Хуульчид 5 сая ам.доллар, 900 орчим сая төгрөгийн авлага барагдуулжээ
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хууль, эрх зүйн газрын хуульчид өнгөрсөн онд олон улсын арбитрын гурав, дотоодын арбитрын нэг, иргэний 54, захиргааны дөрөв, эрүүгийн 16, зөрчлийн хоёр гээд нийт 80 хэрэгт компанийн эрх ашгийг төлөөлөн ажиллажээ.
Тэд иргэний 54 хэрэгт ажилласнаас 38 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж, компанид 30.3 тэрбум төгрөгийн ашигтай шийдвэр гаргуулсан байна. Мөн эрүүгийн 16, зөрчлийн хоёр хэрэгт ажилласнаас 12 хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, 4.1 сая төгрөгийн хохирлыг барагдуулсан аж. Түүнээс гадна захиргааны дөрвөн хэргийн хоёр нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, нийт 2.5 тэрбум төгрөгийг компанид ашигтайгаар шийдвэрлүүлжээ. Тус газар 2018 онд 16 компани, дөрвөн иргэнээс нийт 5 сая ам.доллар, 900 орчим сая төгрөгийн авлага барагдуулсан байна.
[sgmb id="1"]