмэгдэж, хэмнэлт бий болж үйлдвэрээс Монгол Улсад ирэх мөнгөн урсгал нэмэгдэнэ. Монголд ашигтай, Монголд ашигтай! Энэ бол маш энгийн логик. Тус үйлдвэрийн сүүлийн 40 жилийн хугацаанд эх орондоо үзүүлсэн үр нөлөө, байгуулсан гавъяаг дурдаад дуусашгүй. Дээрх хугацаанд Эрдэнэт үйлдвэр жилд дунджаар улсын төсөвт 531,8 тэрбум, орон нутгийн төсөвт 46,8 тэрбум төгрөгийг төвлөрүүлсээр ирж. Үүнээс гадна нийгмийн хариуцлага, хөрөнгө оруулалтыг тоочвол хэдэн мянган худас жагсаалт гарах байх. Гэхдээ цаг үе, чиг хандлага, олон нийтийн хүсэл зэргийг авч үзвэл засаглалыг сайжруулах хэрэгтэй нь чухам үнэн билээ.       2014 онд Нээлттэй нийгэм форумын санаачлагаар төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компанийн засаглалын түвшинг тодорхойлжээ. Судалгааны тайланд дурдсанаар, “Компанид сайн засаглалыг бий болгох нэг чухал нөхцөл нь компанийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг ил тод нээлттэй болгох явдал. Гэтэл судалгаанд хамрагдсан нийт компани энэхүү асуулгад бүгд доогуур үнэлгээ авсан. Тухайлбал “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Монголросцветмет ХХК-иуд “0” үнэлгээ авлаа” гэжээ.       “Эрдэнэт үйлдвэр”-ийг нээлттэй, ил тод болгох санаачилга 2013 онд гүйцэтгэх удирдлагын багаас гарчээ. Тэд ил тод байх, ангид байх, тодорхой байх гэсэн бодлогын хүрээнд санхүү эдийн засаг, худалдан авалтын бодлого, хүний нөөцийн бодлогыг ил тод болгох оролдлогыг хийлээ. [sgmb id="1"]       Ингээд “төр эргэж”, 49 хувь худалдагдаж урьдны гүйцэтгэх удирдлагын эхлүүлсэн бодлого алдагдаж болохуйц нөхцөл байдалд очсон ч шинээр томилогдсон, бий болсон гүйцэтгэх удирдлагын баг зөв бодлогыг тууштай үргэлжлүүлсэн юм. Улс төр, нийгэм тэр чигээрээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувь, Стандарт банкны асуудлаар мэтгэлцэж байхад уурхайчид баялгаа бүтээж, удирдлагууд нь менежментийн бодлогоо хэрэгжүүлж байсныг нь онцлох хэрэгтэй. Уг үндэслэлийг тус үйлдвэр ойрын 15 жилийн үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг бэлэн болгож үүний хүрээнд техник технологийн зургаан том төслийг хэрэгжүүлэх болсноо олон нийтэд зарласан ганцхан жишээгээр батлах боломжтой.       Эрдэнэт үйлдвэрт үндсэн дөрвөн төрлийн зардал бий. Үүнд, Геологийн, Их барилгын, Урсгал болон Худалдан авалтын зардал багтана. Эдгээрээс хамгийн эхэнд хэмнэж болох зардал нь худалдан авалтын зардал гэж үзэж болно. Ингэхийн тулд чанарын болоод, үнийн дүнгийн босго давсан бараа худалдаж авах хэрэгтэй. Үүнийг ч гүйцэтгэх удирдлагын баг соргого мэдэрчээ. Энэ талаар Хууль, эрх зүйн газрын дарга Б.Цэрэнбадам ярихдаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-г нээлттэй, ил тод болгох ажил нь “Шилэн дансны тухай” хуулийг хэрэгжүүлэх, хүний нөөц, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангахад чиглэж байгаа” гэсэн юм.       2017 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК 236 нээлттэй худалдан авалт хийсэн нь өмнөх онтой харьцуулахад 400 дахин нэмэгдсэн тоо бөгөөд 23 тэрбум орчим төгрөгийг хэмнэжээ. Энэ бол үйлдвэрийн Ерөнхий захирлын 2017 оны 7-р сард Худалдан авах ажиллагааны ерөнхий журмыг шинэчлэн баталсны үр дүн юм.       Хамгийн ойрын жишээ гэвэл энэ он гарсаар тус үйлдвэр “Анд энерги” ХК-иас 26 нэр төрлийн 20 мянга гаруй ширхэг гэрлийг худалдан авчээ. Энэ талаар “Анд энерги” ХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн Т.Барс ярихдаа “Урьд нь манайх Эрдэнэт үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлэх хүсэлтээ удаа дараа илэрхийлдэг байсан. Хүсэлтийг маш таатай хүлээж авдаг боловч эргээд хариу өгнө гэж огт байдаггүй. Харин өнгөрсөн оноос нээлттэй тендер зарлаж эхэлснээр бүтээгдэхүүнээ нийлүүлдэг болсон. Одоо Эрдэнэт үйлдвэр манай хамгийн том 5 худалдан авагчийн нэг. Манай компани тогтвортой үйл ажиллагаа явуулахад маш том хувь нэмэр оруулж байна гэсэн үг” гэлээ. Худалдан авах ажиллагаа нь нээлттэй болж эхэлснээр үндэсний жижиг компаниудад ашигтай үр нөлөө үзүүлж эхэлсний баталгаа нь энэ юм.       Төрийн өмчит хуулийн этгээдэд олон нийт хяналт тавих нэг боломж бол “Шилэн данс”-ны мэдээлэл. Орхон аймаг дахь Төрийн Аудитын газраас 2017 оны намар тус үйлдвэр “Шилэн дансны тухай” хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаад шалгалт хийжээ. Аудиторын дүгнэлтэд дурдсанаар “Эрдэнэт үйлдвэр ХХК-д 2016 оны 4-р улирал болон 2017 оны эхний 3 улирлын байдлаар нийт 4.6 тэрбум төгрөгийн гэрээний дүн бүхий 18 тендерийг мэдээлсэн ба эдгээр тендерийн шалгарсан 18, шалгараагүй 36, нийт 54 оролцогчийн мэдээллийг байршуулсан байна” гэжээ.       Урьд нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д орох 2 арга байв. Нэгдүгээрт аав, ээж нь үйлдвэрээс тэтгэвэрт гарсан, хоёрдугаарт танилтай тохиолдолд. Яагаад малчны хүүхэд Эрдэнэт үйлдвэрт ажилд орж болдоггүй юм бэ? гэж асуух хүн олон. Тэгвэл ил тод байх бодлогын хүрээнд дотоод журамд өөрчлөлт оруулж ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж эхэлжээ. 2018 онд нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн 90 гаруй хүн тус үйлдвэрийн ажилтан болсон аж. Сул ажлын байрны шаардлагыг хангаж буй хэн бүхэн сонгон шалгаруулалтад орох боломж нээгджээ. “Эрдэнэт үйлдвэр бол олон жилийн түүхтэй, билэг тэмдэг болсон үйлдвэр учраас олон нийт сайн мэднэ. Гэхдээ зайлшгүй мэдээлж байх хэрэгтэй асуудлууд нь хаалттай явсаар ирсэн. Одоо энэ үйлдвэрийн эрх зүйн нөхцөл байдал өөрчлөгдсөн. Технологийн дэвшлийн ачаар олон боломж бий болсон. Тиймээс өнгөрсөн үеийн хаалттай байдлыг таягдан хаяж, орчин цагт тохирсон ил тод байдлыг цогцлоох босгон дээр зогсож байна” гэж Илт тод байдал сан ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав хэллээ.       Нээрэн ч дээр дурдсан үзүүлэлтүүд нь 100 хувийн үр дүн биш. Маш сайн эхлэл төдий юм. Тухайлбал, Шилэн дансандаа 2016 оны 4-р улирал болон 2017 оны эхний 3 улирлалд хийсэн 25.2 тэрбум төгрөгийн 44 тендерийн мэдээллийг огт байршуулаагүй байгааг Аудитын дүгнэлтэд бичжээ. Мөн төлөвлөсөн 491  тендерийнхээ  236-г нь нээлттэй явуулж, үлдсэнийг чадаагүй. Танил тал, улс төрийн шугамаар ажилд ордог үзэгдэл оршсоор буй.       Эхлэл төдий байгаа эерэг ажлуудын ард амжилттай гарахад хамгийн чухал нь улс төрөөс ангид байх асуудал. “Үндэсний шуудан” сонин  энэ сарын 22-ны өдрийн дугаартаа Төрийн өмчит компаниудын засаглалын шинэ аргачлалын тухай АНУ-ын “Brookings” судалгааны байгууллагын дүгнэлтийг нийтэлжээ. Нийтлэлд  Бразилын “Петробрас” компанийн жишээг татсан байв. Улс төрийн хямралаас үүдэж эрх мэдэлтэй, нөлөө бүхий хүмүүст тус компаниас улсын хөрөнгийг тэрбум тэрбумаар завших боломж олгосон гэдгийг дурджээ.       Эрдэнэт үйлдвэрийг улс төрөөс ангид байгаасай гэж хүсдэгээ уурхайчид, удирдлагын багт ажиллаж буй хуучны “кадр”-ууд бишгүй л илэрхийлж байсан удаатай. Бидэнд боломж нээлттэй. Компанийн засаглал, ил тод байдлын олон улсын шалгуур үзүүлэлтүүд бэлэн бий. Жишээ нь, Мексикт салбарын зохицуулагч байгууллага, тэргүүлэгч ТББ-ууд хамтран газрын тосны “Пемекс” компанийн гэрээнүүдэд олон нийтийн хяналт тавих ерөнхий аргачлалыг боловсруулж байгааг мөн дээрх нийтлэлд дурдсан байна.       Гагцхүү байгуулсан гавъяатай, ирээдүй нь гэрэлтэй байгаа уг үйлдвэрт төрийн эрхийг ээлжлэн барьдаг улс төрийн намууд, тэдний лидерүүд өөрсдийн сонирхол, оролцоог зохист түвшинд байлгах ёс зүйн шаардлага байгааг олж хараасай! Ингэвэл Колумбын Ecopetrol, Норвегийн Statoil зэрэг компаниудтай дүйх олон улсын үнэлэмжтэй, дотооддоо үзүүлэх үр нөлөө нь одоогийнхоос үлэмж их байх боломж ойрхон гэдэгт эргэлзэх хүн үгүй байх.       Ямартай ч хаалттайгаас нээлттэй, ил тод байдал руу хийсэн алхам нь бага ч атугай үр дүнгээ өгч олон нийт “Эрдэнэт үйлдвэр”-ийг эерэг өнцгөөр харах суурь тавигдаж байна. Гэхдээ нээлттэй, хяналттай болсон гавьяаг 49 хувийн төлөөлөл буй болгосон мэт харагдуулах сонирхол байгаа нь илт харагддаг. 51, 49 хувиасаа үл хамаараад менежментийн шинэ бодлогыг эхлүүлсэн, үргэлжлүүлсэн хүн бүрийн ажлын үр дүн гэж дүгнэх нь зүй.       Ю.Цэдэнбал агсанаар жишээлж бодоход энэ үйлдвэрт гавъяа байгуулсан хүмүүсийг Монгол Улс үеийн үед, үрийн үрд мартдаггүй. Эрдэнэт үйлдвэрийн нээлттэй засаглалын төлөвшил нэгэнт эхэлжээ. Одоогийн ажиллаж буй болон ирээдүйд ажиллах хүмүүс гагцхүү энэ эхлэлийг тууштай үргэлжлүүлж түүхэнд гавъяагаа мөнхлөхийг хүсэн ерөөе! ТЭГВЭЛ ТА НАРЫГ МОНГОЛЧУУД МАРТАХГҮЙ ЭЭ! Сэтгүүлч Ч.Энхчулуун
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Хот доторх гэрэлтүүлэг шинэчлэх
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Баянцагаан баг.18 дугаар сургуулийн дээвэр  засварлах
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
Орон сууцны шинээр баригдаж буй хороололд өндөржилтийн цэг байгуулах
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
СЭТГЭЛ ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ӨРӨӨ БАЙГУУЛНА
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ЖДҮ-ГИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын АТП-375 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлэх ажил
"Орхон АЗЗА" ТӨХК-т техник худалдан авах
Цагаанчулуут баг АТП-419 дэд станцын баруун талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Зэст баг. 21 дүгээр цэцэрлэгийн гадна ИШС шинэчлэх ажил
20 дугаар сургуулийн гадна, дотно камержуулалт хийх
Тусгай шалгалт зохион байгууллаа