МЯГМАР
2026.01.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Дуу төрсөн түүх: Ар цармын цэцэг 45 дахь жилдээ ганхаж байна
Дуу төрсөн түүх: Ар цармын цэцэг 45 дахь жилдээ ганхаж байна
Нэрт хөгжмийн зохиолч Цэндийн Дашзэвэг 1970, 80-аад оны залуусын дунд одоогийнхоор бол “хит” болж байсан дууны нэг нь … Ар цармын цэцгүүд нь Алаглаж ганхаад байна уу даа… хэмээх уянгалаг үгтэй  “Чамдаа” хэмээх аялгуут сайхан дуу бий. Энэ дуу өнөө жил 45 нас хүрч, 45 дахь зунаа  Ар цармын цэцгүүд ганхаж байна.  Дууны шүлгийг ЭМШУИС-ийн Анатомын тэнхмийн багш, шинжлэх ухааны доктор, профессор Б.Дагданбазар зохиожээ. Харин түүний шүлгэнд аялгуу хийсэн хүн бол нэрт хөгжмийн зохиолч Цэндийн Дашзэвэг хэмээх эрхэмсэг их хүн байсан гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. “Чамдаа” хэмээх нэртэй энэ сайхан дуу Завхан аймгийн Яруу сумын зочид буудлын нэгэн умгар өрөөнд мэндэлсэн ажээ. Энэ дууныхаа тухай Б.Дагданбазар доктор ийнхүү дурссан байна. “Би Завхан аймгийн Яруу сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгчээр ажиллаад нэг жил болж байсан юм. Тэр үед сумын ХЗЭ-ийн үүрийн дарга өвчний учир ажлаасаа чөлөөлөгдөж, сумын намын үүрийн дарга намайг давхар ажиллахыг үүрэг болгосон. Удаа ч үгүй байтал Эвлэлийн үүрийн даргын ажлыг ч давхар хариуцууллаа. Энэ үед манай сумын соёл урлагийн гурав хоногийг аймгийн төвд тэмдэглэхээр болсон билээ. Аймгаас бэлтгэх хүмүүс ирэх болсон тул урлаг, уран сайханд авьяастай иргэдийг цуглуулах ажил надад ноогдлоо. Аймгаас хөгжмийн зохиолч,  яруу найрагч, бүжгийн багш гурав ирсэн. Тэдний дунд нэрт хөгжмийн зохиолч Цэндийн Дашзэвэг, тухайн үеийн “Үнэн” сонины сурвалжлагч  яруу найрагч Даг.Жамъян хоёр байсан. Тэд 14 хоногийн дотор хоёр дуу зохиож, хоёр гурван бүжиг зааж, бэлтгэл сургуулилт эхэлсэн. Нэг орой хоол идээд сууж байтал Цэндийн Дашзэвэг гуай Жамъян бид хоёр “Нэгдэлчдийн марш”, “Яруу нутаг” гэсэн хоёр дуу хийлээ. Одоо нэг уянгын дуу хийнэ ээ, тэгэхдээ шүлгийг нь энэ Дагданбазараар бичүүлнэ гэв. Тэр шөнөдөө өөрийн сараачсан шүлэг гэмээр юмнуудаа үзлээ. Дуу болох юм алга аа. Ингээд л сарны гэрэлд цонхоор урд уулаа харж суутал гэнэт ардын дууны “Ар цармын бялзуухай Амаа ангайгаад жиргээд байна…” гэдэг үг нь санагдаж … Ар цармын цэцгүүд нь Алаглаж ганхаад байна уу даа…  гээд эхэлтэл Дашзэвэг гуайн хэлсэн “Чамд нэг сэтгэлтэй бүсгүй байгаа биз дээ түүнийгээ бодоод л бичээд ир” гэсэн үг сэтгэлд ургаж …Алс нутгийн чамдаа би Аргагүй дасаад байна уу даа гээд л бараг шөнө хагасартал сууж гурван бадаг шүлэг бичсэн. Өглөө зургаан цагт шүлгээ бариад буудалд гүйж ирлээ. Шүлгээ Ц.Дашзэвэг гуайд үзүүлэхэд тэрээр гүйлгэж хараад яруу найрагч хүн байна даа, нэг хараадах гээд Даг.Жамъяндаа өгөв. Тэр хооронд Ц.Дашзэвэг гуай баянхуур хөгжмөө аваад тоглож үзээд нот бичиж эхэлсэн. Шүлгийг дахин уншаад тэр хуудсан дээрээ “Цэндийн Дашзэвэг 1969 оны 11 сарын 14 гэж бичээд” надад өгсөн нь одоог хүртэл надад хадгалаастай байдаг юм. Дуу ингэж төрсөн юм даа” хэмээн дурссан байдаг. Бодийн Дамдинбазарын үг Цэндийн Дашзэвэгийн ая     Чамдаа Ар цармын цэцгүүд нь Алаглаж ганхаад байна уу даа хө Алс нутгийн чамдаа хө Аргагүй дасаад байна уу даа хө Хойт энгэрийн цэцгүүд нь хө Хонгортож найгаад байна уу даа хө Хол нутгийн чамдаа хө Хосгүй дасаад байна уу даа хө Дэлбээ дэлгэсэн цэцгүүд нь хө Дэлгэрч ганхаад байна уу даа хө Дэндүү хайрын сэтгэл минь хө Дэгжих амьдралд байна уу даа хө Н.Төр
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН