БЯМБА
2025.07.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Соёлчхүү дарга солиороогүй л байлтай
Д.Соёлчхүү дарга солиороогүй л байлтай

Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү санаачлан нэгэн инээдтэй гэхээсээ илүүтэй эмгэнэлтэй, улс төрийн маш их хор урхагтай ажлыг зохион байгуулах гэж байгаа тухай дуулдана. Тэрбээр, саяхан Украин улсад болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Владимир Зеленскийд аймгийн Засаг даргын нэрээр баяр хүргэсэн цахилгаан утас, албан бичгийг илгээх гэж байгаа гэнэ. Эндээс харвал Украины Ерөнхийлөгчөөр сонгогдсон, ганцхан сарын дараа ажлаа хүлээн авах В.Зеленский аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү хоёр арай “ах дүү” юм биш биз. Ингэж тэнэгтэж, буруу дүвчигнэж болохгүй байх аа. Тэр тусмаа аймгийн Засаг дарга Д.Батлутын нэрээр баяр хүргэсэн цахилгаан утас илгээвэл Төрийн гурван өндөрлөгийн анхааралд өртөж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Зөвлөмж гарч юун баяр хүргэсэн манатай юм болох вий.

Учир нь Монгол улс мөнхийн хөрш БНХАУ, ОХУ-тай сайн хөршийн хамтын ажиллагааг илүүтэй үздэг, чухалчилдаг. Энэ талаас нь харвал Ерөнхийлөгч Д.Баттулга БНХАУ-ын даргын урилгаар айлчлахын хамт Бээжин хотноо болсон “Бүс ба зам” олон улсын чуулга уулзалтад оролцоод ирсэн. Нөгөө талдаа энэ намар болох Халхын голын ялалтын 80 жилийн ойд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцож магадгүй байгаа. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын армийн генерал Сергей Шойгутай Батлан хамгаалахын сайд Н.Энхболд уулзахдаа “Ирэх намар болох Халхын голын ялалтын 80 жилийн ойд Ерөнхийлөгч В.Путиныг хүрэлцэн ирнэ гэдэгт найдаж байгаа” гэдгээ илэрхийлээд амжсан. Д.Соёлчхүү дарга олон улсын мэдээ үзэж баймаар юм. Томоохон ТВ-үүдийн гадаад мэдээг харж бай л даа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дөрөвдүгээр сарын 25-нд “Украинаас салан тусгаарласан Донецск, Луганск мужийн 3.7 сая иргэнд ОХУ-ын иргэний паспортыг 3 сарын дотор хялбаршуулсан журмаар олгох” тухай зарлигт гарын үсэг зурсан. Украины одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенко айж эмээхийн эрхэнд  НҮБ-д хандан Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулах санал гаргаж байсан. Үүний хариуд Бээжин хотноо болсон “Бүс ба зам” олон улсын чуулга уулзалтын индэр дээрээс В.Путин “Украины бүх иргэдэд ОХУ-ын иргэншил санал болгох тухай хэлэлцэж байгаа. Энэ асуудал ажил хэрэг болвол паспорт олголтыг түргэвчилсан журмаар хэрэгжүүлэх болно” хэмээн мэдэгдсэн.

Энэ бүхнээс харвал Д.Соёлчхүү дарга дур мэдэн санаачилж аймгийн Засаг даргынхаа өмнөөс В.Зеленскийд тал татсан мэндчилгээ дэвшүүлбэл нэлээн том асуудалд орж мэднэ. Тэгээд ч Монгол улс Украиныг  гуравдагч түнш орон гэж гадаад бодлогынхоо хувьд зарлаагүй байгаа. Дэлхийн улс төрийн бодлогыг бараг л ганцаараа тодорхойлж, тоглож чадаж байгаа ОХУ-ын удирдагч В.Путин Халхын голын ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд ирэх гэж байхад нь Орхон аймгийн Засаг дарга Украины шинэ ерөнхийлөгчид баярын цахилгаан мэндчилгээ дэвшүүлсэн тухай дуулдвал Монгол улс ОХУ-ын хоорондын харилцаанд “ялихгүй, жижиг зүйл” гээд орхичихгүй л байх. Украин улс НАТО-д элсч өөрийн аюулгүй байдлаа хамгаалахын төлөө ОХУ-ыг барууны ертөнцөд өөрийн дайснаа гээд зарлачихсан энэ нөхцөлд манай улсын нэгэн аймгийн Засаг дарга нь мөнхийн хөрш ОХУ-ын сөргөлдөгч тал болох Украины шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэх нь цагаа олоогүй шинэ санаа. Тэгээд ч В.Зеленскийг сонгуульд ялсанд нь зориулж манай төрийн гурван өндөрлөг баяр хүргэсэн юм уу гэдгийг Д.Соёлчхүү даргаас асууя. Эцэст нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон В.Зеленскийгийн эцэг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьж байгуулах их үйлсэд 20 шахам жил оролцож байсан  нэгэн аж. Харин Зеленский багадаа 4 жил гаруй хугацаанд эцэг эхийнхээ хамт Эрдэнэт хотод амьдарч байжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тэрбээр “Монгол хэлээр ярьдаг, Монгол орон миний хувьд дотно санагддаг. Багадаа аавтайгаа хамт хонины мах тугалган цаасанд ороогоод шарж идэж байсан. Айраг ууж үзсэн” гэх зэрэг сурталчилгааны Пи-Ар нь Д.Соёлчхүү даргад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж баяр хүргэсэн цахилгаан утас илгээх шинэ санааг төрүүлээд байгаа бололтой.

Харин түүний оронд үнэхээр хэн нэгэнд баяр хүргэх гэж гэгэлзээд байгаа бол Д.Соёлчхүү дарга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд баяр хүргэ л дээ, хувь хүнийхээ хувьд. Учир нь Халхын голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд ОХУ-ын санаачлагаар Халх голд Матад сумыг ч билүү 10 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар шинээр байгуулах ажил нь эхэлчихсэн байгаа. Д.Соёлчхүү даргын төрсөн нутгийг өөд нь татаж монголчуудад бэлэг барьж байгаа Путин Ерөнхийлөгчид талархахын оронд түүний “дайсан” болсон Украины шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэх нь тэнэг хүний л санаа болов уу.

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
НЭГДҮГЭЭР АНГИЙНХАНД ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ