БААСАН
2026.10.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ ДАМБЫН БАТЛУТЫН XVII ДУГААР ЖАРНЫ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ ДАМБЫН БАТЛУТЫН XVII ДУГААР ЖАРНЫ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
Орхон аймгийн нийт иргэд та бүхэндээ XVII жарны “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье! Улиран одож буй Шороон нохой жил Эрдэнэтчүүд бидэнд ээл ивээлээ хайрласан сайхан жил болж өнгөрлөө. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд нийт 304  арга хэмжээ төлөвлөсний биелэлтийг тооцож үзэхэд 2018 оны ажил гүйцэтгэлээр 85.2 хувийн, 4 жилийн төлөвлөлтийн хэмжээгээр 67.3 хувийн хэрэгжилттэй гарч байна.         Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 2018 оны биелэлт 93.3 хувьтай гарч амжилттай дүгнэгдлээ. Шороон нохой жил бол Орхон аймаг, Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж байгаа олон байгууллагуудын үүсэн байгуулагдсаны тэгш ой тохиосон, түүн дотроо Жаргалант сум, Улаан толгойн сангийн аж ахуй үүсэн байгуулагдсаны 40 жилийн ой тохиож, Уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон түүхт 40 жилийн ойгоо тэмдэглэсэн, иргэд байгууллагууд маань хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж, соёл, урлаг, спортынхон маань улс, тив, дэлхийн түвшинд орон нутгийнхаа нэрийг гаргаж алдаршуулсан  түүхэн жил байлаа.         Шороон нохой жилд Орхон аймагт 2500 гаруй иргэн байнгын болон түр ажлын байртай болж, аймгийн хэмжээнд  аж үйлдвэрийн салбарт 2.2 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, 2.4 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулж үзвэл үйлдвэрлэлт 7.9 хувиар, борлуулалт 6.1 хувиар нэмэгдсэн амжилттай байна.         Манай аймаг иргэд нь эрүүл саруул байж, урт удаан наслах, эрдэм мэдлэг эзэмших, амьжиргааны зохистой нөхцөлд аж төрөх гэсэн хүний амьдралын үндсэн гурван хэмжигдхүүнээр илэрхийлэгддэг “Хүний хөгжлийн индексийн” болон эдийн засгийн тамир тэнхээ, дэд бүтэц, бизнесийн болон засаглалын үр ашгийг гол шалгуур болгон 180 гаруй үзүүлэлтээр шалгаруулдаг “Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Монгол Улсын хэмжээнд тэргүүн байр эзэллээ.         Мөн XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн “Улсын аварга малчин”-аар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн малчин Б.Зунгаажав, “Улсын аварга тариаланч”-аар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн тариаланч Д.Нэргүй, Жаргалант сумын Улаантолгой багийн тариаланч Д.Дарьсүрэн нар тус тус шалгарлаа.         “Аймгийн аварга малчин”-аар Баян-Өндөр сумын Даваат багийн малчин Ч.Баярсайхан, Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Л.Энхжаргал нар, “Аймгийн аварга фермер”-ээр, Баян-Өндөр сумын Уурхайчин багийн иргэн Н.Дэлгэрсүрэн эзэнтэй “Ариун-Ундарга” фермер, “Аймгийн аварга тариаланч”-аар Баян-Өндөр сумын Баянбулаг багийн тариаланч Ж.Сувдаа, Жаргалант сумын Улаантолгой багийн тариаланч Г.Нямцэцэг, С.Батцэцэг нар, “Аймгийн аварга тариаланч хамт олноор” Жаргалант сумын Б.Энхбаяр захиралтай “Хангарьд Ажнай” ХХК тус тус шалгарлаа.   Айлчлан ирж буй Шороон гахай жилдээ Эрдэнэтчүүд маань амар, амгалан, санаж сэдсэн ажил бүхэн нь ашид дэлгэрч байхын өлзийтэй ерөөлийг өргөн мэндчилэхийн сацуу үрс нь цовоо, өтгөс нь эрүүл, залуус нь цолгиун, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын  өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье! Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй!   Орхон аймгийн Засаг дарга  Дамбын БАТЛУТ
ЦААСАН ДЭЭРХ ЦҮНХНИЙ КОМПАНИУДАД АНХААРАХ ЦАГ БОЛЛОО
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ХУВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ
МЭДЭЭЛЛИЙГ ХУРДТАЙ ДАМЖУУЛАХ ТУСАМ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭРХ АЛДАГДАЖ БАЙДАГ
ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ЗӨВХӨН ДҮНГЭЭР ХЭМЖИГДЭХГҮЙ
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮГ ШИЙДНЭ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ӨӨРЧИЛНӨ
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ