ЛХАГВА
2025.09.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Баян-Өндөр хайрхан”-д Өлзийт 8 тахил, төрийн 7 эрдэнийг өргөв
“Баян-Өндөр хайрхан”-д Өлзийт 8 тахил, төрийн 7 эрдэнийг өргөв

Зуны тэргүүн сарын шинийн 11-ний билигт сайн өдөр Баян-Өндөр хайрхнаа тахилаа. Тахилгын ёслолын эхэнд лам хуврагууд ном айлдсан юм. Үүний дараа өлзийт найман тахил, төрийн долоон эрдэнийг залах ёслол боллоо. Уул ус, лус савдгаа тахих ёслолд Эрдэнэт хотын захирагч, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт, Жаргалант сумын Засаг Дарга Б.Зоригтбаяр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх болон холбогдох албаныхан, сүсэгтэн олон оролцлоо.

Баян-Өндөр хайрхныг 1998 онд орон нутгийн хамгаалалтад авчээ. Үүнээс хойш 2011 онд Баян-Өндөр хайрхан уулыг орон нутгийн тахилгатай уул болгож, уулын тэнгэрийг тайх ёслолыг жил бүрийн зуны тэргүүн сард хийхээр Засаг даргын захирамж гарсан байна. Баян-Өндөр уулаа тахин шүтэж, хайрлан хамгаалахыг  нийт иргэдэд уриалжээ. Лам хуваргууд Очирваань, Лхам бурхдад сэржим өргөх судар, Баян-Өндөр хайрхны сан судрыг айлдав. Овоонд өргөл өргөх, сүсэгтэн олон овоог гороолох, морь сэтэрлэх, сум тавих зан үйлийг хийлээ. Тахилгын үеэр уулын эзэнд унаа хүлэг сэтэрлэн өргөдөг ёс бий. Сэтэрлэх зан үйл нь мал сүргээ сахин, өсч үржихийг бэлгэддэг байна.

Энэ жил уул, овооны эзэнд хул хонгор зүсмийн морийг сэтэрлэлээ. Уул усыг тахиж, лус савдгийг баярлуулах нь хур бороогоо хайрлан, газар шимээ дэлгэж, элдэв өвчингүй, аюул осолгүй, сайхан улирал болохыг бэлгэшээдэг гэдгийг Хутагт ламын “Ганданшаддүвлин” хийдийн лам Н.Мөнхбаяр хэллээ. Тахилгат газар нь олон түмнийг нутаг усаа хүндэтгэн хамгаалахын төлөө эвсэн нэгдэх гол тулгуур болдог байна.

 

ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА