ПҮРЭВ
2025.12.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Боловсролын 10 байгууллага санхүүгийн зөрчилтэй ажиллажээ
Боловсролын 10 байгууллага санхүүгийн зөрчилтэй ажиллажээ
Төрөөс цалинжиж, татвар төлөгчдийн мөнгөөр оршин тогтнодог байгууллагуудад жилд нэг удаа Аудитын газраас санхүүгийн шалгалт хийдэг. Энэ нь нэг талаар төрийн хяналтыг хэрэгжүүлж байгаа боловч, албан хаагчдын хариуцлагыг өндөржүүлэх, зөрчилтэй байгууллагуудад сануулга өгөх төрийн хяналтын нэг хэлбэр юм. Харин аудитын шалгалтаар санхүүгийн зөрчлийг удаа дараа гаргасан нягтлан бодогч, санхүүгийн мэргэжилтэн, удирдлагуудыг ажлаас нь өөрчлөхгүйгээр, ур чадварыг нь сайжруулах сургалтанд суулгаж байгаа нь зохисгүй үйлдэл гэж аймгийн ИТХ-ын төлөөлөгчид үзэж байгаагаа илэрхийлсэн. Энэ оны зургадугаар сард хуралдсан аймгийн ИТХ-аар хэлэлцсэн Орхон аймгийн Аудитын газрын санхүүгийн тайлангаар “хязгаарлалттай буюу зөрчилтэй” санал дүгнэлт гаргуулсан боловсролын байгууллагуудын мэдээллийг хүргэж байна. Хязгаарлалтай буюу зөрчилтэй санал дүгнэлтийн үндэслэл: Нэг. “Эрдэнэт цогцолбор” сургууль, Захирал Д.Энхтуяа: Аудитаар Сангийн сайдын 73 дугаар тушаалыг зөрчин 39,1 сая төгрөгийн зардлыг бүлэг хороонд илүү дутуу илэрхийлсэн, мөнгөн гүйлгээний тайлан болон санхүүгийн үр дүнгийн тайланд 20,4 сая төгрөгийн зардлыг гүйцэтгэлээр тайлагнаагүй, үр дүнгийн тайланд орлогыг 21,9 сая төгрөгөөр илүү тайлагнасан зэрэг нийт 81,4 сая төгрөгийн алдаа зөрчил илэрсэн нь дүгнэлт хязгаарлах үндэслэл болсон. Хоёр. “Баян-Өндөр” цогцолбор сургууль, Захирал Г.Гүнчинсүрэн : Аудитын дүнгээр 41,2 сая төгрөгийг бэлнээр зарцуулсан, 6,5 сая төгрөгөөр үндсэн хөрөнгө бэлэн мөнгөөр олж бэлтгэсэн нь Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалаар батлагдсан Төсвийн байгууллагад мөрдөгдөх кассын ажиллагааны журмын 2.8, 4.6-р заалтуудыг, 125,4 сая төгрөгийн худалдан авалтад ТБОНӨХБАҮХАТХ-ийн 6, 8.2, 17-30 дугаар заалтуудыг зөрчсөн нь хязгаарлалттай дүгнэлт авах үндэслэл болсон байна. Гурав. “Ирээдүйн-Одод”сургууль, Захирал Б.Баярмагнай: Нийт худалдан авалтаас 26,9 сая төгрөгийн худалдан авалтыг мах, махан бүтээгдэхүүн эзэлж байгаа. Үүнээс 18,4 сая төгрөгийн худалдан авалтыг иргэн Б.Байгалмаатай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулалгүйгээр бэлтгэсэн. Энэ нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 8.1.1, 8.4, 8.5, 33-р зүйл, ЗГ-ын 68-р тогтоол зэргийг хэрэгжүүлж ажиллагаагүй байна. ТБОНӨХБАҮХАТХ, Засгийн газрын 68 дугаар тогтоолыг зөрчиж нийт 18,4 сая төгрөгийн алдаа зөрчил илэрсэн нь тогтоосон материаллаг байдлын түвшингээс их байгаа зэрэг нь дүгнэлт хязгаарлах үндэслэл болсон. Дөрөв. 18 дугаар сургууль, Захирал Л.Батдорж: Засгийн газрын 233 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүйгээс 0,5 сая төгрөгийн элэгдэл дутуу тайлагнасан, багш нар болон жижүүрүүдийн илүү цагийн хөлс алдаатай тооцоологдсоноос шалтгаалан 0,6 сая төгрөг, 0,1 сая төгрөгийн шагналыг цалингийн зардлаас, 0,1 сая төгрөгийг үр дүнгээс цалингийн зардалд зарцуулсан. Сангийн сайдын 2012 оны 238 тоот тушаалаар батлагдсан “Төсвийн байгууллагын үйл ажиллагааны нэмэлт орлого болон зардлын хэмнэлтийг тооцох зарцуулах, тайлагнах журам”-ыг хэрэгжүүлж ажиллаагүй, цайны газрын түрээсийн үйл ажиллагаанаас олсон орлого болох 0,7 сая төгрөгийг нэмэлт дансанд шилжүүлэхгүйгээр захиран зарцуулсан алдаа зөрчлүүд нь дүгнэлт хязгаарлах үндэслэл болсон. Тав. 8-р сургууль, Захирал Д.Бат-Эрдэнэ: Аудитын дүнгээр санхүүгийн тайлагналыг алдаатай илэрхийлсэн, 9,8 сая төгрөгийг Сангийн сайдын 276 дүгээр тушаалаар батлагдсан “Төсвийн байгууллагад мөрдөгдөх кассын үйл ажиллагааны журам”-ын 2.7, 2.8 дахь заалтуудыг зөрчиж, мөнгөн касст бэлнээр хадгалж шууд захиран зарцуулсан, өмнөх зөвлөмжийн хэрэгжилтийг биелүүлж ажиллаагүй. Цалингийн сангаас 7,6 сая төгрөгийг Шуудан холбооны зардалд шилжүүлэн зарцуулсан, бэлэн мөнгөөр хөрөнгө бэлтгэсэн, зэрэг алдаа зөрчил нь материаллаг байдлын дүн болох 4,1 сая төгрөгөөс тоо болоод чанарын хувьд нөлөөтэй байсан тул дүгнэлт хязгаарлагдсан. Зургаа. 24 дүгээр цэцэрлэг, Эрхлэгч Ж.Даваасүрэн: Засгийн газрын 233 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллагаагүйгээс мэдээлэл технологийн тоног төхөөрөмжийн /компьютер, принтер/ элэгдлийн зардлыг 0,4 сая төгрөгөөр дутуу илэрхийлсэн. Сангийн сайдын 73 дугаар тушаалыг зөрчин Цалингийн зардалд үр дүнгээс 2,0 сая төгрөг, ХХОАТ-т үр дүнгээс 1,0 сая төгрөг, ҮЭ-ийн татварт үр дүнгээс 0,2 сая төгрөг, үр дүнгээс цалингийн зардалд 3,0 сая төгрөг шилжүүлэн тайлагнасан нь дүгнэлт хязгаарлах үндэслэл болсон. Долоо. 23 дугаар цэцэрлэг, Эрхлэгч М.Оюунцэцэг: Аудитын дүнгээр захирамж шийдвэргүйгээр үр дүнгийн урамшууллыг авсан, зардлыг бодит гүйцэтгэлээр тайлагнаагүй, үндсэн хөрөнгийг орлогод аваагүй. Нийт 37,8 сая төгрөгийн мах махан бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүний хоёр төрлийн 10,0 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалтанд харьцуулалтын арга хэрэглээгүй зэрэг алдаа нь дүгнэлт хязгаарлах үндэслэл болсон. Найм. 11 дүгээр цэцэрлэг, Эрхлэгч М.Батцэцэг: Тайлант хугацаанд “Тэмүүжин Оргил” ХХК-аас 12,1 сая төгрөгийн гурилан бүтээгдэхүүн, “Анхдорж” ХХК-аас 13,4 сая төгрөгийн мах, махан бүтээгдэхүүн, “ЭНҮКА” ХХК-аас 10,1 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа гэрээ байгуулаагүй нийлүүлсэн байна. Уг худалдан авалтуудад ТБОНӨХБАҮХАТХ болон уг хуульд нийцүүлэн гаргасан “Босго үнэ батлах тухай” Засгийн Газрын 68 дугаар тогтоолоор батлагдсан 10,0 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалтад харьцуулалтын арга хэрэглээгүй байна. Ингэснээр ТБОНӨХБАҮХАТХ-ийн 6.1 дэх заалтад заасан “худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлана” гэсэн заалтыг, харьцуулалтын арга хэрэглэх 33 дугаар заалтыг тус тус зөрчсөн нь дүгнэлт хязгаарлах үндэслэл болсон. Ес. 7 дугаар цэцэрлэг, Эрхлэгч Ч.Ичинхорлоо: Аудитын дүнгээр холбогдох дээд байгууллагаас зөвшөөрөл авахгүйгээр үндсэн хөрөнгө бэлтгэсэн, гарсан зардлыг бодит гүйцэтгэлээр нь УСНББОУС-ын дагуу бүртгэж санхүүгийн тайланд тайлагнаагүй, үндсэн хөрөнгийг бараа материалд ангилал зөрүүлэн бүртгэсэн зэрэг нийт 21,7 сая төгрөгийн алдаа зөрчил илэрч санхүүгийн тайланд залруулга хийсэн.0,3 сая төгрөгийн үр дүнгийн урамшууллыг илүү олгосонд акт тогтоож аудитын явцад төлбөрийг барагдуулсан. 2013 оны санхүүгийн тайлангуудыг аудитлах явцад илэрсэн алдаа зөрчлийн төрөл хэмжээ олон, алдааны тархалт их байгаа тул аудитын дүгнэлтийг хязгаарлалтай өгсөн байна. Арав. 3 дугаар цэцэрлэг, Эрхлэгч: Санхүүгийн тайлан зөрүүтэй, төсвийн гүйцэтгэлийн тайлангийн зөрүүг өмнөх оноос нь хөөн шалгаж гаргуулсан, мөн хөөн шалгаж дахин гаргах явцад бараа материал, үндсэн хөрөнгийн үлдэгдэлд өөрчлөлт орсон эдгээр хөрөнгийг бодитоор оршин байгаа эсэхэд аудитор хангалттай үнэмшилтэй нотлох баримт олж аваагүй гэж үзэж хязгаарлалт хийсэн байна .  Аудитаар боловсролын салбарын зургаан байгууллагад 5,2 сая төгрөгийн долоон төлбөрийн акт тавьсан байна. Бэлтгэсэн Л.Гэрэл
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ